2

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

2 дахь үйл хэрэг

Өрнө биш дорно

Дэлхийн дээр анх соёл иргэншил “Дорно”-д үүссэн хэрнээ дараа нь болохоор “Өрнө” нь нөгөөгөөсөө хамаагүй илүү болчихдог нь юу билээ.

Харин 2011 оны хамгийн чухал явдлын нэг нь яах аргагүй “Хөгжил” ба “Хүчирхэг эдийн засаг” нь буцаад “Дорно” зүгрүүгээ заларсанд оршиж байлаа. Тооцоогүй нэгдэл, хэт үрэлгэн зээл, эргээд нөхөн сэргээгдэх нь асар бага ниймийн халамж, хөрөнгө оруулалтууд, хамгийн гол нь тансаг байдалд дасчихсан “Өрнийн хэврэг” хүмүүс энэ шилжилтийн шалтгаан гэж хэлэх байна.

Евро ирээдүйгүй болсон ба “Европын холбоо” ч гэсэн удахгүй 2014 он хавьцаа гүн хямралтай нүүр тулах нь 2011 оны үйл явдлуудаас таамаглагдаж байна. Европууд Хятадаас мөнгө гуйж эхэлж байгаа нь 1990-ээд оны үеийн зөгнөл болох “21-р зуун Хятадын зуун болно оо” гэсний биелэл гэж хэлж болом.

Берлускони л гэхэд тийм удаанаар Европын хүчирхэг нэг орны ерөнхий сайд болж чадаж байсан нь “Европын холбоо” гэдэг хэр баттай, хүн ардынх нь масс хэр их амьдарлаас тасраад зугаа цэнгэлдээ умбачихсан байсныг харуулна.

Тиймээс 2011 оныг цаг төрийн эргэлт болох эхлэл боллоо ч гэж хэлж болмоор.

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s