Уртаас урт 27 жил

Нелсон Мандела гэдэг хүний тухай түүний бичсэн “Эрх чөлөөрүү хүрсэн урт аялал” (Long Walk to Freedom) хэмээх хөрөг номноос уншиж болно. Олон жилийн өмнө гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл “Ардчилал”-д хайртай, түүний үнэ цэнийг хамгаалдаг, тэмцдэг, үзэл бодолдоо үнэнч сэтгэл хөдлөм амьдарлын түүхийг өгүүлсээр.

Тэрээр залуу насандаа юу эсийг бодож явсан байхав. Хүчирхийлэл, зэвсэгт тэмцэлд хүмүүсийг уриалан дуудаж тэрээр үүнийгээ гарах гарц гэж тодорхойлж явжээ. Чингээд “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэж итгэсэн тэрбээр олон ястан үндэстэнтэй ӨАБНУ-д байсан арьс өнгөний үзэл, шударга бус байдлын эсрэг “Үндэсний жад” гэх сүрхий нэртэй бүлэглэл бий болгожээ. Хариуд нь АНУ түүнийг нутаг дэвсгэртээ оруулахыг эсэргүүцсэн билээ. Үр дүн нь ч удалгүй гарч ӨАБНУ-ын эрх баригчид түүнийг гэмт хэрэгтэнээр зарлаж баривчлаад цаашид 27 жил үргэлжилэх ёстой тэмцэлд нь аваачлаа. Энэ бол түүний амьдарлын уртаас урт хэрнээ хамгийн ихээр зүрх сэтгэлийг нь өөрчилсөн 27 жил байжээ.

Би түүний одоогоор бестселлер болоод байгаа `Nelson Mandela-Conversations with Myself` хэмээх номыг уншиж байна. Өмнөх `Long Walk to Freedom`-г бодвол энэхүү 27 жил, түүний дотор олж авсан өдөр бүрийн амьдарлын ухааныг нэгд нэгэнгүй бичжээ. Ямар сайхан ном гээч вэ. Үнэхээр сайхан ном. Хэл бичлэг нь англи хэлний яруу сайхныг улам ч тодруулж.

Энэхүү 27 жилийн дотор тэрбээр “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн утгагүй, хөөргөн ухаанаа гэмшиж, түүнтэйгээ тэмцэж, хүчирхийлэлийн эсрэг баатар болон өөрчлөгдсөн байна. Аливаа сайн зүйлд муу, буруу замаар хүрч болдоггүй гэдгийг тэрээр чин голоосоо ойлгож хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр үзэл бодлоо 180 градус өөрчилдөг үзэгдлийг дэлхийн хаана ч гэсэн хялбархан харж болдог болжээ. Гэтэл түүний амьдарлаас үндэстний удирдагч гэдэг амиа өгөхөөс ч буцахгүй чин зорилготоо хүрэхийн тулд хэдий алдаа дутагдал гаргасан ч засаж залруулдаг, сайн зүйлд сайнаар хүрэхийн төлөө зүтгэн тэмүүлдэг алт мэт чанарыг нь харж байна. Тэрээр энэ номын уншигчтайгаа номынхоо хуудас бүрээр харилцан ярилцах болно.

Үзэл бодолдоо 27 жилийн хатуу чанга давааг ч үл хайхран үнэнч байх нь жинхэнэ удирдагчийн суу билэг ажгуу.

Advertisements

One thought on “Уртаас урт 27 жил

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s