Монгол цэргийн яруу алдар бадартугай!!!

Өнөөдөр Монголын орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөн хийгээд түүх эхэлсэний 91 жилийн ой. Гэхдээ Монгол цэргийн түүхийг цаашлаад эх орны дуудлага ирсэн цагийг 91 жилээр ойлгож ерөөсөө болохгүй юм.

Эртний Монгол нутагт оршин байсан овог аймгууд, тэдний цэрэг эрс гээд бодвол бидний энэ салбар дахь түүх яавч ийм богино байх ёсгүй.

Гэвч өнөөдөр баяр тэмдэглэнээ гээд шилтэй цэнхэрийг тогтоохоосоо илүүтэйгээр би хувиасаа Монголынхоо зэвсэгт хүчнээр хэрхэн бахархана вэ гэдгээ л товчхон өгүүлъе.

Монголын арми өнөөдрийн Америкийн арми шиг, магадгүй тэрнээс ч илүүтэй (тухайн цаг үедээ) зэвсэглэсэн, хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогдсон байсныг хэн ч мартах ёсгүй. Их хааны арми гурав хуваагдаж Алтан улсын хэдэн зуунаа элээсэн балгад тосгодыг нийслэлтэй, юутай нь хайтай нь хурдан мориороо тахлаж байсныг шилдэг арми гэхгүй бол өөр юу гэх вэ? Өнөөдрийн АНУ-н агаарын хүчин дээрээс довтлохдоо 85%-н магадлалтай байгаа онодог бол тухайн үеийн “Их Монгол”-н морин цэрэг 99%-тай байгаа онодог байлаа. Салхи шиг хурдан, сум шиг нарийн мөртөө цөөхүүлэхнээ.

Манай арми хэзээ ч сая цэрэгтэй байгаагүй ээ. Түүхэндээ тийм их Монгол хүнийг цэрэгжүүлсэн хэн ч байхгүй. Хэдий Гитлер шиг 18 сая цэрэг тоолуулаагүй ч, тэрэнтэй нь дүйж очих хэмцээний дайснуудтайгаа байлдаад ялалтын тугаа олон ч удаа мандуулсан.

Эрэлхэг Монголын баатрууд үргэлж эр цэргээ, хүн хүчээ, хурдан хүлгээ эр хүний ёсоор хайрлаж, гамнаж, мөр зэрэгцэн тулалдаж байсан. Тэднээс хэн нь ч Сталин шиг армиа золионд гаргаж байгаагүй ээ. Үүгээрээ л Монголын арми бахархууштай, яриуштай, хэдий сайн муу зөндөө байгаа ч ямар ч л гэсэн магтууштай.

Монгол Төвдийн Ламаизм-д зуунаар ногоороод, эрчүүд нь ямар ч хийморьгүй юм шиг харагдаж байсан ч цагаа тулахаар чадлаараа цэрэгжсэн, цаашлаад Ховдыг чөлөөлсөн, бас болоогүй Халх голд цөөхүүлээ ч гэсэн тулалдсан, дараагаар нь  Жанчхүүд баатарлагаар байлдсан. Монгол цэрэг одоо энхийг сахиулж байна.

Бид яаж ийж байгаад ийм баян, сайхан, том газар нутагтай үлдсэн. Үүнд аз хэдий байдаг гэхэд, Монгол цэргийн сүр хүч бас нөлөөлсөн л гэж бодож байна.

Монгол цэргийн яруу алдар бадартугай!!!

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s