Барри ба Ромни

АНУ ерөнхийлөгчөө сонгоход ойрхон байна. Хуучин бөгөөд энгийн нэгэн үү? эсвэл хөрөнгө оруулалтаар хөлжсөн насандаа баймгүй гял цал, хөнгөн шингэн мужийн захирагч асан уу? гэдэг л олон хүний сэтгэл санааг тэвдүүлж байна. Ерөөс ирэх 4 жилийн дэлхийн мөнгө ба энх тайван яах билээ гэдэг асуудал юм л даа уг нь. Тийм болохоор хамгийн хүчирхэг энэ суудлын төлөө үзэлцэх энэ эрхмүүдийн хэн нь ялах нь тун чиг ярвигтай байсаар байна.

АНУ-ын сонгуулийн түүхэнд иймэрхүү тэнцүү явж байсан сонгууль бол алдарт Кеннеди, Никсон хоёрын тулаан байсан аж. Яг л өнөөдрийн хоёр шиг санал асуулга, нийтийн дундах судалгаагаар асар тэнцүү, өдөр хоногоор бие биесээ давсан үзүүлэлттэй байж. Сүүлийн хэдэн ерөнхийлөгчийн сонгууль бол тийм биш. 2009 онд бол Барак гарах нь нэгэнтээ тодорхой болчихсон байсан. Харин дэлхий даяар арьсны өнгөнөөс нь болоод тэр үү, эсвэл шинэ зүйлд дасаагүй хүний төрөлх чанар уу ийм залуухан ерөнхийлөгчтэй болчихлоо гэдэгт сонгуулийн өмнө итгэжөгөхгүй байсан билээ. 2005 оны сонгууль бол ойлгомжтой. Буш тэгэхдээ тэргүй Керри-с толгой илүү байсан юм. Тиймээс энэ жил яагаад энэхүү Барри ба Ромни хоёрын тулаан машид сонирхол татаад байгааг та ойлгосон байх. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэнцүү чадвартай өрсөлдөгчид таарахад хүн бүр тэвддэг биз дээ, яг л тэр чинь болоод байгаа болохоор тэр. Гэвч тэдний ялгаа яг юундаа байна вэ?

Хэдхэн сэдэв байгаа. Мэдэж тэдгээр нь дотроо үй түмэн хам сэдэв, асар том макро төвшиний мэдлэг ойлголт, өөрчлөлт шаардана.

1. Эдийн засаг

Эдийн засгийн хувьд сонгогчид Барриг юу хийснийг цаашдаа ямар замаар замнуулж чадахыг харчихсан, үзчихсэн болохоор ярьсанд нь гэхээсээ хийсэнд нь дүгнэлт хийж байна. Энгийнээр хэлбэл “Барри 2009 онд чи өөрчлөнө гэсэн, би харин өнөөдөр ажилтай байна уу? гэж асууна”. Харин Ромнид бол ярьж байгаагаас нь аваад энэ нь үнэн эсэх талаар, үнэн биш бол ямар учраас зэргээр бодон байж сонголтоо өгөх болно.

Барри “Америкийн сэргэлт болон шинэчилсэн хөрөнгө оруулалт”-н бичгийг батласан. 768 тэрбум ногоон энэ төсөлд орж эрүүл мэндийн даатгал, дэд бүтэц, боловсролын салбарт оржээ. Мөн өнгөрсөн 4 жилийн хамгийн онцлох явдал бол АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд маш том тусламжийг холбооны төсвөөс гаргасан явдал. Чөлөөт худалдааны гэрээг Ө.Солонгос, Панами, Колумбтай хийжээ.

Ромни бол үндсэндээ 2010 онд Обамагийн баталсан саяын хөтөлбөрийг үгүйсгэж, маш олон татварын хуулиудыг хүчингүй болгон авто үйлдвэрлэлд зориулсан тусламжийг зогсоон Валл стрийтийн тухай баталсан хөтөлбөрийг саармагжуулан эдийн засгийг өөрөөр нь сэргээх барууны үзлийг номлож байна. Гэвч олон хүн түүний энэхүү ерөнхий байдлыг шүүмжилж, яг аль хөтөлбөр ба хуулиудад өөрчлөлт болон үгүйсгэлт хийх гэж байгааг мэдэх хүсэлтэй байгаа. Харамсалтай тэр нь тодорхой биш, өөрөө ч үүнийгээ сайн хариулж чадахгүй байгаа.

2. Татвар

Обама Бушын үед байсан өндөр татварыг зогсоож жилийн орлого нь 250000 доллар байх өрхүүдийн татварыг чинхүү багасгасан. 4 жилийн хугацаанд түүний санаачилсан гол татварын шинэ систем бол тэрбумтан Баффет-н нэрээр нэрлэгдээд байгаа өндөр хөрөнгөтнүүдэд оногдуулсан их хэмжээний татварын төсөл. Саятнууд Америкийн холбооны татварын системд өгөх өглөг нь эрчимжсэн төдийгүй үүнийгээ ч ирэх дөрвөн жилд голлон татварын хүчийг харуулах нь тодорхой байгаа.

Ромни бол Бушын үеийн татварын өндөр босгыг сэргээнэ. Хөрөнгө оруулсан тохиолдолд үүдэх орлогоос татвар тооцохгүй. (Өөрөө тэр аргаар баяжсан болохоор зовлон жаргалыг нь мэддэг болоод тэр биз). Үл хөдлөхийн татварыг багасгана. Татварын нэгдсэн сангийн судалгаагаар энэ явдлаас хамгийн их хожих нь АНУ-ын баячууд. Мөн томоохон компаниудын татварыг буулгаж эрчимтэй ажлын байр нэмэгдүүлэх явцыг дэмжихээр сонгуульд өрсөлдөж байна.

3. Эрчим хүч

Хоёр тал хоёулаа мэдээж орчин үеийн бүх улс төрчдийн адилаар утаагүй, байгальд хоргүй энергийн эх үүсвэрийг дэмжинэ, машиныг бензин биш баттерей ашиглан явуулна энэ тэр гэж байгаа. Гол ялгаа нь Обама Кейстонийн хоолойг ашиглан эрчим хүч нийлүүлж байгааг зогсоох сонирхолтой харин Ромни үүнийг дэмжихгүй хандлагатай.

4. Эрүүл мэндийн даатгал

Обамагийн хувьд магадгүй хамгийн том гай болсон асуудал. Яахав яг хүнээ бодвол үнэхээр зөв шийдвэрийг гаргасан хууль баталсан билээ. Холбооны нөөцөөс эмнэлэгт үзүүлэх төлбөрийг боломжгүй хүмүүст төлж буян болж байгаа ч энэ нь АНУ шиг хөл толгой нь мэдэгдэхгүй газар төсвийн асар том зарлага үүсгэдэг бололтой. Цагаачид ба жинхэнэ иргэд, татвар төлсөн ба төлөөгүй бүгд нэгэн ижил даатгалл хамрагдаж байгаа нь зарим нэг борви бохисхийлгүй ажиллаж байгаа иргэдийн бухимдлыг төрүүлж, мэдээж өндөр хэмжээний орлого олохгүй учраас зарим талаар эмнэлэгийн үйлчилгээний чанар доголдсон, ачаалал ихэссэн тохиолдол бий болгож л дээ. Ромни бол үүнийг зогсоож муж бүр өөрийн эрүүл мэндийн даатгалын сантай, түүгээрээ дамжуулан хувийн даатгалын компаниудад боломж олгоод иргэн хүн хүссэн газраа сонгоод хамрагдан, тэр хэрээрээ түргэн бас магадгүй чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах аргыг эрэлхийлж өрсөлдөж байна.

5. Иран

Ардчилсан намын гол үзэл бол Ирантай цаашдаа энхийн аргаар цөмийн хөтөлбөрийг нь зогсоох (гэхдээ энэ үе удахгүй дуусах гэж байгааг анхааруулж эхлээд буй) тийнхүү хэлэлцээрийн аргаар шийдэх хүсэлтэй байгаа бол Ромни үндсэндээ тэдэнтэй дайн хийж, Махмуднаджидийн ус уух хоногийн тоог гүйцээх хүсэлтэй байгаа. Ромни гарвал бараг л дайн хийх эхлэл тавигдана гэсэн үг. Тэрээр 3 дахь мэтгэлцээндээ энэ талаараа Обамаг шүүмжилж цэргийн хүчин чадал, техник төхөөрөмж хангалтгүй, олон улсын аюултай эрүүгийн элементүүдтэй зөөлөн гараар харьцаж даврааж байгааг сануулсан. Зөв ч бай буруу ч бай, Америкийн иргэд гаднаа дайтах сонирхолгүй юм шиг боловч цагаа тулвал цус нь хөөрөөд Бушын үеийн сонголтыг дэмждэг гэдгийг бид мартах болоогүй.

6. Афганистан

Барри хүссэн хүсээгүй 2014 онд олон тэрбумаар нь сорсон Афганы золиосоос салах хүсэлтэй байгаа бол Ромни сална гэхдээ салахдаа with honour байна гэж амлаж байна. Брежневийн бараагүй Афганыг Ромни барна гэдэг ч худлаа л байх. Гээд Обама дээр зүйл санал болгосонгүй, дээр зүйл өнгөрсөн 4 жилд амласан шигээ хийсэн ч үгүй.

7.  Үндэсний аюулгүй байдал

Магадгүй Обамагийн хамгийн том давуу тал. Тэрээр зартай Осамаг ямар ч байсан устгачихсан гавьяатан. 487 тэрбум доллар ирэх 10 жилд зарцуулагдах аюулгүй байдлын хамгаалалтаас тэрээр суутгаад байгаа бол Ромни 100 тэрбум доллар нэмэх хүсэлтэйгээр оролцож байна. Энэ тал дээр Ромнигийн хувьд яах аргагүй унаж байна. Тэрээр Осама байтуйгай олон улсын бодлогын өмнө ганц ч удаа АНУ-г төлөөлж байгаагүй. 2009 онд Обамад бол асуудал байгаагүй. Учир нь тэрээр ямар АНУ-ын ерөнхийлөгчтэй сонгуульд өрсөлдсөн биш. Харин Ромни 4 жилийн турш хүмүүсийн зурагт, интернетээр АНУ-ын гадаад бодлогын бренд болсон Барритай хүч үзэж байгаа шүү дээ.

8. Үр хөндөлт

Обама өөрийн `Audacity of Hope` номондоо бичсэнээрээ үр хөндөлтийг байх зүйл гэж үзнэ. Харин Ромни 2002 онд дэмжиж байж мужийн захирагчийн сонгуульд ялж байсан үзэл бодлоо өөрчлөн үр хөндөлтөд АНУ-ын холбооны нөөцөөс сохор зоос ч гаргахгүй хэмээж байна.

9. Хууль бус цагаачид

Обама нас залуу хууль бус иргэдэд уян хандаж тэднийг аль болох хөлөө олох боломжийг АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр бий болгоод байна. Үүний сацуу тэрээр хууль бус асар олон цагаачин иргэдийг хүчээр албадан орон нутгаасаа гаргасан. Харин Ромни энэ хоёрын аль алийг нь дэмжихгүй байгаа ба аль болох одоо байгаа хууль бус цагаачид, тэдний амьдралыг эдийн засгийн аргаар зогсоож жинхэнэ ёсны АНУчуудад боломж олгон аяндаа хууль бусчуудыг энэ орныг орхихоос өөр аргагүй байдалд оруулах тухай номлож байна. Мэдээж нэг шүүмжлэл байгаа нь Ромни үүнийг яаж хийх нь мөн л адил аль аль татварын хуулийг эдийн засагт нөлөөлтөл нь багасгах гээд байгаа шиг тодорхойгүй байгаа юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s