Олимпийн зардал

Олимп бол дэлхий даяар тухайн орон тусгаар тогтнол, хүлээн зөвшөөрөгдөл, нэр хүндээ дархлах хамгийн сайхан боломж юм. Үүний хажуугаар орлого олох, жуулчид татах, буудлуудаа дүүргэх гэхчилэн маш олон давуу талуудыг өөрсдөдөө бий болгох боломжтой. Үүнийг цухас дурдаад Олимп, тэр дундаа өнгөрсөн хоёр Олимпийг харьцуулан бичье.

БНХАУ бол социализмийн гал, нэг намтай, эдийн засгийн хагас ардчилалтай байдлаар амжилтад хүрээд буй санхүү, эдийн засгийн түүхэн дэх ховор жишээ билээ. Төрийн хяналт сайн, хариуцлагын тогтолцоо маш чанга, дээрээсээ аваад доошоогоо хүртэл яс барьдаг ийм систем эдийн засаг нь үр өгөөжтэй болоод ирэхээрээ яах ч аргагүй хүлээн зөвшөөрөгдөл хүсэх нь дамжиггүй. Үүнийхээ ч тулд тэд Олимпийн наадмыг маш их хүн хүч, мөнгө санхүүгээр тулган хийсэн билээ. Ганган өндөр байшингууд, нийслэл хотынхоо иргэний тархиас нь аваад соёлруу нь хүртэл довтолсон энэ ланжгар ажил дэлхий даяар Хятад хүчтэй болж байгааг харуулах нэг ёсны л сурталчилгаа байсан. Зардал нь орлогоосоо давсан, ерөөс тэгж хийе ч гэж зорьсон.

Лондон бол огт өөр асуудал. Ялангуяа Грект найман жилийн өмнө өрнөсөн Олимпийн наадам шиг эдийн засагтаа маш том чирэгдэл учруулах магадлалтай гэж эдийн засагчид тооцож, сэргийлж байв. Тэгэхдээ тэргүй хийдгээ хийсэн хуучин “Их гүрэн”-д тэгж БНХАУ шиг сурталчилгаа хийгээд байх алба байхгүй. Афин 2004 анхнаасаа л туйлдаж байсан Грекийн төсөвт чирэгдэл учруулсан. Хэдий олон тооны хувийн компаниуд дэмжиж ажиллаж байсан хэдий ч ямар ч том байлаа гээд хэдэн тэрбумаар нь туслаж чадахгүй нь үнэн тул улсын төсөв л ихэнхийг нь үүрч дээ.

Лондон 2012-н зардал анхандаа 2.4 тэрбум фунт стердингээр тооцоологдож байлаа. Гэвч энэ тун харалган байсан нь тогтоогдож одоогийн байдлаар 9.3 тэрбум буюу АНУ доллароор бол 14.46 тэрбум болчихжээ. Бээжин шиг бүр тэр чигээр нь барьж шинэчлээгүй ч, засах, сэлбэхээс аваад шинэ хотхоны барилга гээд чамгүй олон зардал байсан нь тогтоогдож Английн “Ардын их хурал” зардлыг нь ч мөн баталсан байна.

Саяхнаас үзэгчид дүүрэн биш байгаа нь ил болж зохион байгуулалттайгаар хүмүүсийг үзэгч болгох, цэргүүдийг үзэгчдийн суудалд суулгах зэрэг зүйлс ажиглагдаж байгаа нь Олимпийн наадам хэр ашигтай билээ гэдэгт эргэлзээ төрүүлж болох юм, үгүй ч байж болох.

Мэдээж хөлбөмбөгийн “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнийг бодвол зардал өндөртэй, олох орлого нь бага болов уу. Учрыг нь хүн бүр мэдэх учраас дурдах шаарлагагүй гэж бодож байна.

10500 гаруй тамирчдыг хүлээж авна гэдэг Их Британичуудын сайхан сэтгэл, хүч хөдөлмөрийг дэлхий дахинд харуулж байгаа хэрэг. Хэдий зардал мөнгө нь хэтийдсэн ч мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй зүйл байдгийг Монгол хүн бүр мэдэрч байгаа биэ ээ. Монгол орны алтан соёмбот далбаа, хүч чадал, тусгаар тогтнол дэлхийн хаана ч гэсэн үүрд мандан бадарч байх болтугай.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s