3 дахь ертөнц

Энэ нэршил “Хүйтэн дайн”-ы үед тийм их хүчтэй биш ч бас ч жулдахааргүй явдаг байжээ. Ялангуяа бие биенээ бүх салбарт мөнхийн өрсөлдөгч мэт санасан эхний хоёр ертөнцийнхөний НҮБ-н тавцан дээрх санал хураах индэр тэдний оролцоогоор юутай их нөлөөлөгддөг байсныг өгүүлэх юун. Алив нэг орны тусгаар тогтнох бүрэн эрх нь зарим үед энэ орнуудаас ч гэсэн шалтгаалж байсан баримт бол бий. Тэд хэдий дэлхийн эдийн засагт үзүүлэх, нөлөөлөх оролцоо гавьтай юмгүй байсан ч гэсэн олон хүнтэй, олон улсын “Улс төр”-д эзлэх өөрийн гэсэн байр суурьтай байлаа. Тэдний удирдагчид юу гэж үзнэ, тэр нь эхний хоёрын гадаад бодлогын зайлшгүй нэг хэсэг болтлоо амьдардаг байсан болой. Үүнээс үүдээд зүгээр л хэлэхэд 3-р ертөнц тэр чигтээ л эхний хоёрын аль зүгт чиглэхийг тодорхойлдог хөшүүрэг, магадгүй нэгээс олон удаа хүндийн төв нь хүртэл болж байлаа.

Харамсалтай ч гэх үү, 3-р эгнээнийхний хувьд азтай ч гэх үү үйл явдлууд 1990-д онуудад өрнөлөө. Хоёрдахь ертөнцийнхөн өрсөлдөөнөөс яах аргагүй хүч дутан салж дэлхий дээр цор ганц “Янкы”-нуудын үе иржээ. Гэвч энэ нь тун удалгүй араасаа “Европын холбоо” хэмээх том айлыг үүсгэж өрсөлдөөнийг нэмэгдүүлэв. Гэвч одоогоор энэхүү том хүч нь чадах хэмжээнээсээ их зээл бие биедээ өгөөд тансагласаны гайгаар биднийг орхин одож байх шиг байна. Энэхүү хугацаанд 3-р эгнээний зарим нэг орны эдийн засгийн чадавхи машид товойж, цэрэг улс төрийн хувьд эхний эгнээнийхэнтэйгээ тэнцдэггүй гэхэд мөчөөгүй өгөхгүй болчихож. Чингэснээр өнөөдөр томоохон уулзалт зохион байгуулаад байгаа BRICS буюу ОХУ, БНХАУ, БНЭУ, ХБНБУ, ӨАБНУ зэрэг улсуудын нэгдэл үүссэн юм.

Эдгээр орнууд өмнө нь хоорондоо түнжин хагарч буу шийдэмдээ хүртэл тулж байсан ч 21-р зууны эхэн үед хүчээ авч байгаагаа эрс мэдэрсэн бололтой хамтдаа нэгдэхийг, эдийн засгийн хувьд нэгдмэл хүчин болохыг илт эрмэлзэх болсон нь өнөөдөрхөн Нью-Дели хотноо болсон уулзалтаас нь харагдлаа. Бүгд л хүчээ авснаа мэдэрч “Дэлхийн банк”-тай өрсөлдөхүйц олон улсын банкийг байгуулах ямар нэгэн тохиролцоонд хүрч байна. Нөгөө талаас хэн юу нь байлдаад байгаа нь үл мэдэгдэх Сири болон, дайн болох дөхөөд байгаа Ираны асуудалд хөндлөнгийн бус шууд байдлаар оролцох болсон нь нэг үзүүрээс олон улсын тавцанд ерөөсөө л шийдвэртэй барууныхны эсрэг өөрсдийн тугийг зоомоор байгаа чин санаа юм болов уу. Тэгээгүй бол тэд юундаа ч ингэж уулзалдах билээ дээ.

Одоогийн байдлаар тэд дэлхийн нийт мөнгөний 28%-ийг атгаж байгаа нь нийт хүн амтай нь харьцуулбал хошин шог л доо. Гэхдээ эдний томоохон гишүүн БНХАУ 8-9 жилийн дараа ихдээ л 10 жилийн дотор дэлхийн хамгийн том эдийн засаг болох учир үүнийгээ дагаад BRICS-н хүч тэнгэрт тулна. Одоо нийлж банк байгуулж улсууд ирээдүйд нийлж байгаад 2-р НАТО-г ч байгуулах боломжтой. Хамгийн гол нь тэдэнд хүч байна, хүн байна, амбиц байна.

BRICS хүчтэй болох тусам тэднийг хөршилж буй жижиг орнуудад сайн юм шиг хэдий ч бас хүчний харьцаа хэт алдагдвал бичил орнуудын хувьд халгаатай. Учир нь BRICS-н орнууд үнэндээ манай гаригийн авлига, хууль бус бизнес, буруу замаар будаа тээгчдийн томоохон бааз юм. Зөвхөн ОХУ л гэхэд хэрхэн хэсэгхэн бүлэг хүмүүсийн гарт орчихсон болохыг, БНЭУ-н авлигын айхтар үзүүлэлт, БНХАУ дахь хүний эрхийн томоохон доголдол, үлдсэн хоёрых нь гэмт хэргийн үзүүлэлт зэргээс нь итгэхэд бэрх ирээдүйг бэлээхэн харж болно.

БНЭУ-н хамгийн ойрын зорилт нь BRICS-р дамжуулаад НҮБ-н аюулгүй байдлын зөвлөл хэмээх дээд мэдэлд очих бол цаад бусад орнууд нь бүгд л энэхүү эрх мэдлээр дамжуулаад томоохон даяарчлалын хүчнүүд болох сонирхолтой байна. ОХУ гэхэд хуучин СССР носталгиягаа үгүйлж юм л бол нөгөө 16-гаа гартаа барьж байх бөөн хүслэн. Хүссэн ч хүсээгүй ч BRICS хүчтэй болох болно. Гэвч эдгээр орнуудын дотоод ардчилал, хүний эрхийн болон хүний хөгжлийн төвшин, шударга өрсөлдөөний индекс зэрэг нь зүгээр мөрөөрөө явж байгаа энгийн хөгжиж буй дагууллууддаа гай даллах маш том аюул юм. Үүнийг BRICS мөн л хүссэн ч хүсээгүй ч авчрах л болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s