Монголын удирдагчид

Өнөөдөр Монгол улсыг удирдаж буй 76 гишүүн /түүн дотор дарга нь орно/, үүн дээр нэмээд 19 сайд, 1 Ерөнхийлөгч, 21 засаг дарга, хотуудын дарга нар , иргэдийн төлөөлөгчдийн дарга нар, 360 орчим сумын дарга нар, үүнийг нахиж нэг аваад дэд дарга нар, дүүргүүдийн дарга нар, орлогчид, гэхчилэн томоохон нэгж удирдлага хариуцсан 1000 гаруй удирдагчид байна. Төрийн нарийн бичгийн дарга нар болоод агетнлагийн дарга нарыг оруулбал Монгол улс маань бүхэлдээ удирдагчдаар дүүрэн орон мэт.

Нүүдэлчдийн соёлын сэтгэлгээ талаас авч үзвэл фракцлах хобби /илүү зан Д.Пүрэвдорж гуайн шог орчуулга/ гойд бөгөөд тэр нь яг таг гэхээсээ хаашаа ч урваж мэдэхээр талцдаг төрхтэй. Монгол хүний зан чанар, төлөвийг ч гэсэн цаг агаартай нь харьцуулж болмоор санагддаг гэлцдэг. Аль болох албан тушаал, түүний цол гуншин нь Монгол хүнд сайхан санагдана. Аливаа хүнийг танилцуулахдаа эхэлж нэр нь биш хийж байгаа ажлыг нь танилцуулна. Нэг ёсондоо тэр хүний хэн бэ гэдэг нь хоёрдугаарт харин юу вэ гэдэг нь нэгдүгээрт байгаа хэрэг л дээ.

Тиймээс ч жижиг Монголд асар их ТББ,бас бус эвлэл, холбоо, нэгдэл, намууд, хийд сүм чуулганы гээд маш их удирдагчид өнөөдөр оршин тогтнож байна. Өөрсдийгөө танилцуулахдаа ч тэр хамгийн чухал өөрийг нь тодорхойлж болох мэргэжил, боловсролын зэрэг, эсвэл зүгээр л эцэг эхээс хайрласан нэр төрөө бус өнөөдөр байгаад маргааш нь эс хэрэглэгдэх тэр нэгэн албан тушаалыг шүтэн дурьдана.

Ер нь сайд болох нь маш их хүсэл. Үүнийг хүсэхгүй нийгмийн өндөр дээд зүтгэлтэн байна гэдэг усан дотроос хуурай чулуу олохтой адил. Удирдагч болох хариуцлага хүлээх дуртай асах олон хүн буй мэт.

Удирдагчийг уул нь хэн нэгэн дагах ёстой. Гэтэл манайд тэр нь байна уу, үгүй юу түй ч хамаа байхгүй бөгөөд ганц хүнтэй дэлхийн академи хүртэл байна. Нэг хүнтэй олон улсын байгууллага, нам, шашны урсгал, хэлний институт зэрэг бий болжээ. Цаашдаа ч бий болсоор л байх биз.

Монголын удирдагчид олон хэрнээ шийдвэр гаргахдаа номонд хазгай. Худлаа амлана. Мартагнуулна. Хэтэрхий олуулаа, иргүй хутганы бөөгнөрөл тул хоорондоо толхилцон тэгсгээд алга болно. Хэн удирдаад байгаа нь хэнд ч тодорхой бус бөгөөд бүгд нийтээрээ хувьсан шийдвэр гаргах биш зүгээр л усргалаар нь явуулна. Томоохон төсөл, хөгжлийн загваруудыг ярихдаа үнэхээр сайн. Кино үзсэн юм шиг ярих авч нөгөө утаа, шороо, ханшийн уналт, бүтээн байгуулалт зүүдэнд үзэгдэнэ. Яг хаана нь зогссон бүү мэд. Төмөр зам барина л гэнэ, ТЭЗҮ, хийнэ л гэнэ, ийм тийм салбарт баримтлах бодлогын баримт бичиг баталлаа л гэнэ, жил нухлаа л гэнэ. Үр дүн нь адилхан бөгөөд залхмаар. Тэгсгээд манантаад алга болно.

Сайдууд хэдий удирдаад байгаа юм шиг боловч ачир дээрээ ямар ч эрх мэдэлгүй хэзээ ч хусагдаж мэдэх түр зуурын зочин аятай хоноцын сэтгэлгээтэй. Гишүүд 4 жил найдвартай юм шиг хэрнээ хурал дээрээ хэлсэн ярьсандаа хүртэл хариуцлага хүлээх хууль зүйн боломжгүй горимын санал гаргасаар.

Монгол монголдоо удирдагч болсоор сүүлдээ хэн нь ч удирдагч биш болждээ хөөрхий. Хэн нь ч хэндээ хариуцлага үл хүлээх тэр хэрээрээ хаана асуудал гацаж байгаа нь тодорхой бус асуудлууд хүлээгдсээр.

Хотын утааг ерөнхийлөгч нь хариуцаж байхад хотын дарга нь хогийн уут тараах санаатай, ерөнхий сайд нь ард нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө шийдвэрлэх ёстой хариуцлагаа гар утасны компаниудад мөрлүүлж байхад дүүргийн дарга нь эмнэлэгээсээ том өрөөнд олон зөвлөхөө тойруулан доодхоо удирдана.

Бүх албан тушаал зөвлөхтэй, бас хэн нэгнийг дагалдуулж байх ёстой. Хэн ч шийдвэртэй, хариуцлагатай зүйл санаачлахгүй бөгөөд зөвхөн энэ хэвээр нь л үргэлжлүүлэхийг хүснэ.

Гэвч шинэ залуу үе, үүнийг өөрчлөх жинхэнэ хариуцлага хүлээж чаддаг, бөөрөнхий мохоо бус хариуцлагатай, сайхан ярьдаг бус сайн хийдэг хүмүүс удахгүй гарч ирнэ гэдэгт баттай итгэж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s