Хар хаан

Дорнын эдийн засаг бүхэлдээ “Нүүрс”-н дээр тогтож байдаг гэвэл нэг их хол зөрөхгүй. 2000–2010 оны хооронд, сайн ярьвал энэхэн арван жилд нүүрс бол хаданд гарчээ. Сүүлийн жилүүдэд энергийн хувьд газрын тостой илт өрсөлдөх болсон энэ “Хар юм” 2025 он гэхэд зарим судлаачдын үзэж буйгаар бол хэрэглэлт болоод эрэлтээрээ хар алтаа даваад зогсохгүй энергийн дэлхий дээрх цор ганц “Хаан” болох боломжтой гэнэ. Үүнд нь нүүрсний одоогийн нөөц ба үнэ нь хямдхан зэрэг бас нөлөөлж байгаа болой. Дутагдалтай тал нь гэвэл ганцхан байгальд хор хохирол учруулдаг, дэлхийг дулааруулдаг зэрэг чанар нь гэнэ.

Сүүлийн хорин жилд Хятадын түлсэн, шатаасан хар утаа, Энэтхэгийн гал тавьсан бараан утаа нийлээд бөөн асуудал, баахан дулаарал үүсгэчихээд байгаа. Гэвч нэгэнт үүнийг зогсоох ямар ч боломжгүй. Аль хэдийн Ху Жинтао “Америк шиг болно оо 2020 онд” гэсэн шазруун зорилт тавьчихсан тул ёстой л ганцхан шатаахаас өөр арга байхгүй. Шинээр залгамжлах дараагийн хүнд нь ч гэсэн энэ том нөөцийг солих хүч байхгүй нь тодорхой.

Хятад одоогоор “Хар хаан”-г хамгийн ихээр буюу 3 тэрбум тонн ухдагаараа Америкийн дээр орчихсон яваа юм байна. Дээрээс нь хэрэглээгээрээ Япончуудыг даваад явчихжээ. Нийт цахилгаан эрчим хүчний тавны дөрөв буюу нийт 80 хувь нь нүүрс шатаадаг цахилгаан станцаас гарч байгаа болохоор хөөрхий цэнхэр гариг хэчнээн ихээр дулаарах нь ойлгомжтой. Үүнийг хэдэн сая доллар үрсэн эсрэг сурталчилгаа хийгээд зогсоох ямар ч боломжгүй. Хэдэн зуун сая хүний аж амьдрал, идэх хоол нь “Хар хаан”-г шатаахаас өөр гарцгүйд хүргэж байна. Хамгийн хэцүү нь нүүрс хэт их шатаахаар ялгарсан бохирдол нь хөрсний эрүүл ахуйг хөндчихдөг тул газар тариалангаар амиа зогоодог нөгөө хэсэгт нь бас нэг барцад нэмж байгаа бололтой. Тэгэхээр Америк амьдралруу Хятад ойртох тусам бид улам л дулаарч, халуурч байх нь байна.

Хятадууд салхиний, нарны гээд сэргээгдэх зөндөө олон эрчим хүчний үүсвэрт мөнгө хаяж байгаа ч яах аргагүй тэрбум хол гарсан хүн амын хэрэглээ гэдгийг нэг салхинаас ч юм уу, нарны гэрлээс босгоход хэцүү байдаг бололтой. 2030 он гэхэд тэдний жилдээ шатаах нүүрсний хэмжээ 4.4  тонн орчим болно. Энэ нь асар их байгалийн сүйтгэл, магадгүй тэнцвэрт нөлөөлж байгалийн гамшигууд улам их үүсгэх төлөвтэй. Үүнд ямар ч сэтгэл хөдлөлийн биш зөвхөн баримтаас л магадлал болгон таамаглаж байгаа юм шүү…

Таван толгойг ухах нь сайхан ч, хэдхэн жилийн дараа ган зуд тасрахгүй бол хэцүү. Тэгэхээр хөгжинө, дэвшинэ гэдэг тэр хэрээрээ бас төлөөс нэхдэг юм байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s