7

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

7 дахь үйл хэрэг

Обама ба Америкийн дотоод өр

АНУ-н Африк гаралтай иргэдээс анх удаагаа сонгогдсон хүн нь яахын аргагүй Барак. Америкт –“Ардчилсан Соцализм” байгуулна гэсэн хүн нь бас л яахын аргагүй Барак. Зүүний улс төрийн бодлого баримталсан тэрбээр 2008 оны кампанит ажлаараа “Америк” мөрөөдлийг сэргээнэ хэмээн гарч ирсэн билээ. “Америк мөрөөдөл” гэж юу болох, ямар өргөн ойлголт юм бэ гэдгийг “Мөхөшгүй найдварын гал” гэх улс орны ирээдүйн талаар мөрөөдөн бичсэн түүний номноос нь харчихаж болох ба аюулгүй байдал болоод олон улсын тавцан дахь АНУ гэсэн том сэдвээс аваад муж бүрт байх ажлын байр зэрэг бичил болон бусад нийгмийнхээ өмнө тулгамдаад байгаа цогц асуудлуудыг нэгд нэгэнгүй түүндээ дурьдсан байх юм.

Харин одоо бол тэрээр сэнтийд суугаад даруй 3 жил болчихлоо. Бүх мөнгөний гуравны нэгийг бүтээдэг аварга эдийн засаг, дэлхийд одоогоор ганцхан байгаа хэт их гүрнийг авч явна гэдэг бас түүнд өөрчлөлт хийх гэж үзнэ гэдэг номон дээр байсан шигээ тийм ч амар болчихдог эд биш бололтой. Түүний нэр хүнд унаж байна. Нам дотроо ч, мужуудад ч Обама ерөнхийлөгч нэг л сайн нэргүй байгаа нь өнөөх “Ажлын байрны хомсдол” гээч нийгэмд нь яг тулгамдаад байгаа асуудалтай холбоотой. Одоогоор амьдралд мэдэгдэхгүй байгаа ч цаашдаа санхүү эдийн засгийн том хямрал авчирч мэдэх Америк өр түүний нэр хүндийг унагах хамгийн том шавар. 15 триллион доллар гэх тоо 7-р сарын 29-ний байдлаар хэмжигдэж байна. Энэ тоо энэ маягаар улам л өсөх байх.

Энэ өрийг Обама ерөнхийлөгч байхдаа л хүмүүст бонд өгөөд хийчичхсэн юм биш л дээ. Бүр Картерийн үеэс л эхэлж. Эдийн засгийн ухааныг хэт шүтээд бусад нийгмийнхээ онцгой эдгэрэл хэрэгтэй асуудлуудаа цааш нь тавьчихаар мөнгө гэдэг чинь сох дутдаг эд юм байна л даа.

Угаас олсоныхоо хэрээр тараах, эргээд нөхөн сэргээгдэхгүй салбарт хөрөнгө оруулна гэдэг 1980-иад оны Рейганы үеэс л эхэлж. Үүнийх нь үр дүн нь өнөөдөр гарч байгаа нь энэ. Зургаан хүний нэг нь ядуу байна гэж бичиж байгаа ч, яг үнэндээ ядуудаа биш, тэр хэмжээний ядуу сэтгэлгээ, бэлэнчилэх амьдралын хэвшилтэй болчихсон байна л гэсэн үг л дээ. Түүнээс биш жинхэнэ ядуурал, ядуучуудтай АНУ-г харьцуулах нь тэмээ ямаа шиг ойлголт.

Обама ерөнхийлөгч өмнөд мужуудаар явахад нь намынх нь хоёр ч мяндагтан таатай хүлээж авсангүй, ирэх сонгуульд дэмжихгүй гэдгээ ч зарлачихлаа.

Барак “Социализм”-аа барих болов уу? Эсвэл… 2012 онд л харах нь дээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s