Бал дарга

Өнөөдөр Бал даргын мэндэлсэн өдөр. Тун удахгүй түүний мэндэлсэний 100 жилийн ой болох нь. Ю.Цэдэнбал даргагүйгээр Монгол орны тусгаар тогтнол, хотжилт, хөгжил дэвшил гээд олон сайн зүйлсийг ярихгүй байх аргагүй. Тэр хэдий энэ цаг үеийн олон лидерүүд шиг хэвлэлийн бага хурал хийлгэж байнга яриад байдаггүй байсан ч (тийм боломж ч байгаагүй) хийсэн бүтээсэн үлэмж их ажилтай аргагүй л үндэсний удирдагч байж дээ.

Бөөс хуурстайгаа ноцолдсон, хонь мал хариулахаас цааш хэтэрдэггүй Монгол хэмээх тэрхүү 13-р зууны 20-р зуунд амь зуусан орныг бүрэн өөрчилж соёлын болон үзэл санааны том реформ, жинхэнэ шинэчлэл хийж чадсан хүн бол Бал дарга яах аргагүй мөн. Тэр бол бүтээн байгуулагч байсан, басхүү нүдэнд эс үзэгдэх соёл боловсролын асар том өвийг бүтээгч байсан.

МАХН хэмээх түүхэн нам бол Ю.Цэдэнбал гэсэн үг. Ю.Цэдэнбал бол МАХН гэсэн үг. Олон олон сул тал, хар мөртэй ч гэсэн энэ хоёр нэг нь нийгмийн, нөгөө нь хувь хүн болсон институциуд 20-р зууны Монгол гэсэн том түүхийг бүтээжээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, бүх аймаг сумдууд, хээрийн дэг журамгүй байдлаас хөдөлмөрийн хууль дор нэгдэж нэгэн зорилго дор хүчирхэгжсэн боловсон хүчинтэй орчин үежсэн 20-р зууны Монгол бол Ю.Цэдэнбал даргатай нэгэн үеийнхэний хийсэн нөр их хөдөлмөр, дэвшил мөнөөсөө мөн. Алдаа байгаа гэхдээ оносон нь хавьгүй их.

Энэ бүхнийг бичихэд зүгээр л Монголчууд бид ирээдүйгээ асар их үнээр олж авна гэдгээ ойлгоод хүчтэй, зоригтойгоор хөдөлмөрлөмөөр л санагдах юм. Бидэнд түүх, хэчнээн жижиг ч гэсэн ухаан аргаар сийлсэн тусгаар тогтнол байгаа нь ямар сайхан эерэг зүйл вэ?

Бал даргыг калт хийх, тахин шүтэх, эсвэл зарим нэгэн ном зохиол дээр байгаа шиг доромжлон гутаах, амьдарлыг нь хажуунаас нь харсан мэт шүүх гэх зэрэг нь бүгдээрээ л ач холбогдолгүй зүйлс юм. Түүний зээлсэн 11 тэрбум доллар тэр чигээрээ өнөөдөр бидний нүдэнд харагдаж, гарт баригдаж байна. Харин Ю.Цэдэнбал сайн ч бай муу ч бай түүний залгамж болсон өнөөгийн Монголчууд бид 9.6 тэрбум долларын өртэй хэрнээ өнгөрсөн үеийнхнийхээ ядаж 10 хувьд нь хүрэхээр байгаа билэв үү!!! Түүх түүхээрээ л үлдэнэ, харин бид түүн дээр нь юу зурах вэ?

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s