1

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

Хамгийн том үйл хэрэг

Араб хувьсгал ба хувьсгалт араб

Тунист үүссэн жижигхэн цог Арабыг тэр чигээр нь хамарч Египет-д “Цаг төрийн үймээн” болж хаан Мубарак сэжигтэн Мубарак болоод зогсохгүй олон жилийн туршид “Арабын лиг”-ийн орнуудад хаан шиг заларсан эрхмүүд зайгаа тавьлаа. Зайгаа тавихдаа харамсалтай нь асар их цус, нулимс, хохирол, үймээн самуун дэгдээгээд явсан нь боловсролын салбар хэр ихээр энэхүү бүс нутагт хямарчихсан байгааг харууллаа. Үймээн самуун дэгдэх хэрээр “Хувьсгал” нь өөрөө анхлан эхэлсэн санаагаа гүйцэлдүүлж үл чадахаас гадна, бүр байдлыг дордуулж ч чаддаг юм гэдгийг 2011 он хүмүүст ойлгуулав.

Ерөөсөө мэдээлэл хөгжчихсөн, терроризм энд тэндгүй дэлгэрчихсэн байгаа ийм нөхцөлд 20-р зууны хувьсгалын арга барил 21-р зуунд яаж ч бодсон тохирдоггүй юм байна. Хэт их хохирол дагуулсан “Arab Spring” дэлхийн хүмүүст шилжилт хөдөлгөөн гэдэг аюултай тоглоом гэдгийг зааж өглөө.

Нөгөө талаас дэлхийн томоохон бодлого тодорхойлогчид жижиг гүрний удирдагчидийг золигт гаргахдаа хэнээс ч илүү гэдгийг харууллаа. Мэдээж хэлбэр төдий шилжилт хийж байгаа хэдий ч түүгээрээ дамжуулан тухайн жижиг бүс нутгаа эдийн засгийн хувьд колончилон барьж авах, өчигдөр сайн байсан нөхрөө маргааш нь нулимж хаях зэрэг нь жинхэнэ “Western” зан бололтой. Харагдахдаа “Ардчилал” өгч байгаа юм шиг хэрнээ үнэн чанартаа ядахдаа сүү, махаар тасардаггүй байсан амьдарлыг, энх тайвныг нь сарын дотор аймшигтай үймээн самуунд хутгах нь хэр зэрэг “Ардчилал” вэ?

Хариуцлага үүрэх үүрэг аль аль талд нь байхгүй ба зөвхөн энгийн хэдэн иргэд тэрхүү хатуу үр дагаварыг амьдрал дээрээ амсаж байгаа нь эрхгүй нэг хүн бүрт нэгийг бодуулаа биз ээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s