Амжилтаас ангалруу

Хамгийн анх сансарт Гагарин ниссэн. Урьд нь түүхэнд хэзээ ч, хэн ч очиж байгаагүй тэр том хязгааргүй огторгуйд буцаж амьд ирэх нь магадлал маш бага байдалтайгаар нисэх зориг төрнө гэдэг нь түүнийг баатар болгох хангалттай шалтгаан. Яахав дарамт шахалтаар явсан байж болох, түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ л дарамт шахалтан дундаас ч болов тэр том хар нүхрүү ганцаараа нисчихнэ гэдэг жинхэнээсээ эр зориг юм. Аз болж Гагарин амьдаас амьд эргэж ирж билээ. Түүнээс хойш сансарт гарах нь боломжтой болж, үүнээс үүдээд хиймэл дагуул хөөргөх түүгээрээ өнөөгийн гайхамшиг “Интернет”-р аялах, цаг агаарын тун нарийн мэдээлэл олж авах, хүссэн газрынхаа зургийг дээрээс нь харчих гэхчилэн асар олон боломжууд энгийн хэнд ч болов нээгдсэн болой. Иймийн тул Гагарин нисгэгчийг дэлхий дээр байсан цор ганц, ер бусын баатар, амжилтын эзэн гэхээс өөрөөр нэрлэж болно гэж үү? Түүнгүйгээр дэлхийн шинэ үеийн түүхийн ололт, шинжлэх ухааны хөгжлийн өндөр дэвшлийг үнэлж цэгнэж болно гэж үү?

Сансарт гарсан баатар маань мэдээж хүн болохоор яруу гайхамшгийн дараагаар нийгэмд буцан ирлээ. Жинхэнэ супер од. Оддын од…. Оддын оддын од. Хүн бүхэн шагшина, хэвлэл бүхэн шуугина. Гагаринг урих газар мундахгүй бөгөөд маш тухтай, тансаг “Оддын хотхон”-д шинэ амьдрал нь үргэлжилнэ. Дэлхийгээр нэг аялаж, хүмүүст сансар гэдэг ямар вэ гэдгийг өөрийн үзэж харснаараа ярьж, тайлбарлаж, сэтгэлийг нь эзэмддэг байжээ.

Гэвч харамсалтай нь тэр их амжилт Юрий Гагаринд сөргөөр нөлөөлж, мань эр архинд гүн автлаа. Алтан суудал дээр суусан авч, алтан суудал дэндүү хатуу, түүн дээр сууснаас зүгээр л муухай ч хамаагүй зөөлөвчтэй модон сандал нь дээр байсан аж. Энэ бол амжилтийн синдром буюу амжилт түүнээс үүдсэн өвчлөл юм.

Амжилт гэдэг нь хэдий хүн бүхний мөрөөддөг, хүсдэг, тэмүүлдэг зүйл боловч хэрэв бэлтгэлтэй байхгүй бол байснаасаа долоон дор хатуу самар юм. Бид хэдий Гагарин шиг бүгдээрээ сансарт нисээд байх боломжгүй ч, өдөр бүр л их бага хэмжээгээр амжилттай нүүр тулж, их бага хэмжээгээр сагсуурахдаа сагсуурч, бардамнахдаа бардамнаж, ухаарахдаа ухаардаг. Энэ бол ердөө л бидний сэтгэл зүйн цаад натур. Бид угаасаа ямар нэг зүйлийг бүтээх, босгох, байгуулах, хөгжүүлэх гэж л тэмүүлж, сэтгэдэг. Түүнээс хэн зүгээр суугаад байхыг хүсэх билээ.

Харамсалтай нь Гагаринд яг ийм зүйл тохиолдсон байна. Түүнийг буцаад ирэхэд тэрээр амьдралдаа хийж болох бүх юмаа аль хэдийн, хэтэрхий залуудаа олоод авчихсан хэрэг. Бодоод үз дээ, түүнд ажиллах хэрэг байсан уу? Шаардлагагүй. Бүтээж байгуулах, зорьж хийх, эсвэл оргилд нь хүрэх ямар нэгэн даваа, бартаа, уул байсан уу? Байгаагүй. Түүнд хийж чадахгүй, эсвэл түүнд байхгүй зүйл байсан уу? Мөн л үгүй. Эцэст нь түүнд хүн болгоны туйлаас хүсдэг хүмүүсээр хайрлуулах, хүний чөтгөрлөг гэмээр шинж чанар болох бусдаар шүтүүлэх боломж байв уу? Боломж битгий хэл, хүссэн хүсээгүй хүмүүс түүнийг шүтэж биширч байлаа. Гэвч энэ бүхнээс үл шалтгаалаад мань хүн сэтгэл санааны хувьд хүндээр өвдсөн, дотор нь тэр чигээрээ хоосон оргисон, амжилттай мөртлөө юу ч үгүй болчихсон байсан юм.

Сэтгэл судлаач Стивен Берглас амжилтаас ангалруу урууддаг 4 төрлийн аюулыг нэрлэсэн байна. Эдгээрт: 1.Ихэрхэл 2. Ганцаардал 3. Утга учиргүй адал явдалд дурлах 4. Завхайрал зэрэг орсон байна.

Үүнийг товчхон авч үзвэл өнөөдөр яагаад өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс амиа хорлох нь ихсээд байгаа шалтгааныг арай өөр өнцгөөс харах боломж бүрдээд байгаа юм.

Ихэрхэлд хэт ихээр автсан тохиолдолд хүн өөрийгөө бусдаас илүү буюу өөрийгөө төрөл анги өөр гэж үздэг ба ийм тохиолдолд хүний бусдаас суралцах, амьдралдаа ямар нэгэн гэрэл гэгээг оруулах зэрэг сайн сайхан боломжууд тэр чигээрээ хаагддаг байна. Ерөөс хүн суралцахгүй, аливаад үргэлж шинээр хандахгүй байгаа тэр нөхцөлд л амьдрал нэг ёсны уйтгартай салхи хөөсөн эгэл жирийн бор хоногууд болдог гэсэн ойлголт.

Ганцаардал ихэвчлэн хүмүүсийг амиа хорлоход хүргэдэг ба энэ нь нэг ёсны тэр хүний амьдрал ямар ч утгагүй буюу эгэл жирийнээр амьсгалах нь ч төвөгтэй болчихсон байна гэсэн үг юм. Мэдээж үүнээс өмнө нь түүнд тохиолдох өчнөөн олон асуудлууд бий.

Утга учиргүй адал явдалд дурлагсад өнөөдөр хаа сайгүй байна. Ялангуяа барууны чинээлэг айлын хүүхдүүдийн амьдралыг үүнтэй жишиж болох юм. Тэд өрнө дорнын бүхий л шашин, соёлыг холин дэлхийгээр хэрэн хэсэх боловч түүндээ ямар нэгэн зорилго, утга учраа олсон нь тун ховор. Үүнээс үүдээд хэн нэгэнд сайн зүйл тохиолдсон нь ч ховор. Бүр байж ядахдаа л энэ бүхнээ онлайнаар цацаж, явсаар л явсаар л, хайсаар л… Магадгүй ийм аялалд төгсгөл гэж үгүй. Угаас бидний явах зам хязгаартай, өөртөө байгаадаа талархах нь бүгдийг авах гэж үзэх, шунахаас илүү хялбар, таашаалтай.

Завхайрал бол өнөөгийн нийгмийн хамгийн том ялзрал. Гэрлэлтээс өмнө байгаа, гэрлэлтээс гадуур байгаа энэхүү нийгмийн шимэгч хорхой нь хүн ардад хүйтэн, үл итгэсэн, зориулалт үгүй орчинг үлдээдэг ба арилгана гэдэг нь тун чиг цаг авах ангал юм. Та зөндөө л олон удаа хөрөнгө мөнгөтэй, асар ихээр амжилт олсон мэт хүмүүсийн энэ мэт түүхийг сонсоо биз. Энэ нь зүгээр л амжилтаас үүдэх асар том ангал юм.

Хүн бүр амжилтийг хүсдэг ч, түүнийг давж чадах хатуу хад мэт төлөвшилтийг хүсдэг нь хэд билээ?….

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s