Шатахууны хэрэгцээгээ яах вэ?

Шатахууны үнэ Монгол оронд ердөө 24 цагийн дотор хаданд гарч үр дүн нь 72 цагийн дотор мэдэгдэж шинэ долоо хоногийн эхний өдөр гэхэд энэ нь эдийн засгийн хувьд жинхэнээсээ том асуудал болон хувирлаа. Монгол бол эдийн засгийн хөгжлийн ид гараан дээрээ ирчихсэн шатахуун тосоор байнгын цангаж байгаа эдийн засаг. Тэгэхээр шатахууны үнийн өсөлт гэдэг нь мэдээж хэрэг маш том ШОК.

Сүүлийн хэдэн жил бараг хүн болгон л шатахуунын үнийн өсөлт, тэрнийг дагасан Засгийн газрын хуралдаанууд, тэгээд тоотой хэдэн нефть импортлогчдоо дуудаж байгаад үнээ яагаад нэмчихэв ээ энэ тэр гэсэн зөвлөгөөнүүдийг харахаараа нэг боллоо. Мэдээж зүгээр байснаас  ингэж тэгэж уулзалдаж байх нь ядаж төр төмбөгөр, ёс ёмбогор гэдгийг хадгалах ч гэсэн яг араа бодвол хэдэн жилийн дараа дахиад л бухимдах бухимдлыг бий болгох нэгэн үзүүрийн нөгөө тал нь гэж бодож байна.

Хавар болох гэж байна. Хавар бол Монголын жижиг хэрнээ асар сийрэг эдийн засгийн сэрэлт, урин цаг шигээ нахиалдаг, дэвждэг үе. Ийм үе ойртож байхад шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг бол нөгөө л энгийн хэдэн ардууддаа учруулж буй томоохон дарамт юм даа. Цагаан сар дөхөж байгаа бөгөөд энэхүү үндэсний хэмжээний том баяр нь шатахууны үнэтэй ихээхэн холбоотой, бүр сайн ярьвал нягт нэгэн бие байдаг учир дахиад л дарамтыг нь баяр тэмдэглэгсэд үүрэх болно. Дээрээс нь соёлын хувьд шинэ унаа тэргээ яг тэрхүү шинийн нэгэнд унадаг болохоор одоогийн олигтой нөөцгүй шатахууны бодлого бүр ч үнээ алдаж, давхарлаад хэрэглээний барааныхаа үнийг ч нэмж болох юм. Болох юм ч гэж болно л доо.

Засгийн газар, түүний агентлагууд бүгдээрээ л чадах ядахаараа үнийг барих гэж, чаддаггүй гэхэд бага багаар өсгөх гэж онцгой албан татварын зохицуулалтыг тухай бүрт нь авч байсан уу гэвэл тэгж байсан. Гэсэн ч энэ удаа өссөн шалтгаан нь ам.долларын ханш өссөнтэй холбоотой гэнэ. Хамгийн сүүлд 12-р сард бензинээ оруулж ирэхдээ ам.долларыг 1345 төгрөгөөр бодож авсан чинь он гараад одоогийн байдлаар 1480 болчихож. Үүнээс л болсон бололтой. Гэхдээ шууд нэгжийн үнээ 200 төгрөгөөр өсгөнө гэдэг арай л ийм шалтгаантайгаа уялдахгүй байгаа мэт. Магадгүй хэсэг хөөргөж байгаад Засаг солигдохоор жаахан багасгаад “Цагаан сар”-р сайхан мэдээтэй шинэлэх гэж байж болох. Нэг ёсны сонгуульд оноо авнаа гэсэн үг.

Аль нь ч байсан гэсэн, Монголд ерөөсөө л цоо шинэ, урт хугацаанд хэрэгжих эрчим хүчний бодлого хэрэгтэй байгааг энэ бүхэн харуулж байна. Алийн болгон ингэж хуралдаад л, баярлаад л, араас нь дахиад л үнээ нэмээд л , хуралдаад л байхав. Эрчим хүчний ирэх 40 жилийн дотор баримтлах алсын хараатай бодлого хэрэгтэй байна. Мөнгө төгрөг тараалгүй, байр орон сууц барьна гэсэн нэгт биелэгдэхгүй, хоёрт биелсэн ч ашиггүй бодлого зохиож, тэрүүгээрээ бие биентэйгээ уралдаж байхаар эрчим хүчний салбараа арай дөнгүүр болговол чөлөөт эдийн засаг чинь өөрөө хөгжөөд, хүмүүс нь ч гэсэн хөдлөөд, тогтвортой, үр дүнтэй амьдрал бий болно шүү дээ. Энэ л хамгийн чухал.

Хэдий сэргээгдэх өөр эрчим хүчний бодлого хэрэгтэй ба тийм энергийн шинэ ундарга ч гэсэн бидэнд юу юугүй хэрэг болох болно. Гэхдээ тийм юм хийхийн тулд өнөө маргаашдаа бензинээ хэрэглэж л таарах тул, одоо байгаагааа дараагийн 5-10 жил, бүр ирэх 40-50 жилтэйгээ холбосон цогц бодлого боловсруулвал тэр нь эдийн засгийн жинхэнэ “Аврагч” болж түүхэнд үлдэх биз ээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s