Энэ бол тэнэглэл

Дөнгөж сая би АНУ-ын элчин сайдын аминд хүрсэн кинонцорыг интернетээр үзлээ. Лалын шашны хувьд миний ойлголт тийм ч нимгэн биш. Ер нь ч шашин гэдэг бол хүмүүний боловсролд ихээхэн хамаардаг тэрэнд л үндсэлж сайн зүйлд хүрдэг томоохон ойлголт. Үүний талаар би бичих нь илүүц биз.

`Гэмгүй царайлсан Исламууд` эсвэл `Цөл дэх бослого` мөн `Гэмгүй царайлсан Осама Бин Ладен` нэрээр нэрлэгдсэн энэхүү Лалын шашныг дээд зэргээр доромжлон гутаасан кинонцорыг үзэхэд үнэндээ л ой гутна. Бичлэгийн чанар гэж арай ч дээ гэмээр, яриа жүжиглэлт бол авах юмгүй, зохиомж найруулга бол за тэгээд ёстой уучлаарай болсон ийм тэнэглэлийг хийсэн этгээдийг одоогоор 56 настай Сем Басайле хэмээгч этгээд гэсэн мэдээлэл байна. Хүмүүсийн ярихаар үүнийг хийснийх нь дараа түүнийг дараагийн Тео Ван Гог (зураач бол биш шүү кино найруулагч) гэж олон нийт харна гэж бодсон бололтой. Ямар ч шалтгаантай байсан тэрээр үүнийгээ хийхдээ 5 сая доллар босгосон гэх ба үүнийг нь Египет, Сири, Туркт байдаг шашны фанатикууд нийлж өгсөн ч гэх шиг, бүр сайн ярьвал Сем гэгч бүдүүлэг эр нь Израйл гаралтай ч хүн гэх шиг янз бүрийн утга учир нь үл олдох мэдээллүүд яваад л байна.

Тэгэж бодож байтал өчигдөр нэг Коптик фанатик энэхүү балай юмыг хийхэд зохион байгуулсан хүн гэдэг нь тодорхой болсон юм байх. Цаашдаа мэдээллүүд нь тодорхой болж бүх зүйл ил тод болно гэж найдая.

Эцсийн эцэст хүний итгэл бишрэл, соёлыг гутаахыг хүсдэг ийт балай юм хийдэг яасан хариуцлагагүй хүмүүс вэ эд нар. Кино нь ч гэж кино.

Ийм юмнаас болж сүүлдээ нэр хүндтэй элчин сайд хүн хүртэл хорвоогоос хальлаа. Арабаар дүүрэн үймээн. Сем Басайле ч байна уу, Коптик нь ч байна уу, аль аль талдаа битгий ийм хэт даварсан сэтгэлгээтэй, түрэмгий хуншгүй байгаач гэж хүсэх байна. Хүний итгэл бишрэл, нарийн нандин мэдрэмжээр, соёлоор тоглодог бүдүүлэг Америк зан ерөөсөө хэнд ч хэрэггүй. Бас юм л болвол чулуу шидэх гэж хүчирхийлдэг догшин хилэн, уур бухимдал юунд ч хүрэхгүй.

Аливаад хянуур, хариуцлагатай, ухаантайгаар хандацгаая. Эв нэгдэлтэйгээр бүгдийг энх тайвнаар шийдэцгээе. Зөвшилцөж, ойлголцож ажиллая.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s