Ерөнхийлөгчийн сонгууль 2017

Монгол улс 5 дахь Ерөнхийлөгчөө энэ сард сонгох гэж байна. Манай улсад сонгуулийн сурталчилгаа болон компанит ажил далд хэлбэрт удаан үргэлжилдэг буюу бараг л жил гаруйн өмнөөс эхэлдэг
хэрнээ, яг ил хэлбэрээр явагддаг сурталчилгаа нь ердөө 18 хоног байдаг нь хачирхалтай.

Монгол улсын Ерөнхийлөгч нь “Үндсэн хууль”-д заасны дагуу төрийн бэлгэ тэмдэг, тусгаар тогтнолын бэлгэдэл тамгыг гартаа атгагч нэг талаас харвал ерөнхийлдөг тэргүүн боловч хуулиар
гартаа оруулж болох асар том эрх мэдлийн эзэн юм. Өнөөгийн дэлхийн улс төрийн бүх онолд улсын жинхэнэ эзэн хэн болох талаар судалгаа дүгнэлтүүд их бий. Төрийн удирдлагын онолд ч энэ талаар судалсан, хэлбэрийг дүгнэсэн судалгаанууд байдаг ба ихэнх судалгаа
хууль, шүүх, хүчний байгууллагын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх нь хамгийн том эрх мэдлийг атгагч гэдэг дээр санаа нийлдэг.

Тэгвэл тамга баригч, нэр төр, унаа унш, өргөө гэрээ дархан байлгадаг “Ерөнхийлөгч”-ийн албан тушаал нь үнэндээ нэг харвал төрийн зүтгэлтний эцсийн зогсоол ард түмний эв нэгдэлийн
бэлэг тэмдэг боловч бас сайн ажвал шүүх, прокурор, АТГ зэргийг нөлөөндөө байлгаж болох дэндүү том эрх мэдэл мөнөөс мөн ажээ.

Ерөнхийлөгчийн албан тушаал юу хийж чадах талаар өмнө нь сууж байсан, ирээдүйд суухаар санаархаж буй эрхмүүдийн ихэнх ярицлагыг үзвэл ерөнхийлөн бөөрөнхийлсөн зүйл ярьдаг. Гэвч Монгол
улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал нь манай өнөөгийн төрд байж болох хамгийн ашигтай, хамгийн их эрх мэдэлтэй, бас хамгийн хариуцлагаас хөнгөн мултрах боломжтой албан тушаал юм. Үүнийг тухайн албан тушаал хашсан 4 хүн бүгд төгсжүүлэн ашиглаж өнөөг хүргэлээ.
Энэ талаар уншигч бүр өөрийн гэсэн ойлголттой байгаа болов уу.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүд үндсэндээ шувтарч байна. Илт дайрсан, эрэн сурвалжлах сэтгэлзүй аятай огиудас хүргэм захиалгат нэвтрүүлгүүд маш ихээр цацагдаж сошиал хуудсуудыг дүүргэнэ.
Хүмүүс 2 хуваагдаж улс төрийн бодлого, цаашид хэрхэн улс орноо авч явах талаар ярих бус “Тэр идсэн, уусан. Энэ ирлийз, хурлийз. Гэр бүл нь салсан салаагүй. Төмөр зам барьсан бариагүй. Газар зарсан зараагүй.” гээд хөвөрч өглөө. Монголын ард түмэнд буюу хар
массд энэ сурталчилгааны хэлбэр илүү хүрнэ гэж сонгуульд өрсөлдөгчид тооцож бодож байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл Монголчууд бол үнэндээ аливаа зүйлд хандахдаа логик дараалал сэтгэлгээ, хөгжлийн чиглэл, эдийн засгийн бодлого, статистик мэдээлэл, факт баримт зэргээс илүүтэй тулга
тойрсон бууз, хуушуурны хэрүүл хийж амьдарсаар байгаа тэрхүү ухамсар дорой ахуй нь илүү анхааралд нь чухал тийм үндэстэн гэж дүгнэгдсэн байна тэдэнд. Нөгөө л Оюу Толгой ашиггүй, Таван Толгойг ард түмэнд өгнө, хувааж идсэн зэрэг хагалан бутаргах, үндэслэл гэхээсээ
гүжирдлэг шинжтэй мэдээллээр сонгогчдийг хангах нь түрүүн миний дурьдсан эрх мэдэлд хүрэх хамгийн боломжит сурталчилгааны арга ажээ.

Эцэст нь дүгнэхэд Сонгууль 2017 бол ердөө л хэрүүл, талцал, хоосон баримтгүй гүтгэлэгийн цуглуулга. Энэ нь эргээд ард түмэндээ хандсан нэр дэвшигчдийн сэтгэлийн чин өчил болсон дүгнэлт
ажгуу.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s