Мартаад л, санаад л

Нэг хэсэг Улаанбаатар хотын утааны талаар зурагтын суваг болгон нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. 3 жилийн өмнө нь л дөө. Одоо бол яасан гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Хэрвээ одоо юу болоод байгааг хэлэх боломж танд байвал мөн түүнийгээ доор бичвэл би их баярланаа гэдгээ хэлмээр байна. Тэгээд юу болсон бэ гэвэл зүрх өвдмөөр статистик дүнгүүд тэрхүү нэвтрүүлэг болгоноор явдаг байсан юм. Гамшгийн байдалд хүрлээ, дэлхийд ганцаараа энэ асуудлаараа тэргүүлж байна аа гээд л. Хүн болгоноос (ялангуяа эрх баригчдаас) ярилцлага авахаар ер нь бол гэр хороолол, үйлдвэр, үй түмэн машины утаа гээд л бас яриад байдаг байлаа. Энгийн иргэдээс асуухаар (уг нь бол бараг шаардлагагүй байсан юм) хэцүү байна, ханиад томуу тусаад гэснээ хэдхэн жилийн дотор ургийн гажилт үүслээ гэхчилэн сэтгэлд хар толбо суулгамаар аймшигт мэдээ хөвөрсөөр л байсан даа. Харамсалтай нь 3 жилийн дараа сураг сонсохнээ Улаанбаатарын утаа ихэссэн үү гэхээс багасссан зүйл ерөөсөө ч үгүй байлаа. Төрийн тэргүүнээсээ аваад бүхий л эрх баригчдын, заримдаа эрх барьдаггүйчуудын төлөөлөл ч хүртэл энэ талаар энд тэнд ярьсаар, очсоор нэг мэдэхнээ нийгэм тэр аяараа дүжирлээ.

Үүнийг мэдээллийн ихдэлт гэж нэрлэнэ. Хүн төрөлхтөнд тулаад байгаа 21-р зууны хамгийн том дайснуудын нэг. Хүний тархи тодорхой хугацаанд тодорхой хэмжээний мэдээлэл хүлээж авах, мэдээлэл боловсруулах тэгээд үүнийгээ хэрэглэх чадвартай. Тийм ч учраас мэдээллийн технологийн хөгжил одоо хурд гэхээсээ бүтээгдэхүүнийхээ жин, овор хэмжээнд анхаардаг болсон. Мэдээж ийм хэмжээний чадвар байгаа бол түүндээ таарсан л мэдээлэл хүлээж авах хэрэгтэй. Харамсалтай нь бид тунгаа хэтрүүлчихэж. Тун хэтэрвэл  “Дүжрэх” гэж нэг аюул бий болно оо. Хар л даа. Яриад л, яриад л байна, сүүлдээ бид нар хэр баргийн мэдээлэл хүлээж авч чадахаа байсан байна. Сири улсад хүмүүс бие биенээ буудаж байхад дэлхийн нөгөө хэсэгт хүмүүс зугаацаж цэнгэж л байдаг. Интернетээр авсан мэдээллээ уншиж л байдаг, ярьж л байдаг огтхон ч өөрчлөлт байхгүй. Үүнийг юу гэх вэ? Улаанбаатарын утаа тэр чигтээ бидний анхаарлыг татахаа больсон, итгэл урам хоёр зэрэг хугарсан, хүмүүс баатар болж бохир улс төр хийсэн ердөө л нэг дүжрэлт болчихжээ.

Улс төрчид 4 жилийн өмнө янз янзын юм амласан. Үүгээр дамжуулаад нийгмийн санаа санамж хэр байгааг 4 жилийн дараах хугацаанд нь сэтгэл зүйчид мэдэж болдог бололтой. Уг санаа нь танд өчигдөрхөн хайртай гэж хэлээд гэр бүл болчихсон хүн чинь маргааш нь таныг танихгүй гээд байвал “Unknown” гэдэг кино шиг ямар нэгэн чухал реакц гарах ёстой гэсэн үг. Жишээн дээр яръя.  Мэдээллийн технологийн өндөр хурдтай кабль Монголоор дайруулаад үүнээс олох орлого нь хоёр том ордоос даруй хэд дахин их байна гэсэн сурталчилгааг санаж байна уу? Ямар эдийн засгийн үндэслэлээр үүнийгээ тайлбарлаж байсан нь инээдтэй ч юм шиг боловч ярихдаа нүдээ цавчихгүй реторика хийж байсныг нь лав сайн санаж байна. Мэдээж өнөөдөр тэр кабль битгий хэл наад захын утааны асуудлаа ч шийдээгүй байна. Басхүү гэр хороололын газрыг үнэлээд байр болгоод сольно гэсэн төсөл хэрэгжих гэж байлаа. Гэхдээ зөвхөн зурагтаар. Нийтдээ 67400 ам.долларын үнэтэй хувьцаа тараана гэсэн томоохон хөрөнгө оруулалт яригдаж байсансан. Гэвч мөнгө гэдэг нэг дор хүссэнээрээ хэвлээд тараачихдаг зарын хуудас биш болохоор бодит байдал дээр арай өөр байдаг юм шиг байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? 

Нэг талаасаа утааны эсрэг тэмцэнэ гэдэг нь маш хэцүү. Нөгөө 67400 ам.доллар ч гэсэн бохь аваад зажилж байх мөнгө биш. Мэдээллийн технологийн аргаар хөрөнгө босгоно гэдэг ч бас амархан ажил биш  (одоо болтол яг яагаад манайхаар дайрах гээд байгааг нь ойлгоогүй). Үүнийг хэлсэн, сонссон, итгэсэн, хүлээсэн аль аль талыг нь буруутгах аргагүй бас боломжгүй.

Гэвч үүнийг хэн ч санахгүй, санасан ч тоглоом наргиа болгоод өнгөрч байгааг юу гэж ойлгох вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр яагаад энэ талаар жинхэнэ сэтгүүл зүйн үндэслэлээр мэргэжлийн төвшинд ярихгүй байна вэ? Цээжээ дэлдэх, үймээн дэгдээх нь ямар ч шаардлагагүй. Хуулийн дагуу ийм зүйлийн эсрэг яагаад тайван бөгөөд үр дүнтэй замаар ажиллаж болдоггүй юм бэ?

Мэдээллийн энэ ертөнцөд жирийн иргэн, ямар ч ажил мэргэжлийн бай хамаагүй мэдээлэлтэй харилцах, хүлээж авах салбарт суралцах асар том чухал хэрэгцээ байна. Магадгүй нийгэм ийм инээдтэй, тоглоом тохуу шиг юмыг сонсоод, тэгээд хариу ямар ч үйлдэл үзүүлэхгүй байгаа нь эрүүл мэндийнхээ хувьд бага биш ихээхэн асуудалтай байгаа гэж ойлгогдохоор байна. Дахин хэлэхэд мэдээллийн асар том энэхүү сүлжээнд өчигдөр юу болсныг мартаад өнөөдөр байж байна гэдэг нь магадгүй мэдээлэл, түүнийг хэрхэн хүлээж авах талаар ихээхэн хэмжээний мэдлэг олж авах зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг юм.

Cogninitive Psychology and Information Processing гэх нэртэй сэтгэл зүйч Др.Рой Лахманы 1979 онд анх гарч байсан ном энэ тал дээр тань бага ч болов гэсэн туслах болов уу гэж бодлоо. Өөр илүү олон мэдээллийн суваг байвал хуваалцаарай.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s