ЧЕ…

1950-иад онууд. Өмнөд Америкийн далайн эргээр дөнгөж эмч болж явсан нэгэн залуу мотоциклътой сүнгэнэж явлаа. Тэгж ингэж аялж явахдаа түүний зүрхийг ихэд сэртхийлгэсэн зүйл байсан нь зах хязгааргүй ядуурал, буурай бөгөөд бараан амьдрал байсан аж. Залуухан эмч удалгүй энэ бүхний утгыг өөрөө тайлан олсон ба тэрхүү дүгнэлт нь капитализмын дүрэм, түүний энэрэлгүй баялагийн хуваарилалт, цаашлаад нео-колонизмын харгис үр дагавар байлаа. Гарах гарц?! Үүнийг зөвхөн хувьсгалаар л хийж болно. Гэхдээ түүний бодож байсан хувьсгал нь зөвхөн нэг орноор, тивээр бус эв хамтын интернациональч хэлбэрээр буюу маш том өргөн хүрээнд өөрчлөлт явуулах гэсэн тогтолцооны хувьсгал байжээ.

1954 оны 1-р сард тэрээр залуу хувьсгалч Нико Лопезтэй танилцсан ба тухайн жилдээ эмчийн цагаан гарын ажлаа хийж чадалгүй янз бүрийн мөнгө олох ажил хийж байжээ. Чингэх хугацаандаа “Марксын нийгэм хувьсалын онол”-д суралцаж эхэлсэн ба үүгээрээ дамжуулан Кубын нөлөө бүхий хэд хэдэн хувьсгалчидтай уулзаж учирч эхэлсэн юм. Түүний түр оршин байсан Гуатималид төр эргэж, АНУ-ын “Тагнуулын төв газар”-ын оролцоотойгоор Гуатималийн ерөнхийлөгч Арбенз үгүй болоотохлоо. Энэ мөчөөс эхлэн эмч залуу, жирийн нэг хувьсгал мөрөөддөг залуухан фанатик биш жинхэнэ ёсоороо түүхийн хуудаснаа үлдсэн ЧЕ болсон юм.

Британий М-16 Че Гуавараг 1960-д онуудад ийнхүү дүрсэлжээ:

“Дэгжин сахал тавьсан, соёлжсон, энгүүн яриа хөөрөөтэй, тэмцэгч, магадгүй Кубын эрх баригчид дундаас хамгийн ихээр тэмцэж, тэрсэлдэж чадах хурц зан авиртай Аргентин эр.”

1954 оны 9 сард Че Мексикт хөл тавьлаа. Удалгүй 1955 оны 5-р сард Кубын домог Фидел Кастро болон түүний нөхөд шоронгоос суллагдсан ба хуучин танил Лопез нь Чег тэр нэр сүртэй хувьсгалчийн дүү Раул Кастротой уулзуулсан байна. 1955 онд Фидел Кастро Мексикт ирсэн ба даруй гурав хоногийн дотор Чег түүнтэй уулзуулав. Анхны харцаар хүмүүс бие биедээ дурлана гэдэг шиг мань хоёр хувьсгалч хоромхон зуур зүү орохын зайгүй найзууд боллоо. Энэ үед нөхөр Фидел өөрийн амьдрал дахь хамгийн алдартай шөнө болох “Кубын хувьсгал”-аа ид бэлдэж, тэрхүү аварга барилгаа яаж барих, хэрхэх, мөнгө санхүүгээ хаанаас босгох, хэн хэнээр эрэг шургаа хийх гэдгээ төлөвлөж байлаа. Харин ийм агуу хувьсгалч дэргэд нь байхад тэрээр боломжийг юу гэж алдах билээ, шуудхан л хувьсгалдаа Чег урьлаа.

2 сарын дотор Че хэсэг хүмүүсээ аваад Кубын эрэгрүү зорих нь тэр ээ. Ийм аюултай, “Mission Impossible 5”-г ганцхан энэ Че л зориглоно, Фидел л санаачилна. Мэдээж Кубын ерөнхийлөгч Батиста үнэр авсан байсан болохоор энэхүү дайралтыг нам дарахын тулд томоохон хэмжээний хүч илгээжээ. Тулалдаан маягийн юм болж нилээд хэдэн хувьсгалчид алагдаж, толгойлогч Че өөрөө шархдав. Тэрхүү тулгаралтаас 15 хүн л амьд гарч чадсан байна.

Фидел үүнийг мэдээд Чегийн байгалиас заяасан удирдан зохион байгуулах авьяас чадварыг жинхэнээр нь олж мэдэрлээ. Төрөлхийн удирдагч, олдмол удирдагч гэж байдаг бол Че нэгдэх нь яахын аргагүй мөн. Чег “Командате” болгож удалгүй түүний удирдсан ажиллагаанууд шат дарааллан амжилттай болсоор Батиста засгаас бууж алдарт “Кубын хувьсгал” амжилт олжээ. Өдөр нь л зүв зүгээр байсан Гавана хот оройдоо Фиделийн тархинд мөн чиг удсан, төлөвлөгдсөн хувьсгалаар эгшин зуур зүгээр биш болон солигдов.

Цэргийн томоохон үйл ажиллагаа, Кубын арлыг хоёр хуваасан “Лас Вилла” бүсийг эзлэх тулаан гээд Чегийн энэхүү хувьсгалд оруулсан үүрэг, хувь нэмэр Раул Кастротой л энэ зэрэгцэж Фиделийн араас орохоос багадана гэж лав байхгүй аж.

Шинэ 1959 оны эхний өдөр  Батиста, гэр бүл, улс төрийн багаа аваад Кубаас үтэр түргэн онгоцоор зугтах мөчтэй зэрэгцээд Че Гавана хотод анд нөхөр Фиделтэйгээ уулзахаар хүрч ирлээ. Олон сарын туршид тулалдсан, тэмцсэн Че ийнхүү нэг юм анхны хувьсгалаа амжилттай биелүүллээ. Харамсалтай нь тэр газар нь жижигхэн арал байсан нь тоогүй. Энэ арлыг л эзлэх гэж ингэж байгаа юм чинь том Бразил, Чили, Аргентин эд нар бол бас л том ажил юм байна даа гэж тэрээр бодсон биз. Харин баярласан Фидел Чег шуудхан л Кубын иргэн болголоо.

Шилжилтийн дараахан мань Че “Кабана” гэх өвөрмөц нэртэй шоронгийн дарга болсон ба энэ хугацаандаа хуучин Батистагийн дэглэмд байсан тодорхой хэмжээний эрх мэдэлтэй 550 хүнийг яллаж, цаазлаж янз бүрийн юм болжээ. Удалгүй Фидел түүнийг Кубын засгийн газрын “Үйлдвэрлэл” хариуцсан сайд болгон томилж олон жил хээр гадаа явж, төмөр хүлгэн дээрээ салхи татуулан хурдалдаг байсан Чег албан өрөөтэй болголоо. Хэн ч бодсон харах царайны ийм хэв маягтай, зан ааштай хүнд энэ нь тун чиг тохиромжгүй томилгоо мэт. Сахал үс нь ийм тийм, загвар чиг нь бас тийм ийм Че өдөртөө албан өрөөндөө суугаад, тэгээд ажиллаад амьдарна гэдэг нь өөрт нь ч гэсэн нэг л болж өгөхгүй байжээ. Тэгж байтал түүнийг бүр тэр чигээр нь 24 цаг зангиа зүүлгэж чадах албанд тохоов. Кубын төв банкны ерөнхийлөгч. Энэ удаа бол Че жинхэнээсээ залхжээ.

1965 онд Че Кубыг орхихоор шийдсэн ба өөрийн зүрх сэтгэлээ аль залуу насандаа өгсөн “Хувьсгал” экспортлох ажилдаа ханцуй шамлан орлоо.

Кубаас явахдаа Фиделд тэрээр ийм захиа үлдээжээ:

“Фидел….. Энэ мөчид сэтгэлд минь олон сайхан дурсамж, тэр дундаа чамтай анх Мариа Антониагийнд уулзаж байсан мөч санагдаж байна. Залуу насны тэр эрч хүчээр олон зүйлийг чи бид хоёр бүтээжээ. Өнөөдөр харин бүх юм нилээд өөрчлөгдөж, чи ч би ч хоёулаа нас явж намба суусан байна. Би бодохдоо өөрийнхөө энэ оронд хийх ёстой үүргээ бүрэн гүйцэтгэсэн юм шиг санагдлаа. Тиймээс би чамтай салах ёс гүйцэтгэж байна…”

Че Кубаас яваад Европоор хэсэг аялсан ба Фидел ч түүнийг буцаж ирээч хэмээн тоогүй олон удаа гуйсан байна. Гэвч жинхэнэ хувьсгалч хүн яахин тэнд очиж эргэн дахин туулсан замаараа явах билээ эелдэгээр татгалзсаар л байж. Дараагаар нь Конгоруу аялж явсан ба мөнөөх ажлаа хийж л явсаар Боливт 1967 онд харамсалтайгаар Че Гуавара амь насаа алдсан байна. Фиделийг энэ бүхнийг зохион байгуулсан ч гэж бас ярьдаг бололтой. Үүнийг ёстой бүү мэд. Арай тэгээгүй байлгүй дээ гэж бодмоор.

Ямартай ч Че бол ЧЕ л байжээ.

Advertisements

One thought on “ЧЕ…

  1. Че хувьсгал Боливт экспортлох гэж яваад тактикийн алдаатай буудалцаан хийж баригдсан.
    АНУ-ын CIA бараг шууд даалгавараараа Чег тэнд нь устга гэж барьсан нөхдүүд нь даалгавар өгсөн байдаг юм билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s