6

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

6 дахь үйл хэрэг

Япон…

Хүн бид хөгжиж, хүчирхэгжиж, оньсон хөлөг бүтээж, орчлонгийн сансарын уудамд дүүлж, сарнаас өөрсдийн эх гаригаа зургийн хальсанд буулгаж, цаг агаарын мэдээг сараар нь зураглаж, нано болоод био-технологийн ид шидээр өөрсдийгөө цэнэглэж, интернетээр бөөрөнхий гэрээ хавтгай болгож чадах ч бидний хүч эс хүрэх зүйл гэж бас бий. Түүний нэг нь байгалийн хэлж ирэхгүй, хийсэж ирдэг гамшиг юм. Үнэндээ хүн бид үнэхээр өчүүхэн гэдгийг л энэхүү өнгөрч буй 2011 он бидэнд хэлээд байх шиг.

Өнгөрсөн 3-р сарын 11-ний тэрхүү харамсалтай өдөр манай дэлхийн технологийн пионер Япон улсад газар хөдлөлт, үүнээс үүдсэн аймшигт “Цунами” болсон билээ. Ёстой л гэнэтийн юм болсон. Эргээд нөхцөл байдлыг дүгнэхэд Японд байнга л бага зэргийн газар хөдлөлтүүд тохиодог, барилга байгууламж, дэд бүтцээ ч үүндээ зориулж барьдаг, мэдээлэл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа ч хангалттай хийдэг гэх зэргээр тухайн үеийн нөхцөлийг дүгнэж болох.

Нээрээ ч аймшигт явдлаас өмнөх хоногуудад эргийн хүмүүст анхааруулга өгч яаралтай нүүх хэрэгтэйг Япон систем өөрөө сануулсан байдаг. Харамсалтай нь хүмүүс даландаа найдаад, өөрсдийн хүчинд эрдсэн байна.

20 гаруй мянган хүний амийг авч одсон энэхүү том хямрал “Дэлхийн хоёрдугаар дайн”-аас хойш тохиож буй хамгийн том гамшиг гэж ерөнхий сайд асан Наото Кан мэдэгдэж байлаа.

Хүчтэй газар хөдлөлтөөс болж “Фукушима-1” атомын цахилгаан станцид осол гарч тухайн бүс нутагт цацраг идэвхт бодис алдагдсан нь дэлхийн хэмжээнд  “Атом”-н цахилгаан станц гэдэг хатуу самар болохыг нотлон харууллаа. Өөрөөр харвал энергийн аль үүсвэр нь хамгийн найдвартай вэ гэдгээ эргээд олон талаас нь бодох хэрэгтэйг сануулж байх шиг.

Гайти арал дээр болсон эмгэнэлт газар хөдлөлтөд хүн төрөлхтөн хамтдаа нэг бие болсон шиг, ирээдүйд эмгэнэлт ийм хэрэг хаана ч болсон (Япон шиг өндөр хөгжилтэй газар ч гэсэн) хүн төрөлхтөн гар, гараа цугтаа атган хамтдаа асуудал хямралыг давж чаддаг байгаасай гэж хүсэх байна.

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s