Сонгууль дуусах дөхлөө.

Сонгууль дуусах дөхлөө. Сурталчилгааны компанит ажилд нийтдээ хэн, хаана хэчнээн хэмжээний зардал гаргасан талаар хэн ч хэлж чадахгүй байхаар их хэмжээний зурагт хуудас, суртал нэвтрүүлэг, тараах материалууд эх орноор нэг боллоо.

Сонгуулийн сурталчилгаанаас харах авал энэ жилийн хувьд ерөнхийдөө нийтээрээ бидний хувьд улс төр хийх нь арай л цэвэр, өрсөлдөгч талууд ч бие биенээ гутаан доромжлох өнгө аяс цэвэрхэн, нөхөрсөг, шог маягтай байлаа.

Гэвч намуудын хувьд улс төрийн яг ямар чиг баримтлал, онолын хувьд аль салаа замаар явах хэрэгтэйгээ тайлбарласан эсэх нь үнэндээ нэг ч харагдсангүй.

2008 онд АНУ-н “Ерөнхийлөгчийн сонгууль”-д тухайн үеийн Ардчилсан намаас нэр дэвшигч байсан Барак Обамагийн “Audacity of Hope” хэмээх номын эхний хэдэн бүлгийг уншиж байлаа. Жирийн хэн ч гэсэн ойлгохоор бичсэн уг номонд тэрээр яагаад сонгуульд оролцож байгаагаа, юуны төлөө, өнөөдрийн байдал ямар байгаа мөн түүний цаад учир шалтгааныг тов тодорхой тайлбарласан байсансан. Үнэн ч бай худлаа ч улс төрийн соёл гэдэг нь тэнд байлаа. Яахав АНУ-г өөрийн оронтойгоо Барак-г энд байгаа сонгуульд нэр дэвшигчидтэйгээ адилтгах нь утгагүй хэрэг ч гэсэн бид хаана байгаагаа, бас бидэнд юу дутагдаад байгаагаа харьцуулах нэг шугам байх нь эрүүл саруул ухаанд тун чиг нийцнэ.

Зүүний үзэл хаана байна?

Өнөөдөр тэнэг хүн ч гэсэн хараад нийгэм үндсэндээ хоёр ангид өдрөөс өдөрт хуваагдаж байгааг мэдэрч чадна. Яг л Латин Америк шиг. Хотын төвдөө өндөр байшингуудтай, дэд бүтэц нь хараажаар дэвшчихсэн, амьдрах өртөг нь бүсийн хөгжчихсөн орнуудтайгаа ижил гэх зэргээр үргэлжилж байхад тэндээс ердөө хэдхэн км-н цаана амьдрал шал өөр байх жишээтэй. Венесуелийн ТВ-н олон ангит киног нилээд хэдэн жилийн өмнө үзэж тийм амьдралыг холын холд байна хэмээн санаж байсан бол одоо бид өөрсдөө тэр эргүүлэгт эргэчихсэн явна. Үүнийг тайлбарлах жинхэнэ улс төрч даанч олдсонгүй…

Монголд өнөөдөр улс төрийн зүүний үзэл баримтлал агаар ус шиг хэрэгтэй байна. Хөдөлмөрчдийг дэмждэг, нийгмийн өөрчлөлтийг бий болгодог, боловсролын цоо шинэ тогтолцоог системтэйгээр онолын хувьд бий болгох хүсэлтэй ба одоо байгаа системийнхээ гажиг алдааг олж чаддаг ийм л улс төр хэрэгтэй байна. Зүүний үзэл гэдгийг би зүгээр л энгийнээр хэлье. Иргэн хүн аль ч нөхцөлд эрхийн хувьд, үүргийн талд бусдаасаа илүү бөгөөд дутуу гарах ямар ч бололцоогүй тийм л нийгмийг бий болгохыг зүүний үзэл гээд ойлгож болно. Харин ийм санаа улс төрийн энэ олон намуудад байна уу?

Өнгөрсөн жилүүдэд авлигын индекс өссөн үзүүлэлт байгаа нь манай улс хэзээ ч энэ онолыг амьдралдаа хэрэгжүүлээгүйн баталгаа мөн юм. Зүүний үзлийг амьдралдаа өргөсөн олон Европын жижиг орнуудад авлига гэдэг зүйл үндсэндээ үгүй болсон. Мэдээж үүнийг хүнээр дамжуулж биш системийн хувьд л хийсэн. Гэтэл авлигын эсрэг яаж тэмцэх вэ гэдгээ хэн нь ч, аль ч нам нь хариулсангүй.

Нийгэм хөдөлмөрлөж байж л тогтдог. Гэхдээ хэт ихээр ажиллуулах, хөдөлмөрчдийн цагийн хөлсийг бодит байдалд үл нийцэхээр тогтоодог атлаа гудамжаар нь дүүрэн дэлхийн хамгийн үнэтэй машинууд зорчдог ийм болчихсон байхад бидэнд барууны намуудын их дарамт хэрэг болно гэж үү?

Бизнесменүүд бол улс төрчид биш. Тэдэнд үүнийг хийхэд асар том сонирхолын зөрчил болно гэдэг нь ойлгомжтой байхад ийм олон бизнестенүүдтэй намууд зүүний хэмээн бодлогоо явуулж чадах уу?

Тиймээс залуус, ялангуяа улс төрийн шинжлэх ухааныг шимтэн сонирхдог, эх орондоо хайртай тийм л хүмүүс ярих, зурах, дуулах гэхээсээ судалгаа шинжилгээ, бүтээл хийж бид хаана яваа, юуг өөрчлөх ёстойгоо хуваалцвал энэ нь жинхэнэ гарц байж болох юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s