Цагаан бар

Ядуурал гэж яг юу вэ? Яг юуг ядуурал, гуйранчлал гэж оноож болох вэ? Тэгээд хэнийг нь онцолж ядуурлын дунд амьдарч байгаа, түүнийг биеэр болоод хувь тавилангаараа амсаж байгаа гэх вэ? Тийм хүн яг юу бодож, юу сэтгэх бол?

Энэтхэгийн зохиолч Арвинд Адига 2008 онд энэ асуултын учирыг тайлах гэж оролджээ. Ёжтойгоор егөөдөж бичсэн энэхүү шинэлэг хэлбэр, санаа бүхий зохиолыг уран зохиол гэхээсээ илүү сонирхолтой зохиомж гэж үзэж болмоор. Дүрүүд болоод сюжетүүд нь тийм ч их мэргэжлийн гүн хэлбэрээр бичигдээгүй гэж дүгнэж болох ч энэ ном муу ном бол биш ээ.

Өнөөдөр дэлхий дээр Энэтхэгчүүдийн талаар олон янзын төсөөлөл, сэтгэгдэл байдаг хэдий ч Энэтхэг хүн нь өөрөө энэ ертөнцөө, дэлхий дээр магадгүй энд л байж болох соёлын хурц бөгөөд эмгэнэлтэй зарим талаараа хэний ч санаанд оромгүй амьдарлаа нэгд нэгэнгүй дэлгэжээ. Зохиолчийн өөрийнх нь амьдрал биш ч, энд байгаа олон зуун сая хүний л бодит амьдрал.

Аймшигтай ядуурал, баян хоосны зүүдэнд ч оромгүй том ялгааг зөвхөн Энэтхэг хүн л өөрөө ойлгож, үүнийгээ бусдад ойлгуулж чадахаас, тэдний соёл, амьдрал, шашин, ертөнцийг үзэх далайн элсний ширхэгээс олон үзлийг өөр хэн ч тайлбарлаж чадахгүй.

Дэлхий дээрхи хамгийн том “Ардчилал” хэрнээ дэлхийн дээрхи бас хамгийн эртний, хамгийн хүчтэй кастын бодит тогтолцоо зөвхөн энд л бий. Иймээс багахан ч болов ойлголт авах үүднээс энэ номыг заавал уншаарай гэж зөвлөмөөр байна.

Арвинд Адига 2011 онд бас нэгэн шинэ номын нээлтээ хийсэн ба энэ номыг ч бас уншаарай. Миний цаг хүрвэл би уншчихаад сэтгэгдлээ таатайяа хуваалцах болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s