Гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 2011 онтой харьцуулбал үндсэндээ бараг байхгүйтэй ижил боллоо. Үүнд тухайн үеийн засгийн газрын тэргүүнийг одоогийн англи хэлгүй хүнээр тавьсантай холбоотой гэж нийгэмд яригдаж байгаа учраас өөрийнхөө бодлыг бичиж байна.

Сү.Батболд сайд өөрийн чадах бүхнээ л хийсэн. Ер нь Монголчуудын байгаа царай нь тэр л байсан. 2011 онд Оюу Толгойд ид ажил хөвөрч компани өөрөө ч мөнгийг сайн цацсан. Дээрээс нь нүүрсний үнэ өссөн. Өөрөөр хэлбэл Монгол оронд нэг ухдаг техник, зөөдөг машин байхад бид ажилтай л байлаа. Зүйрлэвэл дэлгүүр нээсэн чинь борлуулалт яагаад ч юм гадаад нөхцөл байдлаас болоод сайжраад эхэлсэн гэсэн үг л дээ.

Оюу Толгой ч гэсэн Монголчуудтай адил хүмүүс л юм болохоороо санхүүжилтийн хувьд буруу тооцоо, үрэлгэн зан гаргаж үүнээсээ болоод дахиад гэрээн дээр байснаасаа илүү хэмжээний хөрөнгө босгох шаардлага тулгарсан. (Мэдээж бүгд ийм энгийн биш ч зүгээр л хэнд ч ойлгогдохоор тайлбарлалаа.) Монголчууд нэг харсан чинь бөөн өр, дээрээс нь тэрийг нь нэмэх гэж байдаг. Тэгсэн хэрнээ өмнөх зарцуулсан мөнгө нь төлөвлөгөөт ажилдаа хүрээгүй буюу өмнөх төсвийг бүрэн хэмжээнд нь сайн зарцуулж чадаагүй аж. Нүүдэлчин зангаараа гэнэт цочир арга хэмжээ авах нь ойлгомжтой. Чингэж байтал Хятадаас сайхан бэлэн хоол болж байсан нүүрс маань өрсөлдөгчидтэй боллоо. Дэлгүүр сайн байгааг өөр нэгэн нь хараад дахиад дэлгүүр нээчихэж.

Сонгууль боллоо. Засаг солих, бялуу хуваах гэсээр үндсэндээ Оюу Толгой ч гацаж, тэрнийг нь харж байсан хөрөнгө оруулагчид гээд бидний хэлээд байгаа Монголд бизнес хийх гэж байсан нөхдүүд Монголд нь хийх юм байхгүй болж байгааг гэнэт мэдэрлээ. Хөрөнгө оруулалт буурсны нэг шалтгаан нь бид нар хөрөнгө гуйгаад, бизнес хийх гэхээр мөнгө олдоогүйдээ биш, зүгээр л бидний байгаа царай нь үнэндээ хийх ажилгүй байсанд л байгаа юм. Ямар ч гадаадын хөрөнгө оруулалт Оюу Толгойг л харж байсан. Өөр юу ч биш. Цаашлаад янз бүрийн хэрэгтэй хэрэггүй хууль гарлаа. Нүүрсний өрсөлдөх чадвар буурснаар хажуу дэлгүүр манайд зардаг нэг барааг даруй тэр үнээр хоёрыг борлуулж эхэллээ.

Нэгэнт цаг цөвүүн болсон тул нэр төр гайгүй байгаа дээрээ мөнгө босгохоор зориглолоо. Мэдээж сайн төсөл бичиж босгох ёстой. Сайн төсөл бичихэд цаг хугацаа хэрэгтэй. Гэвч тэр нь байхгүй. Хүүн дээрээ тохироод шууд л бонд гаргалаа. Тэр нь өвөл. Өвөл мэдээж их бүтээн байгуулалт Монголд хийхгүй нь тод. Гэлээ гээд тухайн үед нь босгоогүй бол хавраас худлаа байсан биз. Манай бондыг худалдаж авдаг нь бас л нөгөө хөрөнгө оруулагчид. Энэ үеэр Оюу Толгойн мэтгэлцээн болов. Муу гэрээ хийсэн нь үнэн, угаасаа сайн гэрээ хийж чадахгүй. Тийм боловсрол, хэл ус, мэдлэг чадвар хөөрхий манай сангийн сайдад байхгүй. Гэвч шартай юм болохоороо хамгаална. Гэрээг хийх үед нь хамт байгаагүй хүнд муулах шиг амархан юм байхгүй. Мууллаа, нэг нь сайллаа, хөрөнгө оруулагчид дүгнэнэ: Хэрэг алга гэж.wall-street-journal

Хавар боллоо. Олж ирсэн ногооноороо олигтой юм барьсан ч үгүй. Ерөнхийлөгч сонин шийдвэр үүрэгдлээ. Мөнгийг нэг төсөлд 30 хувиас дээш хэлбэрээр оруулж болохгүй гэж. Чингэвэл, аманд ч үгүй, хамарт ч үгүй болно. Хэрэгтэй хэрэггүй зам барьлаа.  Нөгөөдөх нь мэдээж битум, Хятад техник, Хятад ажилчны цалин болоод эргээд гарна. Эдийн засагт наалдах юм юу ч байхгүй. Төгрөгийн ханш уналаа. Зарах юм байхгүй, бөөн импорт.  Н.Алтанхуяг нь байна уу, Сү.Батболд нь байна уу ямар ч ялгаа үнэндээ байхгүй байх байсан. Миний бодлоор аль нь ч байсан тоглоомыг гартаа атгаж хүч хүрэхгүй байсан байх. Хүндээ биш, зүгээр л бидний байгаа царай нь ийм болохоор.

Яагаад гэвэл бид үнэндээ гадаадад зарагдахаар юм хийхгүй байгаа юм чинь. Бидэнд бондоор мөнгө босгож ирсэн ч, ирээгүй ч тэрийг чулуу болгох техник алга, мэдлэг алга. Энэ нь аль 1990-ээд оноос үүдэлтэй. Төлөвлөгөө байхгүй, алсын хараатай milestone байхгүйтэй холбоотой болов уу. Бүгд л зам замаа хөөсөн, invisible hand бүхнийг шийднэ гэж хүлээсэн хүмүүс. Яагаад гэвэл өнгөрсөн 20 жилд биднийг удирдсан бүх хүмүүс ийм л зүйлд итгэж байсан. Мэдээж invisible hand яаж бүхнийг шийдэх вэ дээ. Төлөвлөгөө, мэдлэг хоёргүй бол policy байхгүй, байсан ч тэр нь байхгүйтэй адил. Бид хүний хоол болоод л дуусна. Юуных нь либертаризм. Эхлээд гудамж нь энхэл донхолгүй болсон цагтаа тиймэрхүү зүйлд итгэх хэрэгтэй байж. Биеэ даагаад аваад явна гээд нийгмийг орхисон. Тэрнийх нь гор нь одоо гарч байна. Төрийн ордны гадаа дуртай нь салаавч гаргаж, буу дуугаргаж байх нь яг үнэндээ сэтгэл өвтгөм.

Бонд зарснаас хойш даруй жил өнгөрөх гэж байна. Магадгүй тэр бонд байгаагүй бол бид өнөөдөр нийтийн ажилгүйдэл, хэт их инфляци, гүн хямрал магадгүй үймээн самуунтай ч нүүр тулах байсан байж болох.

Одоо бол бидэнд Оюу Толгойгоо яаж ийж байгаад өөрсдөдөө ашигтайгаар хөдөлгөх, Таван толгойнхоо өр ширийг хурдан дараад аль болох их хэмжээний cash flow балансан дээрээ бичих, дээрээс нь хүн амьтан халж солилгүй (солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй), цахилгаан станцаа барьж эхлэх, эцэст нь төмөр замаа маш хурдан хамгийн түрүүнд манай нүүрсийг авах газарлуугаа тавих гэсэн хэдхэн ажил үлдэж байна.

Тэр нүүрсийг үнэ хүргэж зарна, далайд гаргана энэ тэр бол дараагийн асуудал. Төмөр замтай, эрчим хүчээ өөрсдөө хангадаг оронд тэр зэрэг нь аяндаа болно.

Жижиг дунд үйлдвэрлэл болон бусад салбаруудаа мэдээж дэмжих нь зөв боловч одоохондоо экспортолж чадахгүй байгаа зарим нэг салбараа эртхэн гадныхантай нийлж өрсөлдөх чадварыг нь нэмэх хэрэг үнэхээр байна. Нефть боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн нэн чухал асуудал дээр л бонд босгож, дээд зэргийн судалгаан дээр үндэслэн хөдлөх ёстой болохоос биш дараагийн ямар ч бонд иймэрхүү эргэлтийн хөрөнгөнд явах нь дэндүү рисктэй.

Өөрөөр хэлбэл бондын хөрөнгийг (босгосон өрийн бичгийг) эргэлтийн зардалд хэзээ ч дахиж оруулж болохгүй. Үлдэцтэй, эргээд зардлаа нөхөх идейг санхүүжүүлэх нь чухал болов уу.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s