Цаг уу? эсвэл…

“Загалмайлсан эцэг” гэдэг киног зөндөө л үзээ биз. Тэр киноны сүүлийн анги дээр Карлони ах дэлхийн бараг л хамгийн баян хүн болох шахаж байгаа тухай гардаг билээ. Харамсалтай нь өөрийнх нь хамгийн их хайрладаг хүү нь нэг мэдэхнээ шал өөр танихгүй хүн болчихож байгаам даа. Бүх боломж нөхцөл байхад тэр хүү арай л хунашгүй байсан юм шиг санагдана. Гэтэл үнэндээ тийм биш. Их мөнгөтэй байлаа гээд сэтгэлийг худалдаж авч болохгүй болохоор яах аргагүй хүүгээсээ хагацдаг тухай цааш кинонд өгүүлнэ. Уул нь хамаг л мөнгө төгрөг, хувцас хунар, эдэлж хэрэглэх зүйлсээр нь хангасан эцэстээ шал өөр хүн болчихсон байсан нь ухаант Карлониг нэг ёсондоо ядууруулчихсан хэрэг болсон юм.

Өндөр хөгжилтэй орнуудад зарим талаараа адилхан юм шиг хэрнээ асар өөр олон зүйлүүд байдаг юм шиг ээ. Япон оронд цаг хугацааны хувьд аливааг урагшлуулах, хойшлуулах гэдэг нь яг л байгалийн хуулийг өөрчилчихсөн юм шиг байдаг аж. Төлөвлөсөн бол төлөвлөсөн. Зөрөх гажих юм гэж үгүй. Яг л хуваарийн дагуу, шоргоолж шиг нэгэн хэмээр, нартай уралдаж, цагтай тэмцэлдэж амьдарна.

Швед, Финлянд, Норвеги-т харин байдал эсрэгээрээ. Ажиллахдаа ч сайн ажиллана, амрахдаа ч гэсэн сайхан амрана. Архи уугаад л , цохиод нүдээд, тэрийгээ баяр тэмдэглэж байна гэж огтхон ч ойлгохгүй. Баяр гэдэг нь цагаа амталж, амарч, инээж (хэн нэгнийг муулж биш), хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөх зэргээр ойлгогдоно.

Солонгост, ялангуяа Самсунг, ЛЖ-гийн ажилчдийн дунд энэхүү цангаа асар их байна. Мөнгө бол тэнд байна аа. Олох шиг болж байна. Даанч хөөрхий баян ядуу ялгаагүй адилхан 24 цаг л байдаг болохоор хамгийн чухал мөчүүдээ ирээдүйнх нь бүх юм болсон гэр бүлдээ зарцуулж үл чадна. Жилдээ нэг эсвэл хоёр удаа амралтаар явна. Дэлхийн хамгийн сайн, гоё, тансаг буудлуудад дээд зэргээр амрах боловч, нэг мэдэхнээ л хүүхдүүдийнх нь санаа бодол өөрчлөгдөөд, зарим нь ялзраад, танихгүй хүн болчихсон байдаг гэнэ.

Хүүхдүүд нь мөнгөтэй болохоор бас л завгүй. Стратегийн кибер тоглоомуудад цагаа асар ихээр зарцуулж юун эцэг эх манатай. Хэдий нэг гэрт амьдардаг ч жилдээ нэгээс хоёр удаа уулзалддаг болохоор нэг уулзахад л хөндийрчихсөн, өөр хүмүүс болцгоочихсон байна. Тэд мөнгөтэй, тэгсэн хэрнээ бас мөнгөгүй. Яагаад гэвэл цаг байхгүй бол мөнгөөр яах билээ?

Тэгэхээр ДНБ-г тооцохдоо тэнд байгаа чанарыг нь бас тооцох хэрэгтэй. Хэрвээ ДНБ ихтэй хэрнээ архидалт, гэр бүл салалт ихээр ноёлж байгаа бол тэр нийгэм ялзарч эхэлж байна аа гэсэн үг. Үүнийг л бүхнийг битгий зоосны нүхээр хараач ээ гээд байгаа юм.

Оюутанд мөнгө өгч болно, аа гэхдээ сайхан номын сан, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх газрууд байхгүй тохиолдолд тэр нь ердөө л хэдэн баар саваа санхүүжүүлж байгаа л хэрэг юм. Үгүй гэж үү?

Мөнгө бол цаг. Цаг бол мөнгө. Хамгийн толгой өвтгөмөөр нь “Цаг мөнгө мөн” гэхдээ зөвхөн зөвөөр зарцуулах боломжтой нөхцөлд л тийм болно. Мэдээлэл хүчтэй, гэхдээ үнэн бөгөөд шинэ байж л гэмээнэ хүчтэй болдогтой адил.

Хэрвээ хөгжиж буй орнууд хөгжмөөр байгаа бол яг хөгжил гэдгээ юу гэж ойлгож байгаагаар л сэтгэгдэнэ. Хэрвээ мөнгөтэй болоод, сайжраад ирлээ ч гэсэн боловролынх нь салбар дампуу бол орчин тойрон нь тэр чигээрээ л дампуу байна аа гэсэн үг.

Бүх үзүүлэлтийн цаана нийгэмд нөлөөлөх нөлөө гэж буй. Мөнгөтэй больё. Харин яаж түүнийгээ зарцуулах вэ? Эсвэл зөв асуулт нь яаж ашигтайгаар зориулах вэ ч юм уу? Магадгүй байгаа цагийнхаа бүтээмжийг яаж аврах вэ гэвэл зүгээр байх.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s