Ард түмний сонголт үргэлж мэргэн байдаггүй ээ…

2008 оны сүүлээр даян дэлхий даяар Обама гэгч уран илтгэлийн мастерийн яриаг чих тавин сонсож байсансан. Бүгд л энэхүү залуу, эрч хүчтэй, итгэл төрүүлэм, сайхан инээмсэглэдэг эрхмийг ерөнхийлөгч болоосой хэмээн хүсэн хүлээсэнсэн. Ганцхан “Ардчилсан” нам ч биш “Бүгд найрамдах”-чууд түүн дотроо нөлөө бүхий лидерүүд нь хүртэл илт Баракийн төлөө байгаагаа илэрхийлж байж билээ. Үүн дээр нэмээд нас нилээд гарчихсан МкКайн түүнтэй өрсөлдсөн нь Обамаг ерөнхийлөгч, тэр дундаа АНУ-ын хамгийн анхны Афкик гаралтай ерөнхийлөгч болоход нь нөлөөлсөн байж болох.

Угаасаа л мэтгэлцээн болоход МкКайн ямар ч хамгаалах боломжгүй байсан юм. Иракийн дайн гэж бараг ямар ч нөлөөгүй, хэрэггүй мөнгөний зардал байсан ба МкКайн түүнийг нь тоох ч үгүй үргэжлүүлнэ, “Тэнгэрээс ирсэн дуудлага” энэ тэр гэж яриад байхаар хар масст энэ нь ерөөсөө хүрэхгүй нь ойлгомжтой л доо. Гээд улс төр судлаачдын дунд тэр дундаа сонгуулийн менежментийн салбарынханы үзэж буйгаар бол 2008 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн гол фактор нь АНУ-ын нийт масс урьд нь олон жил дамжсан байсан тогтоцыг өөрчилж шинэ сонголт хийх сонирхолтой байсантай холбож байна.

Энэ нь сонгуулийн компанит ажлын дунд МкКайны хамтрагч эмэгтэй Сара Палины яриа хөөрөө илт идэвхжсэн ба үүгээрээ ч эцсийн дүндээ нилээд хэдэн санал өөртөө хураасан юм. Гэвч эмэгтэй гэхээсээ бүр нөгөө эсрэг дүр нь болсон сонголт нь илүү хүмүүсийн анхаарлыг татаж байжээ. Өөрөөр хэлбэл ард түмний сонголт тиймэрхүү л мэргэн байсан байна.

Обама сонгуульд гарч ирэхдээ эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, аюулгүй байдал зэрэгт бүр тэр чигт нь диваажин болгохоор зорилт тавьсан нь буруудчихлаа. Мэдээж тэр аварга өөрчлөлтийг хийхэд дор хаяж 20 жил шаардлагатай. Гэхдээ л улс төр гэдэг өөрөө өнөө маргаашаа аргалж амьдардаг урлаг болохоор яах ч аргагүй тухайн үед МкКайн өвөөг суулгахын тулд томоохон амлалтууд амлах шаардлагатай болж. Үүнийгээ ч бага багаар хийсэн.

Гэтэл “Бүгд найрамдах”-н Мит Ромме бас л 4 жилийн өмнөх Обама парадоксийг яриад одоо АНУ-ын хөндлөн гулд шоу хийж явна. Мань эр өмнө нь сонгуулийн буухианд үзэж байсан л даа. Унаж байсан хэдий ч амбиц байгаа хойно энэ жил үзэхээр шийдэж. Аз болж дэлхийн санхүүгийн хямрал нахиад, АНУ-ын иргэдийн мораль доошилж ажил хийхэсээ тэтгэмж авах нь ихсээд энэ жил гарч ирэх шоуг нь нэмчихлээ.

Ер нь бол Обама байна уу? Мит байна уу? Аль нь ч ялгаагүй. 1+1=2 хэвээрээ. Гол нь Обамаг дөрөвхөн жилийн өмнө гаргахдаа шувт магтаж, юунаас ч юм бүү мэд наадам хийгээд байсан чинь дөрөвхөн жилийн дараа мартах нь ард түмний мэргэн сонголт ажээ.

Тийм л өөрчлөлт энэ тэр хэрэгтэй байсан юм бол урьдчилсан сонголтод нөгөө пиццаны саятан, мөн л Африк гаралтай нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй байсан юм. 4 жилийн дотор ийм хурдан үзэл бодол өөрчлөгдөнө гэхээр нийгмийн сэтгэлгээ ямар их сэгсчдэг нь харагдаад байна л даа. Уул нь бол ердөө л сургуульд сураад төгсөх л хугацаа шүү дээ…

 

Advertisements

One thought on “Ард түмний сонголт үргэлж мэргэн байдаггүй ээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s