Төмөр хүн

Биография бичлэгийн мастер Эдвард Радзинский “Төмөр хүн”-г баримттай, нотолгоотойгоор цаасан дээр уран яруугаар, тансаг зэрэглэлээр бүтээжээ. Түүний намтар Сталин гэдэг нэрнээсээ эхлээд сонирхол татна.

Дэлхийн талыг шахуу захирч байсан Зөвлөлтийн аймшигт коммунист “Царь” гэж чухам хэн байв?

Бага наснаасаа хүчирхийлэл, шоовдорлолыг амссан тэрбээр “Зорилго нь түүнд хүрэх замыг зөвтгөнө” гэдэг чин итгэл үнэмшилээр амьдарчээ. Үзэл бодолдоо үнэнч хэрнээ хулчгар аймхай ч юм шиг, хэн нэгэнтэй нөхөрлөхөөрөө бүрэн итгэдэг юм шиг мөртөө үргэлжид эргэлзэж, дотроо эргэж л байдаг, муу санаатай атлаа дайсандаа бас л хууртагдчихдаг, төмөр хэрнээ төрсөн охиндоо зөөлөн хайлан байдаг, боловсрол мэдлэгээр дутуу ч гэсэн нийгмийн системийн инженер өрсөлдөгчөө ялж ч чаддаг энэ сонирхолтой характерийн тухай уншихад өөрийн эрхгүй “Яагаад?, Юуны төлөө?” гэх хоёр асуулт учиргүй ихээр төрөх болно.

Хэнд ч итгэхгүй тэрээр эцэстээ өөртөө ч итгэхээ больсон аймшигт жинхэнэ “Төмөр хүн” болчихжээ. Сталиний гэрэл өдөртөө нар шиг байдаг атлаа шөнөдөө тас харанхуй гачаал зовлонгоор солигдно.

Зорилго нь ч, түүнд хүрэх арга нь ч цусан мөртэй ба өөртөө тааралдсан байтуйгай өөрийг нь түшилцэж явсан нэгнийг ч эцэстээ залгидаг учир нь үл тайлагдах таавар мэт “Төмөр хүн”. Тэр цусан мөр нь одоо ч гэсэн үй түмэн хүний амьдралд усан мөр болон элэг зүрхэнд нь нэвчиж амжаагүй л явна.

Дайны эхний өдрүүдэд өрөөнөөсөө гаралгүй хамаг байдгаараа итгэлээ алдсан Сталин “Мангас” байсан болохоороо л өөртэй нь адилхан байсан мангасыг ялсан байх.

Хүн хүний учир зүйг олохдоо ясны чадвартай “Төмөр хүн” хэн нэгэнд нэг л боломж өгдөг ба хөсөрдүүлбэл газар доргиож чичрээдэг хүчтэй бие хүн. Намхан төрснөө үргэлжид нууж зураг хөргөн дээр шар шүдээ хүртэл цагаан болгодог гадаад төрх нь өөртэйгөө огтхон ч үл авцалдах “Төмөр хүн”.

Ийм нэгэн дотоод ертөнцөд нэвтрэе гэвэл заавал унших ном. Англи хувилбар нь нэг ботьтой ба монгол хувилбараасаа хэд дахин хямдхан, хөнгөхөн юм билээ.

Advertisements

One thought on “Төмөр хүн

  1. дайны болон эрс өөрчлөлийн нөхцөлд тохирсон удирдагч боловч энхийн цагт хүн төрөлхтний дайсан болсон мангас гэхээр юмс хийсэн хүн дээ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s