8

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

8 дахь үйл хэрэг

Ким Жонг Ил ба түүний дараах Кимүүд

Хүйтэн дайн гэж нэг үр дагавар нь дуусдаггүй, дайн гэхэд дайн биш, тэмцэлдээн эсвэл уралдаан гэхэд тэгж хэлж боломгүй хагас зууны туршид бие биелүүгээ шүдээ зуусан, ач холбогдол нь хэнд ч хүртээлгүй хүйтэн харилцаа байлаа. Дайн л юм хойно дэлхий дээр хэд хэдэн газар жинхэнэ дайн болсоон болсон. Вьетнамын дайн бараг л учир шалтгаангүйгэээр үргэлжилж сүүлдээ бөөн бантан болж одоогийн Иракаас хэд дахин дор юм болсоныг түүх хэлээд л өгнө. Өдгөө тэр дайны түүхэнд зайлшгүй гүйцэтгэсэн үүрэг, тийм үүрэг гээч нь байдаг юм гэхэд тэр нь үргэлжилсэн хугацаатайгаа дүйж буй эсэх нь үнэхээрийн эргэлзээтэй. Эцэст нь “Их гүрэн”-үүдийн тоглоом болсон Вьетнам л бүх зовлонг нь өөрөө үүрсэн билээ.

Солонгосын дайн бол үүний хамгийн том жишээ. Цөмийн бөмбөг хэрэглэх хүртлээ тулсан энэ дайн бол цус нэгтэй нэг эцгийн хүүхдүүдийг улс төрийн золиосоор яаж тоглож, хувааж болохыг үзүүлсэн эмгэнэл юм. Их гүрнүүдийн золиос, хэнд ч хэрэг болохгүй үзэл сурталын хөнөөл бол “Солонгосын дайн”.

“Дэлхийн хоёрдугаар дайн” Германыг хоёр хуваасан. Эцэст нь тэд нэгдсэн. Салаад буцаад нийлнэ гэдэг тэр чигээрээ нийгмийн аугаа том шилжилт ба өөрчлөлт. Энэ нь хэчнээн их золиос ба төлөөсийг нэхдэг нь одоо ч гэсэн харагдаж л байна.

Харин “Хүйтэн дайн”-ы яалт ч үгүй хохирогч болсон Солонгосчууд энэхүү зовлонг одоо болтол эдэлсээр. Яг чанартаа эргээд л бүх зовлонг нь Солонгосууд л үүрсэн. Зөвлөлтүүд ба Америкуудын хутгасан бантан одоо болтол арилаагүй, арилах нь битгий хэл арилах үйл явц нь ч эхлээгүй л байсаар.

Цаг хугацааны явцад “Ах дүүс” эргээд нэг нэгнээ харахад тэс өөр хүмүүс болох нь тэр ээ. 70-аад онд гаднаас нь харахад адилхан байсан бол одоо гаднаас нь хараад ч ялгахаар болж. Анх салахдаа хэл ус нь нэг их ялгаагүй байсан бол бүтэн жаран гэдэг хэл яриаг нь хүртэл өөр, өөр дуудлагатай болгодог бололтой. Сансараас авсан зургийг нь харвал Өмнөд нь бөөн гэрэл, Хойд нь ширэнгэн ой аятай пад хар. Өмнөдөд нь хоол хүнс сагаж байхад, Хойдод нь нэг муу будаа, хэдэн жилээр дарсан нь мэдэгдэхгүй кимчинээс өөр юм ховор. Нэг нь үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж байхад, нөгөөдөх нь юунд ч юм бүү мэд, хоолгүй мөртлөө л буу зэвсэг худалдаж авсаар л. “Бидэнлүү дайрвал дэмий шүү, буудна шүү” гэх юм, тэд нарлуу дайраад юу олж долоох билээ. Тийм мангар хүн өнөөгийн дэлхийд ер нь байх уу? Харин зэвсэгээр хөөцөлдөх нэг сайн арга нь хоол өгөхгүй бол буудна шүү гэсэн нэг ёсны улаан цагаандаа гарсан дээрэм юм даа. Зөвхөн үйлдлээс нь л “Хүйтэн дайн” хэрхэн энэхүү нэг эцгийн хоёр хүүг өөрчилсөнийг харах боломжтой. Зөрүү дэндүү том, буцаад нийлэхэд дэндүү их өртөгтэй.

Оны сүүлчээр 17-ний Бямба гаригт Ким Жонг Ил (Монголд буруугаар Ким Чен Ир гэж дууддаг) удирдагч үгүй боллоо. 1994 онд түүний эцэг “Мөнхийн удирдагч” мөнх бусийг үзүүлэхэд яг л Сталиний үхэл шиг юм болж байсан ба тэр нь дахиад давтагдаж байна. Энд тэндгүй хүмүүс уйлж, ямар их гарз хохирол амссанаа үзүүлдэг энэ ёслол 7 хоног хэртэй үргэлжилэх болов уу. Тэрээр үхэхдээ галт тэргэнд аялж яваад үхсэн гэсэн мэдээллийг өгчээ. Санаа нь үхэхдээ хүртэл улс ардынхаа төлөө ажиллаж стрессдэж байж л дээ. 20,000 ширхэг “Баруун”-ы кино цуглуулсан энэхүү “Абсолют автократ” гэнэт тэгж байгаад үхнэ гэдэг юу л бол. Ер нь өнгөрсөн долоо хоногт үхсэн эсэх нь ч эргэлзээтэй. Дэлхийг тэр чигээр нь чулуу хөөлгөж чадах ганц орон бол Хойд Солонгос. Гэвч энэ бүхэн одоо нэгэнтэй ач холбогдол багатай асуудал юм. Одоо гол асуудал бол дараагийн шинэ үе.

23 сая хүнтэй, 21-р зууны үед 20-р зууны улс төрөөр амьдарч, 19-р зууны эдийн засгаар алхаж яваа энэ орон цаашдаа яах вэ?

Щвейцарьт сурсан гэдэг түүний хүү, Хойд Солонгосын шинэ Ким өөрчлөлт хийх болов уу? Эсвэл эцэг шигээ буу хийсээр, пуужин угсарсаар, өлсгөлөнд ард иргэдээ хайр гамгүй нэрвүүлсээр байх болов уу?

Дэлхий даяар дэлхийн хамгийн их цэрэгжсэн энэхүү орны удирдагчийг харж суухаас өөр чадах зүйл байхгүй.

Эцэст нь “Хүйтэн дайн” бүр мөсөн дуусч энх тайван ноёлоосой л билээ…

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s