Анна 2012 онд

Нэрт Лео Толстойн Анна дэлгэцнээ шинээр туурвигдах нь. Эмэгтэй хүний нарийн нандин бүхнийг яруугаар бичсэн энэхүү роман агуу ч бүтээл тэр чинээгээрээ ч бас уншихад урт, ихээхэн цаг авах тул дэлгэцнээ гаргах нь орчин үеийн амьдралд буцалж буй давчуу бидэнд сайхан боломж. Ямартаа ч өмнө нь өчнөөн олон удаа туурвигдсан энэхүү бүтээл дэлгэцэн дээр энэ удаа Холливууд болон Английн кино урлагийн тавцанд хэдийнээ хийдгээ хийж гийсэн оддоор чимэглэгдэх нь. Магадгүй тэр хүмүүс Аннагаар чимэглэгдэх ч юм шиг.

Анна Каренина бол гэр бүлийн амьдралыг олон талаас нь харуулсан роман. Дүрүүд нь бодит дүрүүдээс сэдэвлэгдэж бүтээгдсэн ба Толстойн тархинд олон жил буцлагдсан тул нэрт зохиолч Достоевский “Сэв үгүй урлагийн бүтээл” гэж шагшсан ба Владимир Набаков ч бас үүнтэй яг таг санал нийлж байжээ. Түүний эхнэр энэхүү бүтээлийг бүтээхэд гойд нөлөөлсөн бөгөөд амьдралд болдог олон төрлийн ээдрээг зөвхөн эмэгтэй хүнд үүрүүлж буруутган, тэднийг нэг ёсны гэмтэн болоод сул доройг нь илүүтэй чичлэх болсон нийгмийн ойлголтод сөргүүлж өргөн талаас нь харах, сайжруулан бодож чухам эмэгтэй хүн өөрөө энэ адармаат бартаануудад хэрхэн хэлбэршиж урлагдаж буй талаас нь бичихийг нөхөртөө санал болгож байсан гэдэг.

Энэхүү урлагийн щдевр англи хэлнээ орчуулагдан өрнийн уран зохиолын салшгүй нэг судлагдахуун болж тэрбум тэрбумын ашиг эзэндээ хайрласан. Зөвхөн англиар гэхэд маш олон төрлийн орчуулга бий. Цаашдаа ч олон олон хэлүүдэд хөрвүүлэгдэж Анна Каренина, түүний амьдрал уран зохиолд хайртай хүн бүхэнд түгээгдэх биз ээ.

Чингээд 9-р сарын 7-ноос эхлэн дэлгэцнээ нээгдэх шинэ бүтээлийг миний хувьд хүлээх л үлдэх шив. Нээлтийх нь дараа тун удалгүй үзэх боломж олдоно гэж бодож байна. Найруулагч нь өмнө нь миний хоёр ч удаа амтархан үзсэн Atonement, Jane Austin-ны алдарт хоёрыг чадварлагаар бүтээсэн тул хүлээлт их байх нь аргагүй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s