Наадам

Эртний Грект олон хот улсууд байсан төдийгүй газар нутаг, улс төр, хатан гүнжийн асуудлаар түүхийн туршид олонтаа дайтаж байлаа. Хэчнээн дайтсан ч тэд соёлт иргэншил байсан тул Олимп зохиож түүнийхээ хугацаанд эв эеийг сахиж тогтоосон цагтаа энх тайвныг бий болгодог байв. Хүн зоны хувьд ч гэсэн энэ нь жаргал нэг ёсны наадам.

Наадна гэдэг нь цэнгэнэ (to enjoy, to relax), хөгжилдөнө гэсэн л санаа шүү дээ. Гэвч цэнгэхэд товлосон өдрүүд байх учиртай.

Монгол орон бол Ази тивд ер бусын өндөрлөгт оршдог зундаа халдаг, өвөлдөө тас хөлдөөдөг тийм л цөөхөн газруудын нэг. Энэ тал нутагт зуны дэлгэр цаг гэдэг бол жаргалын нэгэн бал бурам юм. Иймд хэдхэн хоног үргэлжлэх энэхүү цаг хугацааг хөгжилдөн цэнгэж наадан өнгөрүүлэх нь Монгол хүний нэг насандаа олдох эрхэм жаргал буюу.

Тал нутагт овог аймаг, айл хотлоороо нүүдлэн таруу амьдрах хүмүүст зар тараан хаана хэзээ уулзахаа болзон товлож ямар ч байсан энэ ховор олдох зуны цагийг үр дүнтэй цэнгэх нь чухал, учир утгатай байсан тул чингэж нийлж хөгжилддөг байж. Тийм ч шаардлага угаас байна. Үүнээс л “Наадам” гарсан болов уу.

Монгол Олимп хүмүүсийг цэнгүүлэх ер бусын шидтэй. Бөх барилдах нь аж байдалтайгаа зохицон гарьдын дэвэлтээр, жингийн ялгаагүйгээр, хүчтэй нь биш ухаантай нь давдаг онцлогтой. Морь уралдуулах нь тойрог дотор уралдаад хүн хөгжөөхөөсөө дэлхийн талыг эзэлсэн Монгол адууны шандасыг сойж холоо гэгч нь уралдана. Яахав орчин үед бага зэрэг хотжоод зарим нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй болсон нь мэдээж л дээ. Гэхдээ цаад гүн ухаан нь бидний тусгаар тогтнол, Монгол гэсэн ялгагдах тамгыг минь харийн хэнд ч хэлж өгч чадна. Сур харваа бол тэр чигээрээ л гайхамшиг. Харвадаг ч харвадаггүй ч очоод үзэхээр бахдам.

Одоо Монгол улс хөгжиж дээрээс нь дэлхий ч асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Баярын энэ төрлүүдийг зурагтаар дамжуулахдаа бид илүү их спорт гэсэн өнцгөөс нь хараасай билээ. Тухайлбал, зурагт үзээд наадаж байхдаа хэний хэн гэх бөх, ямар зүсмийн ямар амжилттай морь, ямар гээч харваач яаж байсан гэхчилэнг цахим графикаар үзүүлж хэдхэн хоногийн өмнө Евро 2012-г яаж үзүүлсэн шигээ үзүүлээсэй, ойлгуулаасай. Бид хотын их хэмнэлд өдөр бүр амьдардаг тул хүн бүхэн тэр олон төрлийн мэдээллийг авах зохистой. Сайн мэддэг хүмүүс ховор л гарч ирэх байх. Яагаад гэвэл бид завгүй улс болсон.

Нэг талаасаа Олимп нь эрч хүч, залуу насны гайхамшиг боловч нөгөө талаасаа энэ нь гоо сайхны асар том соёл байсан болой. Тиймээс бөхчүүд минь наадмаараа жингээ хасаасай. Хэрвээ тэгэхэд нь дүрэм нь нөлөөлөөд байгаа бол хариуцаж ажилладаг холбоо байгууллага нь үүнийгээ өөрчлөөсэй. Бидэнд NBA, WBA, FIBA зэрэг олон улсын спортын холбоодоос сурах юм асар их бий шүү.

За тэгээд сайхан наадаж, хөгжилдөцгөөгөөрэй… Удахгүй бид хахир хатуу өвөлтэй учрах болно.

 

Advertisements

One thought on “Наадам

  1. Бөхчүүд жингээ хасаасай гэсэн хэсгийг уншаад яалт ч үгүй инээд хүрэв. Орчин үеийн хүүхдүүдэд бяр тэнхээ нь чухал биш өнгөц харагдцыг чухалчилж, бүдүүн байх тусмаа хүнд дээрэлхүүлэхгүй, ажил хэрэг гүйцэтгэхэд, ядаж л хүнтэй харьцахад амар гээд чихдэг зовлонтой өрөвдмөөр амьтад болчихсон юм шүү дээ гэж дүү минь хэлж бил ээ 🙂 Ер нь бол бараг тавин он хүртэлх бөхчүүдэд таргалсан том бөх бараг байгаагүй. Сайхан сайхан булчин шөрмөстэй сунайсан эрс байсан даг. За үг олдож үхэр холдов. Сайхан наадаарай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s