Яг аль нь проблем бэ?

Энэтхэгийн Гужаратад 120 хүн хортой архинаас болж ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрхүү хэргийн эзэн болох хортой архи  ширхэгээрээ 10 INR буюу 300 төгрөг байсан ба эргээд нэг сайн ажвал энэ үзүүлэлт нь л тийм олон хүнийг ийм сонголт хийхэд нөлөөлж, үүнээсээ үүдээд нөгөө ертөнцрүү хурдацтайгаар очих бололцоог нь олгож дээ. Тэгээд л болоо. Одоо тэрхүү архины үйлдвэрийн эзэнг цаазлаад ч гэсэн энэ лайтай хэрэг арилна гэж байхгүй. Дуусаа.

Зөвлөлт холбоот улсын дагуул орнууддаа хийсэн хөрөнгө оруулалтуудад сайн зүйлс асар их байсан. Мэдээж алдаатай, оноотой хоёр үзүүрээр урагшилдаг нийгэм нь хүний нийгэм тул сөрөг зүйлс ч мэр сэр бий. Үүний нэг нь Л.Брежневийн үед газар авсан архидалт, спиртийн том том үйлдвэрүүд, тэднээ дагасан нийгэмдээ уламжлал болтлоо тогтсон архидах соёл. Архидалт бол нийгмийг нилэнхүйд нь шуудхан устгадаггүй мөртөө аажим аажмаар мэрдэг сэтгэхүйн ч, бие мах бодийн ч, эдийн засгийн ч шимэгч хорхой. Мэдээж энэ нь өөрөө хүнсний төрөлд харъяалагдах нэгэн төрлийн идээн дээд боловч хэмжээ тэнцвэр нь алдагдаад ирэхээрээ хүн ардын дунд хамгийн том эмгэг болтлоо өргөждөг чөтгөрлөг бүтээгдэхүүн юм. За даа, тэрнээс ч дор байж болох.

Архи дэлхий дээр байсан, байгаа олон ч үндэстний доройтолд орох шалтгаан нь болтлоо хараал болчихсон тун чиг учир нь олдохгүй эд. АНУ-д Индианууд гэж байлаа, тэд шилтэй цэнхэрээс болж одоо үндсэндээ ховордсон амьтад гэдэг шиг ховордсон хүмүүс болчихсон байна. Номхон далайн орнуудад, тэдний хавиар байрладаг арлуудад байсан, байгаа нутгийн жинхэнэ эзэд бүгд л энэхүү идээн дээдээс болоод хүн биш амьтан болчихсон л явж байна. Донтолт гэдэг ямарваа нэгэн үндэстэнг байхгүй болгочихож чаддаг гэдгийн хамгийн том жишээ бол Манж нар. Цагтаа Азийн хамгийн том гүрэн байсан тэрхүү орон хар тамхины хар гайгаар ердөө хэдхэн аравны дотор юу ч үгүй болтлоо үгүй болсон гэдэг л зөвхөн энэ дүгнэлтийг зөвтгөөд өгнө. Дахиад бичихэд, хамгийн гол нь, ямар нэгэн хорт зуршил гэдэг зүгээр нэг нийгмийн асуудал биш, үндэстэн тэр чигээрээ доройтохын үндсэн цөм нь болдог гэсэн санаа юм.

Архи хүчтэй. Хүчтэй гэдэг нь нөгөө талаараа архины биед үйлчлэх донтолтоос илүүтэйгээр түүний зах зээл дээр эзэлж байгаа мөнгөний хүчтэй нягт холбогдоно. “Архи энд тэндээс шагнал авлаа”, “Бөглөө нь сайжирлаа”, “Дотроо алтан ялтастай боллоо”  энэ тэр гэдэг бол цэвэр энэхүү хүчийг илэрхийлж байгаа том үзүүлэлт нь юм л даа. Ийм их шагнал, технологийн дэвшил явагдаж байна аа гэдэг чинь энэ зах зээл тухайн эдийн засагтаа хамгийн аварга байр суурь эзэлж байна аа л гэсэн “Энгийн чимээ”.

Яг үнэндээ архи гэдэг химийн элементийн нэгдэл нь чөтгөрлөг гэхээсээ илүү энийг хэрэглэж байгаа, сурталчилж байгаа, үүгээр амьдрах гэсэн, эдийн засагтаа энэ үйлдвэрлэлийг өндөрт хөгжүүлэх гэсэн санаа нь л “Чөтгөрлөг санаа” юм. Архинаас болж үүсэж байгаа бүх асуудал ажлын байр бий болгоод багасахгүй, бар цэнгээний газрыг нь хаагаад багасахгүй (харин ч нэмэгддэг талтай юм билээ), шөнийн цагаар зарахгүй байлаа гээд багасахгүй, архины эсрэг хөдөлгөөн, ТББ-ууд ихээр байгуулаад багасахгүй, залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх өөр суваг гаргаж өгөөд ч багасахгүй. Ерөөсөө л архинаас гарах хамгийн зөв арга бол УУХГҮЙ л БАЙХ. Хэрэглэхээ л зогсооё.

Цагаан сараар чин сэтгэлийн үгээ нэг нэгэндээ эрүүл байхдаа хэлж байя, гэр бүлүүд согтуудаа асуудлаа ярилцдаг биш, эрүүл байхдаа ярилцдаг болъё. Согтуудаа ярилцах гэж байгаад л нэг нэгнээ цохиж зодоод байна шүү дээ. Сургууль соёлын газар мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулдаг больё. Ерөөсөө дан сургуулиудад ч биш, тэр чигээрээ бүх албан байгууллагуудад мэргэжлийн иймэрхүү зөвлөгөө өгдөг, хүнээ хайрладаг, тэдэндээ ханддаг тийм тогтолцоотой болцгооё. Ерөөсөө л уухаа болъё.

Буу хүн бууддаг биш, хүн хүнээ бууддаг шиг, архи муу биш, архи ууж байгаа соёл, сэтгэлгээ л буруу юм шүү дээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s