10

(Хоног хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ 2011 он зайгаа тавьж өгөх цаг ирчихжээ. Энэ онд болсон үйл явдлыг эргэн дүгнээд хамгийн том 10 үйл явдлыг хувиасаа нэрлэе.)

10 дахь үйл хэрэг

Осама бин Ладен биднийг орхилоо.

Бин Ладен сүүлийн 10 жилийн турш дахь дэлхийн хамгийн том “Тоорой банди” байсаар ирсэн. Үүнээс өмнөх 20 жилд ч гэсэн тэрээр АНУ, түүний холбоотнуудын хамгийн ярвигтай толгойн өвчин, шүдэнд нь орчихсон гарч өгдөггүй мах байсаар байлаа.

Түүнийг хайж олохын тулд Афганд дайн хийсэн. Тэгээд тэр дайны үр төлөөс юу болсон гэж бодно? Толгой эргэм татвар төлөгчдийн мөнгө одоо болтол тэнд урссаар, үрэгдсээр л байна. Эцэст нь Афганууд өвсөө тарьж зарсаар, “Ардчилал” гэж нэр төдий, бөөн терророист хадлага бөмбөгтэй тэслэгдсээр л.

Талибаны босс Муллах Омар хаана ч юм Кандагарт нуугдаж байгаа сурагтай. Хэрэв “Тэнгэр хүсвэл Америкууд намайг барьна аа, тэрнээс өмнө би тэдэнтэй нэгийгээ үзнэ” гэж зандарсаар яваа. Үүний илрэл хамгийн сүүлд 2 хоногийн өмнө Афганд “БОМБ”.

Яриандаа эргээд оръё. Бин Ладен 6 сарын давтамжтайгаар арабын сувгуудаар мэдээлэл хийдэг байлаа. Ярих болгондоо өөрийн шашин нэгтнүүдээ юунд ч юм үл мэдэгдэх дайсангүй “Дайн”-д уриална. Үүнийг “Ариун дайн” гэж тэрээр олонтаа давтсансан. Харамсалтай нь ямар ч дайн ариун биш бузар болохыг бид өнгөрсөн жилүүдэд харлаа. Цаг хугацаа хамгийн сайн шүүгч бололтой.

Америкууд Бушын эриний сүүлээр мань эрийг үзэн ядаж эхэллээ. Өөрсдөө Клинтоны үед “Эрсдэлтэй” үл хөдлөхийн мортгаж батлуулчихаад тэр нь орлоготой нь нийлэхгүй болоод ирэхээр тухайн үеийнхээ ерөнхийлөгчийг буруутгаад байж билээ. Хамгийн том банк нь толгойгоо алдсан өрөнд ороход бүгд л энэ Буш зөндөө дайн хийгээд намайг ажилгүй болгочихлоо хэмээн уурссансан.

Ерөнхийлөгч Буш Бин Ладентай Спилбергийн найруулсан “Catch me if you can” болсоор даруй 8 жил үзээд барсангүй. Олон сая доллар амласан, мэдээлэл таг чиг. Чингээд Буш буулаа, Обама гарч ирлээ.

Шинэ ерөнхийлөгч Иракаас цэргээ гаргаж Афганд хүн нэмж илгээнэ гэдгээ сонгуулиар амласан ба үүгээрээ дамжаад Иракт зарсан нийт 3 триллион ам.доллар үр дүнгээ өгсөнгүй салхинд хийсэх нь тэр. Дайнаас өмнө Иракт өдөртөө 10 хүн үхдэг байсан гэж тооцоход, одоо бол 25 болсон. Шашин хоорондын дуусахгүй их мөргөлдөөнтэй, учир нь үл олдох энэ орон Америкуудыг сүүлдээ явуулах түйс болж “Ардчилал” гэж сонсох юм бол буугаа гаргаж ирдэг болчихлоо. Сүүлд найз маань уншсан номныхоо тухай ярьж байхад “Ардчилал” авчирсан дайны хар гайгаар тэнд тог байхгүй болсон гэнэ ээ. Тийм халуун газар хөргөгч байхгүй амьдарна гэдэг ямар олиг байх билээ. Тэгэхээр үзэн ядахаас өөр арга байхгүй.

Энэ мэт дайн тулаан, улс төр тэр чигээрээ өнөөх Бин Ладен, түүний захиалгаар хийлгэсэн 9/11-с болсон. Тэнд 3000 Америк үхсэн хойно, ойрхи дорнодод 300 мянган араб үхэх нь тийм ч их ач холбогдотой биш. Өөрөөр хэлбэл хүмүүсийн үнэ цэнэ дэлхийн хоёр өөр буланд харилцан адилгүй буюу.

2010 оны 4-р сард тагнуулын мэдээгээр Бин Ладен Пакистанд байгаа мэдээ иржээ. Энэхүү төрийн нууцад хамрагдах мэдээгээр бол тэрээр тэнд энх тунх, эхнэр хүүхэдтэйгээ байгаа гэнэ. Очиж, очиж Пакистанаас байхдаа яадаг билээ! Пакистан Афганы дайнаар ДНБ-ээ сайн чиг өргөсөгсөн. Үүнд нь Энэтхэгчүүд үнэхээр дургуй. Яагаад гэвэл тэд нар олон улсын “Терроризм”-н хүний нөөцийн төлөвлөлт, хөгжлийг тодорхойлдог кадрууд. Тэдэнд мөнгө өгнө гэдэг араасаа бөөн эрсдэл дагуулна.

Олон жил хамтарч Бин Ладенийг хайгаад байсан чинь тэр нь нөгөө хамтрагч Пакистанд байсан гэнэ ээ. Ямар ч сайхан нөхөрлөл, ийм муухай хоёр нүүртнээс болж нуралгүй хаачих билээ. Тийм ч учраас бүтэн жилийн туршид тагнуулын нууц ажиллагаа явуулсан ба үүндээ Пак-уудын оролцоог ерөөсөө байлгаагүй юм.

Чингээд тэдэнд юу ч мэдэгдэлгүйгээр тусгай “Тэнгийсийн цэрэг”-ийнхэнийг үүрээр Афганаас илгээжээ. Хөөрхий хөгшин, туранхай, буу зэвсэггүй, нэг бөөргүй Бин Ладен яаж тэсэх билээ, тархиндаа буудуулснаар “Шилийн сайн эр”-ийн сүүлийн 20 жилийн адармаатай түүх эцэслэлээ. Гэхдээ зөвхөн түүний түүх шүү дээ.

Энэ эрийн хүчирхийлэл, АНУ-н армийн хийсэн дайны буянаар уу, гайгаар уу, дахиад өчнөөн үймээн самуун зөв зүгээр байсан улс орнуудад хийгдэж байна. Тоггүй Иракаас дахиад зөндөө Омар төрнө, төргүй Афганд ахиад хэдэн жилийн дайн болно.

Хамгийн сүүлд НАТО гэж хэргийн эзэн андуураад Пак-уудруу тэдний яруу алдарт армируу нь хил дээр нь гэгээн цагаан өдрөөр бөмбөг хаячихлаа. Пак шууд л элчин сайдаа татлаа. Ингэснээр Афган дахь бүс нутгийн хоёр нүүртэй хамтрагч эргээд Америктай дайсан болж эхлэх нь байна. Дайснаа дарсан биш, дахиад бүр том дайсантай болох гэж байна.

Эцэст нь ямар ч байсан Бин Ладен явлаа, Аль Кайда бэлэгдлэлийн болон санхүүгийн хувьд нэг мөсөн амь тавьлаа. Хүчирхийлэл, хүчирхийлэлийг л төрүүлнэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s