9

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

9 дэх үйл хэрэг

Путин нүүх үү? үлдэх үү ?

Ельцин ерөнхийлөгч өөрийнхөө халааг 1999 оны 12 сарын 31-ний баярын орой хуучин КГБ асан Владимир Путинд шилжүүлж байлаа. 90-ээд он тэр чигээрээ Пост-Коммунистуудын шилжилтийн ээдрээт үе байсан бөгөөд өмсөж зүүх, идэж уух хаана ч тэр ховор байсан цаг. Харцнаас нь л шийдэмгий “Чекист” өнгө төрх мэдрэгдэх түүнээс Орос орон их зүйл хүлээж байлаа. Шинэ ерөнхийлөгч ч азтай байж таарч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ “Тэнгэр”-т хадлаа. Үүнийг л аз эз гэхгүй бол өөр юуг тэр гэж хэлэх билээ. Бүхий л нөлөөгөө Европт алдаад байсан Орос эрчим хүчний салбартаа ахин шинэ зууны эхэнд ноёрхолоо тогтоож эхэлсэнсэн. Байгалийн хийг бүх Европт хэн нийлүүлдэг билээ? Путины Орос л шүү дээ.

Хойд хөршийн үе үеийн удирдагч нарыг харвал амжилттай хэд нь бүгд л цэвэр “Император” аргаар ард түмнээ барьж байжээ. Гэхдээ тэр амжилтыг нь хувийн амжилт гэвэл илүү бодит утгад нийцнэ. Орос орны Европ тивд орших хэдэн хотуудад нь л хөгжил цэцэглэлт мэдрэгдэж байгаа ба бусад газруудад бол хөгжил гэдэг хол сонсогдоно. Хөрөнгийн тэгш бус хувиарлалт өндөр байна. Авилга бол жил ирэх тусам өссөөр, үүнд зарцуулагдаж байгаа мөнгө ч энэ хэрээр ихэссээр. Энэ юу гэсэн үг гээч? Энэ бол бидний сүүлийн хэдэн жил тоть шиг давтах болсон “Олигархи”-ийн дарангуйлал.

Ерөнхийлөгч Путин ч мөн яг энэ аргаар улс орноо захирсаар ирлээ. Түүний ивээлд байдаг Роман Абромович Англид хөлбөмбөгийн баг эзэмшиж, “Чукотск”-д алт эрдэнэсийн уурхайг ухаж өгч байхад, түүнтэй сөргөлдсөн Михайл Ходоровский торны цаана өршөөлгүй орж байх жишээтэй. Тэр хүчтэй хүн тэгүүлж байна гэдэг бол цаанаасаа хэн ч түүний үгийг сөрж болохгүй гэдэг санаа. Энэ санаа газар авахаараа “Айдас” болно. Аливаа айдас байгаа газар зусарчлал, бялдуучлал дээд цэгтээ хүрнэ. Энэ нь далд гэмт хэрэг, авилгын хамгийн том эх сурвалж болно.

Путин ерөнхийлөгчийг албан тушаалаа өгөхөд нь өрнийн хэвлэл “Оны шилдэг хүн” эд нар болгож байлаа шүү дээ. Таарсан ч сэтгүүл зүй, таарсан ч ардчилсан “Цензүр”. Путин гэх характер тэгэсгээд “Шилдэг” гэх мэт болоод албан тушаалаасаа буудаггүй ажээ. Тийм хууль зүйн орчин ч байхгүй болой. Хүсвэл сонгуулийнхаа өмнө “Үндсэн хууль”-иа өөрчлөөд 6 жил болгож ч болно. Үүнийг л Путинчлал гээд байгаа бололтой.

Энэ бүхэн хөгжил дэвшил, Орос гэдэг агуу орны ирээдүй болсон олон залуучуудад ямар их сөргөөр нөлөөлж байгааг нийгмийн цөөнх болсон хэсэг бүлэг мэдэхийн дээдээр мэдэж, харж, сэтгэж, бичиж байна. Хэрэв Ленин, Сталин байгаагүй бол Орос орон шал өөр байх байсан ч юм билэв үү? Тэд бүгд тухайн цаг үедээ хэрэг болж байсан ч аливаа юмны “Тун” гэдэг хэтрээд ирэхээрээ хүмүүний нүд сохор болдог ажээ. “Тун” гэдэг тэнцвэрээ алдахаараа дарангуйлал эргээд тогтолцооны “Дайсан” бий болгодог ч юм уу. Аливаа дээд тушаалд 8 жил гэдэг хангалттай хугацаа хэдий ч зарим нэг нь үеэ мэдрэхээ больдог уу, эсвэл зүгээр л гарах гарцгүй болчихдог уу, тэндээ л байж байх сонирхолтой болчихдог юм шиг.

2011 оны 9 сарын 24-нд болсон “Нэгдсэн Орос” намын хурал үүний тод жишээ, 2011 онд болсон үйл явдлаас 9-д эрэмблэгдэх үйл хэрэг. Ирэх жил зүгээр л Медведевээ генсэк болгоод өөрөөр буцаад “Ерөнхийлөгч” болох мэдэгдэл хийлээ. Ийм цаг үе, эрин үеэ ойлгоогүй мэдэгдэл олон Оросын сэхээтнүүдэд хүнд цохилт болох нь тэр. Хэн ч ийм дарангуйлал, нэг хүний тогтолцоог хүсээгүй. Сайн ч бай, муу ч бай эрх мэдэл хуваагдаж хяналттай байх нь “Ардчилал”. Эрх мэдэл хэн нэгнээс хэн нэгэнд сонгуулийн замаар шилжиж л байвал зохих ёсны “Ардчилал” тэнд байх бус уу?

12 сард болсон парламентийн сонгууль Путин хэр зэрэг бодит байдлаас хол байгааг харуулж байна. Түүнийг Орос хүсэхгүй байна. Зөвлөлт нурсанаас хойш 80,000 хүн цуглаж байсан удаа нэг ч байхгүй. Орост дотор нь хангалттай айдас байгаа ч, “Ардчилал”, “Эрх чөлөө” хүн гэдэг орчилыг хөдөлгөдөг ажээ. Путин үлдэх үү? нүүх үү?

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s