Хамгийн том клуб

Төрийн бүх эрхийг үг дуугүй 1949 оноос эхлэн атгасан, 83 сая албан ёсны гишүүнтэй, санхүүгийн хувьд дээд зэргийн хүчирхэг байдал бүхий нэгэн клуб БНХАУ-д бий. Үүнийг Хятадын Коммунист нам гэж дэлхий даяараа нэрлэдэг. Албан тушаалын томилгоо, асар том төсвийг захиран зарцуулах эрх мэдэл, аварга том цэргийн арми гээд тэдэнд байхгүй зүйл гэж байхгүй. Хөрөнгөтнүүдийг намдаа  элсэхийг 2001 он хүртэл хорьж байгаад шинэ зуун эхэлсэн учир өөр амьсгал оруулахаар шийдсэн бололтой тэднийг ч гэсэн эгнээндээ нэгтгэж эхэлсэн байна. Тэдний гол үзэл бол Маоизм, Хятад сэтгэлгээ маягт тохирсон Коммунизм, мөн хамгийн чухал нь Ден ахынх нь эдийн засгийн бодлого. Энэнээс ч болсон уу, мэдэхгүй, Хятадын хамгийн баян долоон хүн тэдний нэгдсэн чуулганд орох мандаттай юм.

Хамгийн эхний шатнаас нь эхэлье. Яагаад Коммунист намын гишүүн болно гэж? Ямар ашиг тэнд байна вэ? Хариулт нь энгийнээр хэлвэл зүйрлэшгүй ИХ. Намын гишүүн болсон тохиолдолд ажил төрөл, санхүүгийн байдал амьд байх хугацаанд, эсвэл хэрэг хийчихгүй шиг явах хүртэл үнэгүй дагалдана. Нийгмийн дунд бахархал, нэр хүнд өсөх бөгөөд хамгийн гол нь идэвхтэй сайн байвал (бас хэт сайн байж болохгүй, хэмийг нь тааруулах нь тун чухал) амьдралдаа янз бүрийн нэртэй төртэй ажил хийж болно. 2011 онд л гэхэд энэ замыг сонгохоор 22 сая хүн саналаа өгсөн байна. Мэдээж тэнд байсан хүн бүр ямар нэгэн байдлаар “Яагаад би болж болохгүй гэж?” саналаа оруулсан биз. Зарим нэг нь бол тэгэхдээ тэргүй тэр өндөр босгыг давахгүйгээ мэдээд саналаа өгөх талаар бодолгүй энэ 22 сая хүн гарч ирсэн байна. 22 сая хүний дунд хэрвээ сурдаг бол сайн сурдаг, ажилладаг бол үнэнч шударгаар сайн ажилладаг, баян бол сайн аргаар баяжсан, удам сайтай бол маш сайн ар талтай байх ёстой гэсэн стандартаар гишүүнээр элсэх маягтийг бөглөжээ. Сонирхолтой нь ердөө 3 сая хүн л өндөр босгод хүрч хамгийн том клубын гишүүд болцгоожээ. Сүүлд нэгэн намын гишүүн бүсгүйн ярьснаар “Гэрлэхдээ хүртэл тангараг өргөөгүй ч ганцхан намын гишүүн болж туганд мөргөхийн өмнө тангараг өргөсөн нь содон бөгөөд бахархам зүйл” гэсэн байна.

Одоо байгаа лидерүүдийн хувьд 25-30 насандаа аль хэдийн томоохон хэмжээний албан тушаалд оччихсон байсан ба хэрэв хэн нэгэн гишүүн энэ торгон агшинаас урьтаж аль нэгийн намын хорооны өндөр хариуцлагатай албанд томилогдоогүй бол за ёстой уучлаарай. Дээшээ биш ерөнхийдөө дундаж тайван, амгалан амьдарлаар амьдрана гэсэн үг. Тэгээд ч үүнд муу зүйл гэж нэг их үгүй.

Хэвлэл мэдээллийг яс атгасан намын дотоод  амьдрал зурагт, сонингоор мэдээж үргэлж инээсэн ханиасан, хундага тулгасан, нэгнээ магтсан сайхан байна. Харин бодит амьдрал дээр тийм биш болохыг олон улсад хангалттай нотлох олон ном гарчээ. Хамгийн том клуб дотроо хамгийн том хоёр фракцтай. Нэг нь “Элит”-үүд буюу “Шанхайн бүлэг”-ийнхэн. Тэдний хувьд Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл сайн хөгжсөн мужуудаас гаралтай ба ихэвчлэн тэнд намын томоохон удирдах ажлыг хийж байсан хүмүүс байдаг байна. Нөгөөх нь популистууд буюу “Орон нутгийнхан”. Алслагдмал, Шанхайн нөхдүүдээсээ арай хөгжил бага газарт намын удирдах ажил хийж явсан хүмүүс. Одоогийн гол лидер Ху Жинтао бол яах аргагүй тэдний томоохон төлөөлөгч бөгөөд мань эр залуудаа Төвдөд байсан байна. Энэ хоёр бүлгийнхэн, тэдний гишүүдийг үргэлж 51, 49 эсвэл 49, 51 гэсэн харьцаагаар удирдах алба, намын ажлуудад хуваарьлана. Дайсагнах үедээ дайрч, нийлэн хамтрах үедээ ажлаа хамтраад явдаг фракцууд нэг нэгнээ хэзээ ч бүр мөсөн доош нь оруулах, нөлөөгүй болгох санаатай байдаггүй гэнэ. Учир нь улс төрийн хувьд, тэр дундаа жуман амьтан амьдарч буй БНХАУ-д авах гээхийн ухаан гэдэг айхтар том зүйл байдагт оршино. Алдаа гаргавал ямар ч найдваргүй гэдгийг саяхан Бао Шилайгийн хэрэг дэлхий даяар харууллаа. Зөвхөн өөрийг нь бус, гэр бүл, хамаатан садан, цаашлаад арчиж болох бүгдийг нь арчдаг махны систем хамгийн том клубт байдаг байна. Мэдээж энгийн нэгэнд бол энэ нь нэг их падгүй, харин өссөн Бао мэт суперстаруудад бол унах газар нь урьд нь өссөн хэрээр нь хатуу байдаг бололтой.

Алдааг бас өөрийн утгагүй хэрэглээгээр гаргаж болно. Жишээ нь саяхан нэр бүхий Хятадын намын удирдах албаны түшмэл үнэтэй цагуудаар гангарч өгчээ. Өөрөө л инээгээд ажил хэрэгч царайлаад байсан болохоос цаагуур нь юу вэ зураг хөргийг нь сайн гэгч нь авч өгсөн байна. Мань эрийн асуудлыг интернетээр нэг сайн авлаа. Одоо бол бүх зүйл дууссан. Энэ мэт асуудлууд нилээн ихээр ард иргэдийг бухимдуулж байгаа нь үнэн аж. Авилга, хээл хахууль нь мэдэгдэх боломжгүй мөртөө энгийн ард иргэд хамгийн том клубтээ дургүй болох хамгийн том шалтгаан ажгуу. 120 тэрбум ногоон жилдээ энэхүү угаалтанд эргэлддэг гэж нэг судлаач бичжээ. Үнэн эсэх нь эргэлзээтэй ч, мэдээж нэг хоёр сая доллароор эргэлдэхгүй нь тодорхой. Шат шатлалдаа хүний амьдрал, ажил төрөлтэй холбогддог болохоор карьеристууд бүхнээ өгөх нь дамжиггүй. Тэр олон хүнд, мэдээж төчнөөн хэмжээний ажлын байр, боломж байгаа. Гээд бодохоор 120 ч гэсэн багадаад байх шиг.

Эцэст нь хамгийн том клубынхан яг одоо шинэ лидерүүдээ төрүүлж байна. Удалгүй хамгийн хүчирхэг болох учиртай тэдгээр эрхмүүд бүгдээрээ энэ аварга клубын 5 дахь үеийн удирдагчид гэж түүхэнд тэмдэглэгдэнэ. Эмэгтэй хүнийг дээш гаргаад байдаггүй, саарал өнгөтэй хувцас битгий хэл толгой ч оруулдаггүй клуб удахгүй шинэчлэгдэнэ. Харин 51, 49-үү, 49,51-үү гэдгийг хамтдаа харах л үлдлээ.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s