Симболизм

Нэг алдартай антропологич Монголчууд биднийг симболизмоор нэвт амьдардаг гэж тэмдэглэсэн байна.

1. Өглөөгүүр гэрийнхээ гадуур алхана. Дээрээс тань сүүтэй цайны дээж асгарч мэдэх юм. Асгаж буй этгээд нь хөгшин ч хүн байж болно, залуухан ч хүн байж болно. Ер аль нь ч байлаа гэсэн 21-р зуунд бид хамтын амьдарлаар хотод оршин байгаа энэ цаг дор нэг нэгнээ боддог баймаар. Мэдээж сайныг бэлгэдэж байгаа нь тэр.

2. Дөнгөж төрсөн эх дээр ах дүү, амраг садан нь айлчлан ирнэ. Чихэрлэг төрлийн бүтээгдэхүүнээр голчилсон хүүдийтэй хөхүүл эх идэж үл болох амттанууд. Мэдээж хөхүүл эхэд мах ч юм уу, шар будаа ч юм уу хэрэгтэй зүйлс байгаа нь үнэн. Гэхдээ тийм зүйл өгвөл нэрэнд хор, муухай бэлэгдэлтэй юм даа гэж ихэнх хүмүүс үзнэ. Хүүхдүүдэд дандаа л баяраар чихэр өгнө. Үнэндээ тэр нь хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироож байгаа боловч мэдээж сайныг бэлгэдэж байгаа нь тэр.

3. Уул тахина. Хэдэн жилдээ тухайн байгаль экологийг хохирооно. Тэнцвэрийг эргүүлнэ. Мэдээж сайныг бэлгэдэж байгаа нь тэр.

4. 9911-тэй энгийн л нэг тоо болсон дугаар. 8811 ч байж болох. Мөн автомашины дугаар. Маш их үнэ цэнийг энэхүү хэнд ч хэрэггүй, хэрэглэлээ гээд стерео сонсогдохгүй 4 ширхэг дижитэд өгнө. Мэдээж сайныг бэлгэдэж байгаа нь тэр.

5. 2 дахь өдөр хагалгаа хийлгэх, хол замд гарах, ажил эхлэх зэргийг цээрлэнэ. Ямар ч шинжлэх ухаан, бодит баримтанд түшиглээгүй эртний Монголчуудыг ийнхүү өөрсдийн зам мөрөө боддог байсанд гайхах хэрэггүй. Угаас хүн амархан итгэнэ. Харин цаг бол алт, хүний амь амьдрал хормоор хэмжигддэг цаг үед энэ нь товчоор ойлгоход хаос юм. Мэдээж сайныг бэлгэдэж байгаа нь тэр.

6. Нийтээрээ эдийн засагчид, хуульчид болохыг бэлэгшээнэ. Багш нараа, сургуулиа, уншиж буй сурах бичгээ эрдэм ном дор мөргөнө үү хэмээн бэлгэдэж шүүмжлэх өөрөөр хэлбэл сайжруулахыг эрс эсэргүүцнэ.

7. Бэлэгдэл л чухал учраас ямар нэгэн цол шагнал авахыг илүүд үзнэ. Түүгээрээ дуудуулах чин хүсэлтэй. Үүнийг одоо болтол жил болгоны тэмдэглэлт өдрүүдээр өгдөг утга нь аль хэдийн мартагдсан шагналуудаас харах боломжтой.

8. Симболик учраас бүгд адилхан юм хэрэглэж нэг сэтгэл ханана. Энэ нь мэдээж асар олон стресс, нервийг нийгэмд бий болгодог. Заримдаа энэ нь маркетёруудад ашигтай.

9. Симболизм голчилдог учраас хэдий буруу юм шиг санагдаж байсан ч олноо дагадаг. Заримдаа энэ нь онодог заримдаа энэ нь онодоггүй. Яагаад гэвэл олноо дагана гэдэг нь ямар нэгэн асуудалд цаад гол цэгийг нь олж хандахдаа бус гал унтраах маягаар ажиллана.

10. Цааш нь олныг бичиж болно.

Advertisements

One thought on “Симболизм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s