Жинхэнэ тусламж

1974 онд Бангладешт өлсгөлөн боллоо. Жорж Харрисон хүртэл тэдэнд зориулж тоглолт хийлээ. Дөнгөж тусгаар болоод, тэрнээсээ өмнөхөн дайн дажин болчихсон газар оронд өлсгөлөн болно гэдэг нь олон жилийн турш ядуу байсан үндэстнийг тэр чигээр нь доройтууллаа. Хаа сайгүй хоол ирсэн хүмүүс хөдөө тосгодоосоо томоохон суурин, цаашлаад хотуудруугаа нүүдэллэн эцэс төгсгөлгүй үргэлжлэх шинэ цувааг үүсгэлээ.

Монголын олон сайхан сэхээтнүүд АНУ-ын Фуллбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр боловсрол олж байсан жишээ хангалттай бий. Яг л үүн шиг Муххамад Юнус (Muhammad Yunus) “Эдийн засгийн ухаан”-ы “Доктор” (PhD) /Монголын тогтолцоонд дэд эрдэмтэн, эрдэмтэн гэсэн ойлгомжгүй, шаардлагагүй, олон улсын түвшинд үл нийцэх ойлголт буй. Угтаа ганцхан PhD л гэж байдаг./ гэсэн зэргээ хамгаалчихаад, эрдэм өвөрлөөд эх нутаг Бангладештаа ирчихсэн байв. Тухайнд үед Муххамад Юнус ердөө 34-тэй байж. Ирээд олдсон ажил нь “Читтагонгын их сургууль”-д багш… Гэвч гудамжаар дүүрэн хүүр, халуун газрын хог шороо, бохир муу устайгаа холилдоод хөлд гишгэгдэх өлсөж үхсэн хүмүүсийн цогцос зүрхэнд нь “Ядуурал” үүний эсрэг бат тэмцэх хүслийг өгчээ. Юуны тул “Эдийн засгийн ухаан байдаг юм бэ?”, “Хүмүүс яах гэж эдийн засагч болдог юм бэ?”. Хариулт нь ердөө л “Ядуурал”, түүнийг л арилгах шүү дээ.

Судлаад үзсэн үнэхээр “Ядуурал” гэдэг нь өөрөө тодорхой тогтсон тойрогтой болохыг Муххамад Юнус ойлгожээ. Хамгийн ядуучууд нь Бангладеш эмэгтэйчүүд. Хөөрхий нөхөр нь яг л дэлхийн аль ч ядуу оронд байдаг шиг бага мөнгө олно, тэрүүгээрээ ууна, тэгээд мэдээж гар хүрнэ. Эцэстээ ямар ч хариуцлага үүрэхгүй яваад л байна, яваад л байна. Хэдэн эмэгтэйчүүд л зах дээр сууж, янз бүрийн аргаар мөнгө олж хүүхдүүдээ тэжээнэ. Муххамад Юнус гэгч энэхүү шинэхэн докторт энэ нь яг л “Ядуурлын, муу ёрын, үл тасрах” гинж мэт санагдаж байжээ.

Гурван хүүхэдтэй нэгэн ядуу эмэгтэйгийн амьдрал нэг иймэрхүү. Худалдаачид нэртэй арай нэг мөнгөжсөн хүнээс 5 така буюу 220 төгрөг зээлж авна. Үүгээрээ хулс мод түлээчингээс авна. Тэгээд өдөржин үзэж байж нэг сандал хийнэ. Харамсалтай нь түүнийгээ 5 така 50 пояша буюу 260 төгрөгөөр зарна. Нэг сандалаас 40 төгрөг олно. Мэдээж нэг өдөрт нэг л сандал хийвэл их юм. Өвдвөл, эсвэл ажил нь зогсвол өөрөө болоод гурван хүүхэд нь тэр чигээрээ гудамжинд өлсөж үхэх нь энгийн боломжит хувилбар.

Гэтэл тэр тосгонд яг ингэж сандал хийж, ширээ хийж, юм юмхан болгож байгаа хулсчин эмэгтэйчүүд 42 байгаа ба энэ бүх хүмүүс анхны капитал болох хулс модоо худалдаачдаас бус өөрсдөө авч чадаж байж л энэхүү гинжин тогтолцооноосоо салах гээд байгааг Муххамад Юнус олжээ. Үүнийг л ядуурлын гинж гээд байгаа.

Тооцоолоод үзэхээр 27000 төгрөг л 42 хүний амьдарлыг тэр чигээр нь өөрчилж чадах байлаа. Муххамад Юнус бүх банкнууд дээр очоод салбарын эрхлэгчдээс энэхүү санаагаа хэлэхэд “Бүх Бангладешийн 75 хувь нь бичиг үсэггүй, зээл авах ямар ч анхан шатны нөхцөл байхгүй, барьцаа байхгүй байхад, ийм бичил зээл гэж дэмий юм ярьж ажилгүй болоод яах вэ дээ?” гэж өөдөөс нь асуусан байна.

Чингээд л Муххамад Юнус дэлхийн банкеруудаас анхлан “Бичил зээл” өгсөн ба эргэн төлөлт 99 хувьтай байсан нь банкеруудын амиа хорлох хүртэл хэмжээнл хүрдэг асуудлыг ямар ч барьцаагүйгээр зөвхөн нүд нүдээ харсан итгэлээр шийдчихсэн хэрэг байлаа.

Өнөөдөр 27000 төгрөгөөр эхэлсэн “Грамеен банк” жилийн 6 тэрбум ам.доллар олдог агуу банк болжээ.

Харин өнөөдрийн баатар Муххамад Юнус 2006 оны “Нобелтон”, 2009 оны АНУ-ын төрийн дээд шагнал “Эрх чөлөөний медаль” авсан ажгуу.

Бэлэн мөнгийг ашиггүй газарлуу чихээд байвал хог болоод л байна. Манайд зөндөө олон АНУ-д, Их Британид боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа. Тэр бүх хүмүүс үүнийгээ Муххамад Юнус шиг л ашиглаасай.

Advertisements

One thought on “Жинхэнэ тусламж

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s