5

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

5 дахь үйл хэрэг

Гачигдал

Дэлхий дээр нийт цэрэг болон зэвсэгт (дайн хийхэд ч гэж хэлж болно) зарцуулагдаж байгаа мөнгөн дүнг ам.доллароор 1,000,000,000,000 гэж илэрхийлж болох ба үүний 10,500,000,000 ногоон буюу 4 өдөрт л зарцуулагдах мөнгөөр нь хүн амын тооцоогүй өсөлтийг дарж болно гэсэн статистик байна. 

Малави гэдэг улсад хүн амынх нь өсөлт нь 3,4%-тай байдаг ба АНУ-д энэ нь 1%-тай байдаг бол АНУ-ын нэг иргэн дунджаар Малавигийн нэг хүнээс даруй 300 дахин их энерги хэрэглэдэг гэсэн бас нэг судалгаа байна.

Үүнийг зүгээр л жишээ болгон хэлж байна.

Африкийн Эвэр гэж нэрлэгддэг бүс нутгийн Сомали, Жибути, Этиоп, Кени,  Уганда зэрэг орнуудад  сүүлийн 60 жилд тохиогоогүй ган ганчиг 2011 онд болсноос ундны ус, хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ. Энэ бол гачигдал бидний дунд хэр бодитой байгааг харуулсан хамгийн том жишээ.

Мэдээж энэ хүмүүсийг өлсгөөд байх хүсэл аль ч оронд байхгүй хэдий ч туслая гэхээр харин дотроо ирэний дайн болоод хэрэггүй улс төрийн уршигаар энгийн хэдэн хүн ард нь хохирсоор.

Хүн амын зөв бодлого хэрэгтэй байна. Чанаргүй баахан хүнтэй байснаас чанартай зөв тогтолцоог тогтоочихоод дараагаар нь өсгөх бүрэн боломж бий. Томас Фридманы хэлдгээр “Хавтгай”, “Халуун” байсан дэхий маань одоо “Хавчиг” болоод байх шиг.

Дутагдал, гачигдалын гол шалтгаан нь өөрөө буруу менежемент. Түрүүн хэлсэн шүү дээ, дотор нь байгаа хэрэггүй арми цэрэг, улс төрөөс болж, хүн өлсөөд байна гэж.

Ирэх онд хүн заяанд төрсөн хэн ч гэсэн хоол унд мэтийн наад захын хэрэгцээгээр бүү дутаасай, ядаж энэ утгагүй хараал багасаасай гэж хүсэх байна.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s