Мартаад л, санаад л 2

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Алберт Горе 2006 онд “Дэлхийн дулаарал” түүний мөн чанар, гарц, ирээдүйд болоод одоо учраад байгаа энэхүү аюулын  ноцтой асуудлуудаар баримтат кино хийж тэр нь Оскар авч томоохон шуугиан дэгдээсэн билээ. Тэр кино хэдий мань эрийн улс төрийн ганц хоёр гомдлоо тайлсан мөрүүдээр хөглөгдсөн байсан хэдий боловч ямартаа ч “Дэлхийн дулаарал” бидний өмнө яг тулчихаад байгаа асуудал юм байна гэдгийг ил тодоор харуулсансан. Жак Фреско “Мөнгөөр авч чадашгүй” хэмээх нэртэй номыг мөн л хэвлүүлсэн. Европт “Ногоон нам”-ууд ээлж дараалан засгийн шийдвэрлэх ямар нэгэн төвшинд хүрцгээж сэргээгдэх эрчим хүчний талаар хаа сайгүй л ярьцгааж эхлэх болсон.  Киотод протокол байгуулсан. Жил болгон ямар нэгэн замаар ТББ-ууд “Дэлхийн дулаарал”-ын эсрэг ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр сая саяр нь мөнгө гулгуулж хэдэн зурагт хуудас, тараах материал, интернет товхимол төдийхөн болгоод үрэн таран хийсээр. Нүүрсийг бол шатаах шиг болсоор.

Энэхүү асуудал сүүлдээ бүр яг “УБ-ын утаа” шиг болчихлоо. Мэдээлэл бол хангалттай хүрсэн. Хүн болгон их бага, жижиг сажиг гэлтгүй өөрийн гэсэн жижигхэн товхимолтой, мэдээлэлтэй байдаг авч яг байгалаа хамгаалаад ирэх гэхээрээ таг болчих юм.

Хэдий олон мэдээллийн сурвалжуудаар танд өөр өөр мэдээллүүд хүрч байгаа ч гэсэн би танд “Дэлхийн дулаарал” яг бидэнд яаж нөлөөлөөд, шулуухан хэлэхэд зовоогоод байгааг хэлье л дээ:

1. Сүүлийн үед байгаагүй ихээр дэлхий даяар хүнсний барааны үнийн өсөлт дэгдлээ. Өмнө нь АНУ, Европ, Япон, Солонгосчууд нийлээд үнээ бохир аргаар хөөргөх, зах зээл дээр шударга бүс хувь хүчээр эзлэх зэрэг хүнсний салбарт томоохон хямрал, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бий болж тэр хэрээрээ юмны үнэ оройд заларч байсан бол сүүлийн үед болоод байгаа энэхүү үнийн хөөрөгдлийг 1980-аад оны тэрхэн үетэй адилтган жишиж огтхон ч болохгүй юм. Тариаланчид хаа сайгүй ногоон хувьсгалтай, хувьсгалгүй үнэхээр бага ургац хураагаад байна. Дэлхий халаад байгаа болохоор хэчнээн усны шинэ төхөөрөмж суулгаад болж өгөхгүй гаслантай хараал хүрчихсэн мэт элдэв янзын шинэ шимэгчид энд тэнд бий болоод энэ нь ургац хураалтад нөлөөлөөд байна. Чингэхүйд удалгүй бидний мөнгө хүнсний бараагаа аваад л байж байхуйд хүрэлцэхүйц болох болно. Энэ маягаараа явбал хүнс ногоо чинь жинхэнээсээ үнэд орох болно шүү…

2. Цаг агаарын өөрчлөлт зөвхөн дулааралт гэлтгүй эрс тэс өөрчлөлтийг ертөнцийн зүг бүр тарьж байна. Өвөл нь зарим газар ямар ч цасгүй, хуурай байхад зарим дээр нь бүх цасыг нь овоолчихсон юм шиг зуд турхан болж мал аж ахуйг очсон газар бүртээ нэг сайн болгож тавьж байна. Үүнийг нөлөө гэхгүй өөр юу гэж ойлгох билээ.

3. Байгаль цаг уурын өөрчлөлт байгалийн ноцтой гамшгуудын давтамжийг өндөр хүчтэйгээр ихэсгэж байна. Зөвхөн өнгөрсөн 10 жилүүдэд дэлхий дээр болсон хар салхи, элдэв төрлийн гамшиг нийлээд 1950-2000 онуудын хооронд болсон ижилүүдээсээ цар хүрээ, хамарсан хүчээрээ 5 дахин илүү байна.

4. Цаг уурын өөрчлөлт харшлын төрлийн маш олон өвчлөлийг ихээр авчирч байна. Магадгүй үүнд бидний сайн мэдэх “Даяарчлал” нөлөөлж байж болох. Аливаа хадгалсан, консервжуулсан зүйлийг жилийн 12 сараар тасралтгүй идээд байхаар өнөөх карбон диаксидтайгаа нийлээд жинхэнэ харшил гээч юмыг энд тэндгүй өсгөн бойжуулж байна. Үүнийг аюул гэхгүй өөр юу гэх вэ?

5. Усны нөөцийг “Дэлхийн дулаарал” жинхэнээсээ залгиж байна. Цэвэр усны нөөц буюу… за зүгээр л жишээ хэлье. Дэлхийн олон хотууд томоохон уул нуруудын мөнх сарьдаг, түүнтэй холбоотой цэвдэг газруудаас дамжуулаад гол мөрний усаар цэвэр усны нөөцөө бүрдүүлж амьдарсаар ирсэн. Харамсалтай нь их халаад байхаар мөс гээч хайлдаг учраас удалгүй Энэтхэг, Хятадын баруун өмнөд хэсэг, АНУ тэр дундаа хүн ам олноороо оршдог Денвер, Финикс, Лас Вегас зэрэг хотууд дээрээсээ ч хур тунадасгүй, доороосоо ч худаг ухаад  нэмэргүй усгүй болох цаг ирж байна.

Энэ тав бол ерөнхийдөө л хамгийн энгийн жишээ боловч үүнээс үүдээд цаана нь хэчнээн олон аюул занал байгааг хэн ч мэдэхгүй.

Хүмүүс бүгдээрээ залхатлаа сонсчихсон учраас нэг их анзаарахгүй байх шиг байна. Нөгөө мартаад л, санаад л байдаг нэг сэдэв нь энэхүү амин чухал сэдэв болчихлоо. Нэг том асуудал нь нийгэм үүнийг мэддэг хэрнээ, аливаа ямар нэгэн иймэрхүү сөрөг мэдээнд ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаад л гол нь байгаа юм. “Эх орондоо хайртай, нутгаа санаад л…” гэж дуулж байхаар өөрийнхөө чадах өчүүхэн ч гэсэн зүйлийг хийж байвал энэ нь хүн бүрийг хэрэгтэй хүн болгож эх орноо хайрладаг хүн болгож байгаа юм. Үүнтэй мөн л ялгаагүй “Цэнхэр дэлхийдээ хайртай” гэж дуулж байснаас дахин ашиглагддаг уут тараадаггүй гэхэд өөрөө хэрэглэж байвал болох нь тэр. Чингээд энгийн хэдхэн зүйл санал болгоё. Үүнийг эр эм, коммунист либерал, хар шар, дарга цэрэггүй дагадаг болчихвол болох нь тэр.

1. Гэрлээ хэрэглэхгүй үедээ унтраа. Дээрээс нь гэрлээ “Дэлхий дулааруулдаггүй” технологитой гэрлээр соль. Хэрэв дэлгүүрт байхгүй бол дэлгүүрийн эзэн та байгаа газраас нь оруулж ирнэ үү…

2. Угаалгын машин, аяга таваг угаагчаа зөвхөн дүүрэн үед нь ашигла.

3. Том оврын машин битгий унаарай.

4. Машингүйгээр долоо хоногт ядаж нэг өдөр амьдраарай.

5. Боломжтой бол э-хурал хийгээрэй. Энд тэнд ялангуяа хил давж уулзаад байхаар аймар бохирдол үүсээд байна. Ер нь энд тэнд их нисдэг аялдаг хүмүүсийг мундаг гэж бодох, харах, хүлээж авах зэрэг нь ч “Дэлхийн дулаарал”-г өөхшүүлээд байна.

6. Баттерэй, CD-гээ ил хаяхаар аймар бохирдол үүсгэдэг юм байна. Зогсоогоорой.

7. Сонин битгий худалдаж аваарай. Зүгээр л электрон хэлбэрээр уншиж байгаарай.

8. Амьдралдаа нэг ч болов мод тариарай. Чадахгүй бол ядаж битгий хугалаарай.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s