Реформ

Реформ хийнэ, огцом радикал өөрчлөлт хийнэ гэх олон зүйл яг хориод жилийн өмнө дэлхий даяар болж байсан шиг өрнөх нь сонсогдоно. Гэхдээ мэдээж хэвлэл мэдээллээр. Шинэчлэлийн, шинэчлэгдэхүйн, шинэчлүүлэхийн зэргээр нийгмийн бүх салбарт тоймтой бөгөөд томхон өөрчлөлтийг хийнэ гэж байгаа нь чихэнд нэн таатай сонсогдоно. Ер нь нийгэмд огцом өөрчлөлт хийж болдог хэд  хэдэн дэд салбар бол байна.

Жишээ татваас, зам тавих төсөл аваад хугацаандаа дуусгаж чадахгүй байгаа хэсэг хуулийн этгээдийн гэрээг цуцлаж өөр арга хэрэглэж болж байна. Хичээл нь ороод нийгэмд ямар ч өөрчлөлт авчрахгүй зарим нэг улиран одсон судлагдахууныг хүн хоббигоороо л хийхийг нь харна гэхээс нийтэд сургаж байгааг нь болиулж реформ хийж бас болж байна. Эсвэл түгжрээд явахгүй байгаа замыг ядаж дугаар дугаараар нь ялгаад хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлаж реформдож болж байна. Ер нь реформ хийх салбар бишгүй бий.

Реформ гэдэг ухагдахуун угаас сайжруулалт, дэвшилтэт өөрчлөлт гэсэн л санаа юм. Харин реформ, шинэчлэл гэж дэвж шавахаасаа өмнө реформ гээч зүйлийг хэн хийдэг юм бэ?  гэдгийг л санах ёстой болов уу.

Анх төр барилцахуй энд тэнд хөгжиж, хүмүүс яаж биенээ засаглахаас аваад асуудлууд нилэнхүйдээ бугширч эхлэх үед нэгэн сонирхолтой (энгийн хүнд ойлгогдохоор л тайлбарлалаа) үзэгдэл гарч ирсэн нь хөрөнгө түүгээр дамжин нийгмийн давхаргууд бүрэлдэж эхэлсэн үе байлаа. Мэдээж овжин сэргэлэн, аз эз таарсан, цуутай хөдөлмөрч гэх зэрэг нь  нөгөө хэдээсээ тасарч газрын эзэд, язгууртан ноёд, дээд тэнгэрийн цагаан яст гэхчилэн төрөл арилжаж зуун зуунаар ноёрхсон цаг үеүд байлаа. Эд бол одоогоор бидний яриад байгаа барууны улс төрийн жигүүр юм шүү дээ.

Түүхийн ихэнх цаг үед зөвхөн баруунтнууд төр барьж, мэдлэг хурааж, ноёлж байсан нь үнэн.  Хожмоо үйлдвэрлэлийн хувьсгалаас үүдсэн эрх чөлөөний тэсрэлтүүд дундаж амьдарлаар амьдрагсадыг нэг тийш нь зөөж бүхэл бүтэн дундаж давхаргын армийг үүсгэн бий болгосон нь улс төрийн хөгжлийн нэгэн шинэ үе байлаа. Үүнээс үүдээд баруунтаны эсрэг зүүнтэн буюу хөрөнгө чинээ байхгүй ч массаараа ямар ч гэсэн хөгжих гэсэн шинэчлэгчид гарч ирсэн билээ. Энэ бол          жинхэнэ реформ. Реформыг хийгчид нь тэд.

Баячууд, хөрөнгөтнүүд шинэчлэл хийх сонирхолтой байдаг гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. АНУ хэдий цэнхэр өнгөөр давалгаалж харахад нэг л их шинэчлэгчид харагддаг юм шиг боловч нэгэнтээ монополчилсон хүчирхэг байдлаа алдахгүйн тулд дэлхий даяар тэдний сүүлийн 60 жилд явуулж ирсэн бодлого нь ердөө л аажим аажмаар өөрчлөлт буюу реформруу дөхөх, чингэснээр бүтээсэн, атгасан, хянасан бүх зүйлсээ нураачихалгүйгээр дараа дараагийнхаа үр ач баруунтнуудад өгөх гэсэн л үзэлд буй.

Энэ нь АНУ муухай сайхандаа ч юм уу, хөрөнгөтнүүд шуналтайдаа ч юм уу биш л дээ. Ердөө л хүний төрөлх чанар болох өөрт нь амьдрахад саадгүй сайхан байгаа орчныг шинэчлэнэ гэдэг нь утгагүй хэрэг бус уу. Ямар ч амьд организмд цаанаасаа шаарлагагүй зүйл шүү дээ. Биднийг захирах дээд тушаалтнуудад зөвхөн хөрөнгөтнүүдийг биш энгийн дундаж давхаргын иргэдийг оролцуулж болдог болсон нь зүүнтнүүдийн хийсэн хамгийн том гавьяа. Тэд л реформ хийдэг, яагаад гэвэл тэдэнд тийм боломж, хэрэгцээ, туйлын хүсэл байдаг. Түүнээс биш зүүний улс төрийн үзлийг зүгээр нэг мөнгө тарааж өгдөг гэж ойлговол дэндүү том дормжлол болох юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s