Ах дүүс минь эвлэрээрэй!

Ерөнхийлөгч Ли Мунг Бак шинэ оны зулай дээр “Өөрчлөлтийн зурвас дээр Солонгосын хойг” байрлаж байгаа тухай ард түмэндээ хандаж хэллээ. Үүнээс өмнө Хойдчууд ямар нэгэн “Өөрчлөлт” хүлээгээд хэрэггүй шүү гэж мэдэгдэж байсан билээ. 1950 оны 6-р сарын 25-наас 1953 оны 7-р сарын 25-ны хооронд үргэлжилсэн “Солонгосын дайн” асар олон хүний амь насыг авч одсон хэрнээ одоо болтол дайнд хэн ч ялалгүй, түг түмэн хүн хохирсоор явааг бид харсаар байна.

Монгол үндэстэн цагтаа дэлхийн хуурай газар дээр байсан хамгийн том “Эзэнт гүрэн”-ийг захирч явсан хэдий ч цаг хугацааны туршид тараасан шагай мэт энд тэнд оршин сууж одоо нэгэнтээ бие биенээ улс орны хатуу хилийн зурвасын цаана харж байна. Нармай Монгол хэмээх үндэстний сэргэлт 1911 оноос хойш эрчимтэй үргэлжилж байсан ч Хятадад Мао дарга төрийн эрх барьснаар үндсэндээ дууссан. Путины засаглал Буриад үндэстний дотооддоо байсан эрхийг бага багаар Оросын нөлөөнд оруулж их гүрний хатуу гар яаж жижиг үндэстнийг нухалж болдогыг үзүүлсэн. “Нармай Монгол” бол түүхийн ихээхэн шоглоом, дарамт, аз зэргийг амьдарлаараа амссан жанжин, маршал Х.Чойбалсангийн нэгэн алсын хараа байсан гэж би боддог. Харамсалтай нь одоо Гадаад Монгол, Дотоод Монгол хоёр нэгдэхээсээ хэт их хол болжээ.

Үүнтэй нэгэн адил салчихсан нэг эцгийн хоёр хүүхэд болох Солонгосчууд эвлэрч, нэгдвэл сайн зүйл гэдэг нь ойлгомжтой. Нэгт, бүс нутагт энх тайван тогтоно, хоёрт, олон сая хүн гэрэлт найдвартайгаар амьдарна, гуравт “Хүйтэн дайн” нэг мөр дуусч Сталин, Мао хоёрын тарьсан балаг нэг дундарна.

59 жилийн туршид үнэндээ ямар ч шалтгаангүй энэ хоёр хуваагдлаа. Ким Ир Сен чадаагүй, Ким Жонг Ил бараагүй, харин Ким Чинг Ун үүнийг чадах байхаа гэж олон хүн харж байна.

Ах дүүс минь эвлэрээрэй…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s