Афганы төлөөс

ЗХУ-ын 1979 оны сүүлээс 1989 оны эхэн хүртэл Афганд хийсэн дайныг дэлхий нийт санах нь санаж байгаа биз. Уг дайн эхэндээ чөлөөлөлт хэлбэртэй байснаа сүүлрүүгээ партизаны маягтай болоод яваандаа хөл толгой нь олдохоо байсан билээ. Уг нь бол дайнд хоёр тал байдаг авч энэ дайнд хэдэн тал хоорондоо сум харвалцсан юм бүү мэд. Америкчууд зэвсэг, мөнгө хоёроор зэрэгцүүлэн Мужихаадчуудыг даруй нэлээд хэдэн тэрбумаар хангасан баримт байдаг. Энэ нь мэдээж дайны сүүлийн хэдэн жилүүдэд асар ихээр нэмэгдсэн. Амьсгал нь алдарсан ЗХУ-ын их гүрэнд энэ нь яг л шимэгч хорхой шиг хорлонтой байсан нь гарцаагүй.

ЗХУ-ын 40-р арми энэ дайнд маш олон хүнээ алдсан. Хөрөнгө мөнгө эдийн засгийн утгаар нь ярьвал энэ бол зүгээр л ” Зөвлөлтийн  Вьетнамын дайн” гээд хэлж болохуйц байлаа. Дайнд сүүлдээ 40-р армийнхан хар тамхиний наймаа, зэвсгийн наймаа зэргээр сүлбэлдэж бие биенээ алцгааж эхэлсэн байна. Жил болгон “Коммунист баатарлаг гавьяат ард түмний хөрөнгө” тэнд үрэн таран болж цэрэг эрс нь эрэмдэг зэрэмдэг болж байлаа.

Түрүүн дурьдсан бүхэн зөвхөн ЗХУ-ын хувьд. Харин нутагтаа дайн хийлгүүлсэн Афган ардуудад энэ бүхэн яаж туссан бол оо. Энэ үед тусламж авч байсан буюу Америктай найзалж байсан ихэнхи удирдагчид өнөөдөр Америкийн хамгийн томоохон дайснууд болцгоочихсон яваа. Тэр дундаа бидний сайн мэдэх талийгч Осама Бин Ладен энэ үед АНУ-н мөнгөөр Оросуудын нисдэг тэргийг буудаж байлаа. Үүнийг юу гэж ойлгох вэ? Ердөө арван хэдэн жилийн дараа найзууд дайснууд болж, дуусдаггүй Афганы дайн одоо болтол явсаар.

Анх Зөвлөлтийн сүүлчийн танкны цуваа Афганы нутгаас гарахад бүгд л одоо энэ орон ингээд амар сайхандаа жаргалаа гэж бодож байсан байна. Гэтэл бүх юм эсрэгээрээ эргэж энэ орон дэлхий дээрх хамгийн ёрын, хамгийн аюултай газар болон хувирчихаж. Дайны үед хэдэн тэрбумаар туслаж, буу шийдэм авч өгч байсан АНУ энэ орны хойч үе болсон залууст хэчнээн харалган хандсан болохыг тухайн үеийн баримтууд дэлгэж байна. Сургууль байгуулахад АНУ-ын татвар төлөгчдөөс ердөө жилдээ 1 сая ам.доллар гарсан нь жирийн нэг бизнесмен ч өгчихөөр мөнгө байлаа. Харамсалтай нь хүн амын тал нь 14-өөс доош насны залуустай Афгануудад энэ нь эргээгээд хүн алж хүрээ талахаас өөр найдваргүй амьдрал бэлэглэчихэж. Хэрвээ сургуульгүй, цахилгаангүй, зам тээвэргүй, зөвхөн минжүүлсэн уулын хөндийд хүмүүс бид амьдарвал тун удалгүй алан хядагчид болж дуусах биз ээ.

Иракт алба хааж байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан Роберт Бейл гэгч цэрэг 16 хүнийг буудчихсан хэрэг дөнгөж саяхан Афганистанд гарлаа. Нутгийн иргэдийн жигшлийг энэ нь дээд зэргээр хүргэж байгаа нь тов тодорхой. Нэгдүгээрт гэмтэл авсан хүнийг илгээдэг нь армийн буруу боловч, тэсэрч дэлбэрсэн аймшигийг олон жил дараалан харсан хүнээс магадгүй гарч болох үйлдэл. Хэрвээ тэр Бейл гэгч л ингэж реакц үзүүлж байгаа бол багаасаа минжүүлсэн талбайд найзууд нь дэлбэрэхийг харж өссөн Афган залуус юу хийх нь тодорхой. Тэдний дунд хэт даварсан цөөхөн хэдэн хүмүүс байгаа. Тэд ч гэсэн ЗХУ-ын дайнаас хойш их гүрнүүдэд зангидсан өсөө залуучуудаараа тайлж байгаа. Тэдний тархи ч гэсэн, үзэл санаа ч гэсэн Бейл шиг өвдчихсөн байгаа.

Анх хүйтэн дайны үед завхарсан энэхүү Афган төлөөс өнөөдрийг хүртэл магадгүй ирэх хэдэн арван жилд ч үргэлжилж болох юм. Хэрвээ дайны төгсгөлийн хэдхэн жилд сургууль соёл, эрүүл мэнд, ирээдүйд нь АНУ анхаарчихсан бол өнөөдөр тэдний хувьд татвар төлөгчдийнхөө $513,659,308,525 энэ хэмжээний мөнгийг хэмнэх боломж байжээ.

Хүн-аалз гээд комик байдаг даа: Түүн дээр хэлэгддэг “Хүч чадал үргэлж хариуцлагыг дагуулж байдаг” гэгч яасан үнэн үг вэ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s