Соёл бүр үнэтэй

Соёл гэдгийг уул нь эртний дурсгалт газар, үзвэр үйлчилгээнд л мөнгө төлөн харж болдог зүйл мэтээр ойлгож ерөөсөө болохгүй юм. Соёл бол зүгээр л өдөр тутмын амьдралын хэвшил гэвэл зохино. Орчлон дээр олон төрлийн улс үндэстэн, тэдний хэв маягийг цогцлоох шашин шүтлэг, зан үйл зэрэгцэн оршдог бөгөөд аль алинийг нь хүндлэх, ойлгох, мэдрэх нь хамгийн эелдэг бөгөөд даруу зан билээ.

Гэтэл их гүрнүүдийн соёл, тэдний зарим нэгэн хэт биеэ даасан, бусдыг үл тоосон зан аяг жижиг гүрнүүдийн соёл ёсоо хөгжүүлэх биш бүдэгрүүлэх, бүдүүлэг ааль аашаа засаж сэлбэх бус улам л муутгах гэсэн хандлагуудтай хоорондоо холилдсоноор “Соёл”, орон бүрийн “Соёл” явсаар шал дэмий бие биедээ дайсагнах, ойлголцох бус эвдрэлцэх шалтаг болж байна.

Интернет-с энд тэнд аялж яваа олон үүргэвчтэй аялагчдийн бичлэг, зураг хөргийг ядах юмгүй олж үзэж болно. Хармсалтай нь сүүлийн үед гарч байгаа эмзэглүүштэй зүйл нь тэдний олонх нь өөрсдийн “Америк Бачелор” амьдралаа Азийн олон орны эртний соёлыг үл хүндэтгэх нэг ёсны зан ааль болгоод дэлхий даяар цацаж байх. Энэ бол тэдний соёл гэхээсээ илүүтэй баялаг түүх, эртний ёсыг үл хэргэссэн бүдүүлэг ааш авир юм.

Дэлхий дээр газар нутгаараа 6-д орох 7,686,848 хавтгай км талбай бүхий ганцаараа тив болсон Австрали гэгч улс байдаг билээ. Энэ нутгийн жинхэнэ эзэд нь болох Аборогинычуудыг 1770 онд Британи далайчин ахмад Жемес Күүк өөрийн түрэмгийллээрээ хэрхэн булингартуулж олон зуун жилийн доройтолыг нь авчирсан түүх “Соёл ёс”-г хэрхэн доромжилж болдогийн том жишээ юм. 1780 онд “Британы Эзэнт Гүрэн” шорон орондоо багтаж ядахаа байсан гэмт хэрэгтнүүдээ Авсралируу илгээж эхэлжээ. Мэдээж тиймэрхүү хүмүүс очиж байгаа хойно Аборигинычуудын хувь заяанд юу болох нь ойлгомжтой. Сүйрэл…

Хамгийн өрөвдмөөр нь тэдний газар оронд ийм тийм үйл ажиллагаа явуулахаа Англи соёлчид нутгийн уугуул эзэдтэй огтхон ч зөвлөлдсөнгүй. Тэднийг, тэдний соёлыг бүгдийг нь уландаа гишгэлээ. Үүнийг дэлхий дээр тухайн үедээ хамгийн боловсролтой, хөгжсөн, эрдэмтэн мэргэдтэй Англичууд хийсэн юм.

Австралийн өмнөд хэсэгт орших Тасмани арал дээр байдал ямар байсныг тоогоор л бичье. 1804 онд арал дээр 6000 орчим уугуул иргэд байсан бол, 1831 онд 190, 1876 онд нэг ч үлдээгүй бололтой.

1998 онд соёлтой боловсролтой барууныхан маань энэхүү гаргасан харгислалдаа уучлал хүсч “Үндэстний харууслын өдөр” орон даяараа зарласан байна. Гэвч цаг үе нэгэнтээ эргэчихэж. Олон олон Аборигинычууд маш муу эрүүл мэндтэй, шилтэй цэнхэрийг угжих шиг болдог амьдралтай, хэл соёл нь ердөө л соёл биш носталгиа болчихсон байна. 

Хотод орж ирж суурьшаад, хогоо хаяад, тааралдсан болгоноо эвдэж хэмхчээд байгаа хүнийг жинхэнэ “Монгол” гэх үү? Эсвэл “Соёл ёс”-г уландаа гишгэдэг бүдүүлэг авиртан гэх үү?

Үүнтэй л адил.

Сүүлйин үед Аборигинычуудын хэл соёлыг хамгаалах, тэдний аж амьдралаас эх нутгийнхаа тухай илүү ихийг мэдэж авч болохыг цөөнгүй “Соёл”-д хайртай Австраличууд хийж байна. Тэд сайн зүйлийг, маш гойд зүйлийг гүйцэтгэж байна.

Монгол оронд гадны олон хөрөнгө оруулалтууд орж ирж байна, бид гадаад дотоод их явж байна, “Соёл”-н маш их тэсрэлтэд өртөж байна. Гэлээ гээд бид хэн байснаа санахгүй бол хэн болох маань тодорхойгүй шүү дээ.

Advertisements

2 thoughts on “Соёл бүр үнэтэй

  1. Товч сайхан өгүүлжээ. Зундуйн Дорж гуай бас “хэл хил мал гуравтайгаа байхад…” гээд л гуравхан үгэнд сайхан багтааж байгаа юм шүү. Миний хувьд эх хэлээ монгол бичигтэйгээ хамт алдчихгүй байх юмсан л гэж бодох юм. Юм бодуулахаар сайхан бичиж, баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s