Ард түмний зохиолч үргэлж мундаг байдаггүй ээ…

Николас Спаркс гэгч больёо оо!!! Хайрын Америк, тэгсэн атлаа Солонгос драмтай зохиолч. Хоч нь Бестселлэр. Шинж тэмдэг нь гэвэл гэнэт дурлаад, үхээд эсвэл өвдөх… Нөгөө нэг хувилбар нь үнэн гоё байснаа юунаас ч юм бүү мэд муудалцах хосуудын харилцаа. Бараг л хүн болгон тэрний номыг уншиж, зохиолоор нь хийсэн киног хүртэж, үйлчилгээг нь амсч байна.

Бестселлэр гэдэг үг өөрөө их асуудалтай юм аа. Хүн болгон уншаад байгаа номыг сайн ном гэх үү? Эсвэл сайн номыг сайн ном гэх үү?

Одоогоос 5 жилийн өмнө уншиж байсан номнуудаа бодохоор ихэнх нь бэлэн гоймон байсан ба тархи маань хүйтэн усаа буцалгаж байгаад 5 мин хэртэй дэвтээсэн болоод идсэн байна. Харин өнөөдөр тэр хэдэн номнуудаа эргээд нэг харвал тэрэнд ер нь нэг их гэгээрээд, гийгээд байсан юм огтхон ч алга аа.

Бестселлэр бүрийг авч унших нь зарим нэг уншигчийн хувьд хийдэг цорын ганц идэвхитэй үйлдэл. Гэтэл энэ нь зөв үү? Хар масс, ард түмний зохиолч, сайн ярьвал “Ардын” гэсэн бүхэн яг чанартаа юу гэсэн үг вэ?

Нөгөө л “Большевик” санаа. Хүн болгоны дуртай ном хамгийн сайн ном байх ёстой гэдэг үнэндээ “Ардын” ойлголт. Нэг салаа утга нь “Хийсвэр” гэсэн санаа.

Ном унших ялангуяа “Уран зохиол”, “Филисофи” зэрэг бүгдээрээ сэтгэлгээг тэлэх, авч байгаа мэдрэмж бүрийг сайжруулах, сайн найрлагатай, тархийг минь хөгжүүлэх гэсэн гоц гойд боловсролын торгон мэдрэмжийг өгөх ёстой. Эс бөгөөс тэр хогоор яах билээ.

Өдөртөө хэдэн ном, өгүүлэл, ишлэл, магтаал, шүүмжлэл, ухагдахуун гардаг болсоныг тооцоолох аргагүй, боломжгүй мэдээллийн галзуу хурданд амьдарч буй бидэнд Бестселэр  болгон сайн ном, гэгээн болгох гэрэл болж чадахгүй.

Хэвлэлийн компани зохиолчидтой гэрээ хийхдээ хар масст зориулж, тэдэнд ямар санааг түлхүү хүргэх, тэр нь зах зээл дээр буюу “Ардын” амьдралд яахин нөлөөлөх зэргийг сайтар тооцож байгаад хөрөнгө оруулалт хийгээд баахан цаас хэвлүүлдэг. Мэдээж тэд нар хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор жинхэнэ уран бүтээлийг барагтаа л бол тоож, тэднийг дэмжиж эрсдэл хийхгүй. Тэгэхээр “Бэстселлэр” бол нэг ёсны хийсвэр цаасан малгай ба мөнгийг чинь авах гэсэн хөөрхөн арга шүү.

Дан Бровн гэж нөхөр бол “Христ” итгэлийн үнэ цэнийг “Католик”-н хаагдмал байдлаар дамжуулаад доромжлоод, гутаагаад, фантаз хийгээд, нэмээд мөнгө олчихсон энгийн нэгэн гоймон бүтээгч. Гэхдээ тэрээр “Ардын зохиолч” билээ.

Харри Поттер…. бас нэг жишээ. Баахан эртний үлгэр домгийг юутай ийтэй нь холиод, хусаад, өөрөө шинэ юм бүтээсэн болоод байгааг юу гэж ойлгох вэ? Аа, бас л “Бестселлэр”.

Яахав мэдээж хүмүүс ихээр ном уншиж, архи тамхинаас өөрөөр зугаацаж байгаа нь сайн хэрэг л дээ.

Миний бодлоор хүмүүс ингэж ихээр хошуурч, “Бестселлэр” болгоныг авч уншдаг болсоны нэг шалтгаан нь мэдээллийн ихдэлт гэж би бодож байна. Үүнийг ихдэлт гэх үү, юу гэх вэ үүнийг би сайн хэлж чадахгүй нь. Ямартаа ч хоолны газар комбо хоол сайн гүйлгээтэй байдаг шиг номын дэлгүүрт жагсаачихсан тийм нэг самбар байхаар ямарч хүн зөн билгээрээ тэрийг нь олоод авчихмаар санагдах нь гарцаагүй. Энэ нь ном унших гэж эрж хайдаг, зохиогчийн оюунаас эрэлхийлдэг тийм уншигчийн хувьд нэг ёсны залхуурал.

Тэгэхээр “Бэстселлэр” нь нэг талаараа маш их бэлэн бөгөөд амар аргаар оюуны таашаал авах гэсэн, үүнийгээ эрж хайсан нэг илрэл юм болов уу.

Гэхдээ л хэрэв энэ залхуурал бол маш олон хүн оюуны цангаагаа зөвхөн сайхан шошго бүхий бэлэн гоймонгоор л тайлж байна гэсэн үг билээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s