Хэн тэр их бүтээн байгуулалтыг хийх вэ?

“G2” гэх нэр томъёо гарч ирж байна. Америк, Хятад хоёр. 1990-2011 он хүртэл өрсөлдөгчгүй ноёрхсон Америк шоу ноён Обамагаар өндөрлөж эхэллээ. Одоо жүжгийн дараагийн үзэгдэл магадгүй дахиад 20 жил үргэлжилж мэдэх өрсөлдөөнт үе тайзан дээрх ээлжээ хүлээнэ. Хүлээлт магадгүй одоо намайг энэ өгүүллийг бичиж байх агшинд бий болж байгаа гэдэгт эргэлзэх шаардлагагүй.

Энэ их үйлдвэржилт, бүтээн босголт, бизнэсийн салбарын өрсөлдөөн дундаас дараагийн архирах агшингаа хүлээж байгаа бар улс нь Энэтхэгчүүд юм. Тэдний хувьд хэдий хөрш луу болох Хятадаасаа олон талаараа хамаагүй хоцорч яваа ч гэсэн өрсөлдөөнд орох сонирхол их байна. “G3” болж чаддаггүй юм гэхэд, ядаж бүс нутагтаа “Great India” болох сонирхол тэдэнд бий.

Энэ бүхнийг бий болгоход наанадаж хамгийн тулгамдсан асуудал болох эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй талаар Энэтхэгийн хувийн хэвшлийнхэн өнгөрсөн долоо хоногт уулзаад зөвлөлдсөн байна. Мэдээллүүд ч цацагдлаа. Энэтхэгт байгаа хамгийн том асуудал нь тэднийхээр эрчим хүчнээс гадна дэд бүтэцийн өшөө өөр олон саад бэрхшээлүүд байгааг дурьдлаа. Үүнээс биегүй, бараг л шийдэхэд боломжгүй бэрхшээл нь авлига. Ингэхэд тэд нар ер нь ямар хөгжил яриад байна аа?

Тодоос тод нэг зүйлийг л асуух хэрэгтэй нь Энэтхэгчүүд (эрх баригчид, ажил олгогчид) өөрсдөө чухам ямар хөгжлийг төсөөлөөд байгаа билээ гэдэг юм. Үнэхээр тэд нар юуг хөгжил гээд, юуг илүүтэй хөгжүүлэх хэрэгтэй гээд байгаа юм бэ?

Хариулт нь ерөнхийдөө нэг тиймэрхүү, их энгийн гэхүүдээ. Тэд нар асар ихээр хоцрогдсон доод давхаргаа тэр чигээр нь золигт гаргаад, зөвхөн дундаж гэгддэг 100 гаруй сая, дэлхийн хэмжээнд танигдчихсан хэдэн хөрөнгөтнүүдээ нийлүүлээд л хөлжих, эдийн засгаа тэлэх санаатай байна. Тэр нийгмийн халамж, өглөг авлага бол үнэндээ ард гэдэг хэдэн нөхдийг арай ч өлсгөчихгүй, тураачихгүй тэгэсгээд аваа явах нэрийдэл. Өөрөөр хэлбэл эдний хөгжил тэр чигээрээ нийгмийн цөөнхийн төлөө ажиллаж байна гэсэн үг. Тогтолцоог цөөнхүүд өөрсдөө бий болгож, өөрсдөө ч үүнийгээ хэрэгжүүлж байна. Бүх л эдийн засгийн өсөлтүүд зөвхөн нөгөө хэдийн халаасанд л орохоос буурай хэд нь яг л хэвээрээ амьдарна гэсэн санаа.

Одоогийн байдлаар бүс нутагт нийтдээ 166 сая далит буюу нийгмийн хамгийн адгийн ажил, хөдөлмөрийг хийгчид байна. Энэ 166 сая л нөгөө бодлого тодорхойлогчдын яриад байгаа хөгжил гээч юмыг хийх эзэд нь. Тиймээс тэдний тархийг элдэв янзын эрх чөлөө, хүний эрх, боловсрол гэх зэргээс чадлынхаа хэрээр халхлах хэрэгтэй. Үгүй бол тэд ажиллахгүй, хийхгүй, энэ их ажлыг, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх арга байхгүй.

“Хөгжил судлал”, “Хөгжлийн эдийн засаг” гээд олон салбарууд энд олон номон дээр цаас болчихсоноороо их бий. Гэвч тэгээд яах билээ дээ.

Advertisements

One thought on “Хэн тэр их бүтээн байгуулалтыг хийх вэ?

  1. Тэгвэл бараг цеенх нь нэг улс болвол ер нь яасан юм бэ? Дахиад л нэг баян улс дэлхийд нэгээр нэмэгдэг.Тэр улсын нэр нь Авилга, терийн далбаан дээрх сvлд нь аалзны тор. 100 сая хvн амтай гэжугаа. Манайхаас даруй 40 дахин том. Энэ бол энэтхэгт л боломжтой. Болдог бол манайд vvнийг хэргэжvvлмээр байгаа юм. Даанч улс болоход хvн ам нь энэтхэгийг бодвол цеедеед байгаа юм л даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s