Цезарь Брут хоёр

Юлий Цезарь эртний Ромын язгууртны гэр бүлд төрсөн бөлгөө. Түүний карерь төлөвлөлт нь яг л өндөр цамхагийн цахилгаан шатаар өгсөж байсан мэт шаламгай, дэвшилттэй, дайснуудад нь бол атаархал төрүүлмээр байж. МЭӨ 102 онд төрсөн (Зарим нэгэн эрдэмтэд МЭӨ 100) гэж үздэг Юлий Цезарь нь МЭӨ 56 он гэхэд одоогийн Францад “Ариун Ромын Эзэнт Гүрэн”-г тэлэх зорилгоор амжилттай тулаан хийж улс төрөөс гадна цэргийн урлагт үнэнхүү авьяастайгаа харуулжээ. 

Үүний дараагаар Ромын ихэд ардчилсан тогтолцоот “Сенат” Юлий Цезарь гэгч нь ерөөсөө дарангуйлагч болоод хувирчихлаа гэж үзээд түүний цэргийн нэгтгэлийг тараах шийдвэрт хүрч оронд нь заналт дайсан Помпейд итгэл хүлээлгэлээ. Харин нэгэнтээ цамхагийн орой дээр гарчихсан Цезарь яахин цахилгаан шатруугаа буцаж ороод доош буух товч дарах билээ. Одоо нэгэнтээ дээр гарчихсан тул нөгөө “Сенат”-г дандаа яагаад дээрээс нь хараад байж болохгүй гэж… Шийдвэрийг нь тоосонгүй, зөрлөө.

Цезарь Италирүү цэргээ давшуулж байх энэ завсар Помпей нэгэнтээ дампуурч хойшоо өмнөд Итали тэндээсээ, Грек (Герег гэж дуудвал уулна тохирно), зугтсан ба явж явж МЭӨ 48 онд түүхийн шоглоомоор Египетэд хүний гарт хөнөөгдсөн байна. Цезарь үүнд хамаагүй харин Птолемей хамаатай. Тэр л үүнийг гардан гүйцэтгэжээ.

Энэ үеэс Цезарийг хүмүүс “Хаан” хэмээн дуудаж эхэлсэн боловч “Ардчилсан Цезарь” юу боллоо гэж өөртөө ийм ирээдүйгүй гуншин зүүлгэх билээ. Цезарь гэж дуудуулах хүсэлтэйгээ Юлий жанжин тойрон хүрээлэгчиддээ тушаасан байна. Тухайн үед Ромын ард иргэдэд “Хаан” гэдэг үг нь маш муухай сонсогддог, адгийн ганцаар захирагч гэсэн санаа агуулдаг байсан бол “Диктатор” гэдэг нь эсрэгээрээ арай дээр утгатай байж. Ямар ч байсан он цагийн урсгалд өнөөгийн бид “Хаан” гэхээр арай цагаанаар, “Диктатор” гэхээр Сталин, Мао, Гитлер, Мубарак зэргээр төсөөлдөг болчихож.

Ийм нэгэн цагт тэрээр хэдий “Хаан” гэж дуудуулахгүй ч яг мөн чанартаа Ромын “Хэмжээгүй эрхт хаан” болчихсон байлаа. Аман дээрээ бүгдээрээ ижилхэн хэмээн хэлбэрддэг ч энэхүү үзэл суртал нь газар авахгүй нь ойлгомжтой болоод ирлээ. Түүнтэй нэгэн зиндаа, зэрэг жинс горилж байсан хүмүүс үүнийг таашаахгүй нь лав. Ингээд л төрийн эрхийг түүнээс авах, үгүй бол томоожуулах, аль эсвэл статусыг нь багасгах, “Сенат”-д илүү эрх дахин олгох зэргийг нэн яаралтай хийх хэрэгтэйг өнөөх уламжлал баригч хуучинсагууд хүсч эхлэв. Мэдээж Юлий Цезарийг тийм болгож өөрчилсөнөөс нохойнд хүний хэл заасан нь арай найдлагатай болохоор яваандаа тохироог нь харж, захиалгаа зөв нэгэндээ өгчихвөл, нийлж байгаад бодийг нь хөтөлсөн нь дээр байх гэсэн шийдвэрт тэд нар хүрчээ.

Хачирхалтай нь үүнийг хийхийг хамгийн ихээр хүсэх хүн нь Цезарийн өөрийнх нь тэжээсэн бодь галууд байлаа. Гауис Кассис болон Брут нар хэдий Цезарийн хайр энэрлийг хамтдаа ихээр амссан ч эргээд Цезарийн тэднээс эрэх хариу нэхсэн үнэнч хэргэмлэл, эрхэмлэл тэднийг зовоож байлаа. Санаа нь гэвэл ердөө л ишигний эвэр ургаад эхийгээ мөргөмөөр болоод байсан гэсэн үг. Брутын ээж нь Цезарийн амраг байсан төдийгүй Брут өөрөө Юлий Цезарийн хүү байх ч боломж бий. Гэхдээ энэ тохиолдолд Цезарь 15-тайдаа аав болсон гэсэн үг. Энэ нь нэг их боломжтой зүйл бас биш юм. Брут бага байхаасаа л Цезарьтай нүүр учирч байсан, учир нь Юлий залуу байхаасаа хүүгийн гэрээр амраг дээрээ очихын тулд орж гардаг байв. Энэ нь алсдаа түүний зэвүүг хүргэсэн ч байж болох юм. Ямартаа ч түүний худ ураг Кассис тэр хоёр Цезарийн толгойг залгих хэрэгцээтэй, шаардлагатайгаараа бол дээр биш нэлээд доор л жагсана.

МЭӨ 49 онд болсон иргэний дайнд залуу газрын магнат Брут Цезарьт биш Помпейн талд орж байлдаж байжээ. Дайнд Помпей унаж Цезарь мандах зуур Фарсалусын тулаанд Юлий Цезарь Бруттай нүүр тулсан байна. Юлий цэргийн дарга нартаа Брутыг чимээгүй орхих тухай тушаасан ба хэрэв тэрээр тулаанд тэмцвэл түүний аминд хүрэлгүйгээр бууж өгөх боломж олгох тухай хүртэл зарлигдаж байлаа. Ээжид нь сайн учраас уу, эсвэл ирээдүйн шилдэг залуу хүчнээ бэлдэх хэрэгтэй гээд үү, ямар ч л байсан Брут амьд үлдэх ёстойг л Цезарь хүссэн болой. Тулаан ч дуусч, Брут ч уучлал ирсэн захиа өгсөн ба энэ мөчөөс эхлэн Брут залуугаараа карерь гэдгийн амжилтыг ногоон гэрлээр туулсан байна.

Брут нөгөө аллага болдог өдөр Цезарийг зориуд дууджээ. Тэр өдөр Цезарьт “Сенат”-д суухгүй, тэр гайтай газар очихгүй байх түг түмэн шалтгаан байсан ч аргагүй гарын хүн урьсан тул сохорлож итгээд оччихжээ. Гантиг чулуун шалан дээр өөрийнхөө гарын гэсэн хэдэн хүнийг харсаар, цус нөжиндөө хутгалдсан агуу Юлий Цезарь арай ч тийм үзэшгүй юм болчихно гэж санаагүй биз. Брутыг үүнээс үзвэл маш ховор характер. Магадгүй түүхэнд байж болох хамгийн хөгийн гэмээр, эсвэл хамгийн адгийн гэмээр хоёр нүүрт урвагч нь тэрээр байж болох.

Цезарь эцсийн амьсгалаараа “Брут чи хүртэл үү!” гэж хэлсэн нь хэдий яг үнэн болох нь батлагдахгүй ч хэрвээ үнэн бол тэрээр дотроо бодит байдалтайгаа үл зууралдах түүхийн шоглоомын хохирогч гэрч болчихсон, магадгүй үүндээ итгэж өгөхгүй байсаар үхэж буй хамгийн эмгэнэлт дүр байжээ гэмээр болох юм.

Advertisements

One thought on “Цезарь Брут хоёр

  1. Брутусын өвөг дээдэс нь Ромыг хаант дарангуйллаас аварсан тул залуу Брутыг ч бас тэгэх ёстой гэсэн санаа хаа сайгүй байсан.
    Ромыг хаант засагруу Цезарь авч явж олон зуун жил бүтээгдсэн ардчилалыг алж байна гэсэн том хүч байсан. Тэр л хүчийг төлөөлж Брут Цезарийг алсан. Өөрийн итгэл үнэмшлээр явсан гэж Брутыг үнэлэх нь ч бий.
    Като гэж бас бүгд найрамдах засгийн төлөө иргэний дайнаар Цезартай тэмцээд амиа хорлсон хүнийг агуу гэж үзэх нь бий.
    Шэкспирийн жүжиг дээр `Брут, чи бас уу` гэдэг анх хэрэглэгдсэн байх шүү.
    Цезарь агуу байсан. Бас хийсэн юмсд нь учир байсан ч гэсэн Ром анхнаасаа л бүгднайрамдах гэсэн санаагаар явж олон зуун жил хөгжсөн учраас тэр санааг хамгаалсан хүмүүсийг ч буруутгах аргагүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s