3

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

3 дахь үйл хэрэг

Палестин Израйль хоёр чадах уу?

Бенжамин Нетаняаху НҮБ-н индэр дээрээс хэрвээ эвтэй байвал бид нар Палестиний “Тусгаар тогтнол”-ыг хүлээн зөвшөөрөх сүүлийн биш эхний орон байна гэдгээ амласан нь 2011 оны хамгийн томоохон үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн. Энэ олон алан хядлага, дайн дажин чинь үндсэндээ энэхүү “Газ”-ын зурвас дээр л байдаг хоёр жижигхэн үндэстнээс л болоод байгаа шүү дээ.

Сүүлийн 10-аад жилийн үйл явдлыг нэг тунгаавал ерөөсөө л Израйль дайраад л, Палестин амиа золиосолж бөмбөг тэслээд л, үе үе энэ хоёр уулзаад  л, үнэн ч юм шиг худлаа ч юм шиг гар гараа бариад л, тэгснээ тун удалгүй дахиад байлдаад л байсан дүр зурагтай байлаа. Ямар сайндаа л “Хамас” гэдэг үгийг сонсонгуут тэсрэх бөмбөг эсвэл дайн байлдаан гэж ойлгогддог болчихсон байхав дээ.

Яс юман дээрээ хэдэн Палестин нөхдүүдэд хонь хариулаад хоолоо олж идээд, хүүхдээ сургуульд сургаад чадвал гадаадад, үгүй бол дотооддоо нэг улс шиг улсад амьдруулъя гэсэн л эрх ашиг, мөрөөдөл байгаа болохоос тэдэнд бөмбөг тэсэлж дэлхийн тв-гээр “Баатар” болох огтхон ч хүсэл байхгүй. Тэд нар АНУ-г үзэн яддаггүй, АНУ кино үзэж, АНУ кола шимж байдаг болохоос хэдэн арабуудад тэгж шилийн сайн эр болж амьдрах ямар ч хүсэл байхгүй нь үнэн.

Хамгийн гол нь Израйль тэдний хажууд хэтэрхий хүчтэй, боловсролтой, чадалтай эдийн засагтай байхад хөөрхий “Пал”-ууд юу ч үгүй байгаа нь л дайн дажин үүсгээд байгаа гэж би бодож байна. Хүмүүс, ажиглагчид энэ хоёрын тэмцлийг шашны тэмцэл гэж хардаг. Үгүй л болов уу. Хамгийн ярвигтай нь Палестинчууд боловсролгүй байгаа нь л хэдэн үймээн самуун дэгдээдэг дайснуудад боломж олгоод байгаа хэрэг л дээ.

Израйль, Палетин хоёр хамтдаа, харилцан ашигтайгаар, эв найртайгаар зэрэгцэн орших учиртай мөнхийн “Хөршүүд”. Энэ хоёрыг чадаасай гэж дэлхийн хүн ард битгий хэл, “Түүх” хүртэл хүсээд байна шүү дээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s