Сул доройчууд

Нэг араб залуутай ярьлаа. Өмнө нь ч бас олон удаа ойрхи дорнодын янз янзын залуучуудтай уулзаж л байлаа. Хүн хүний яриа хөөрөө ондоо ч, би нэг зүйл ажигласан юм ярианаас нь.

Нэг таньдаг гадаад маань ярьж байна. Өөрөө Солонгос хүн болохоор бас ч гэж соёл нь манайхтай адил хоёрдугаар сувгийн зүйлийг ихэд цэвэр ичимтгийд тооцдог болой. Тэгсэн түүний найз нь ангидаа нэг Иран залуутай юм гэнэ ээ. Тэр Иран харин нөгөө хоёр, гуравдугаар сувгийн яриаг сайн гэгч нь дамжуулж, чихийг нь алт болгох дөхсөн бололтой.

Нээрээ л орчин үеийн араб соёл мөн дөө. Уулзахаараа эмэгтэй хүнийг, ер нь бүхий л тэр эм хүйстэй холбоотой болгоныг шоолно, дорд үзнэ, юман чинээ үл санана. Хэрэгцээ төдийхнөөр л хязгаарлана. Коран тэр чигээрээ эцгийн эрхт ёсыг эрхэмлэн үзнэ. Библийн хуучин гэрээ ч гэсэн нэг талаараа шинэ гэрээтэй нь харьцуулж эс харвал цэвэр эр хүйстний эрхшээлийг нийгэмд тогтоосон байхыг харж болно.

Олон эхнэртэй байж болно, “Белли бүжиг”-ийг зөвхөн сархад, эмс охидтой цуг шөнийн харанхуйд, олны хөлөөс зайдуу харж таашаал авна. Үүнээс цааш ямар хандлага, сэтгэхүй байх нь хэлээд ч хэрэггүй биз.

Хүү төрвөл хайрлана, охин төрвөл голно, тэр охиныг ч бус бүр төрүүлсэн эхийг нь ч хог дээр хаяж чадах хатуу сэтгэл тэнд бий.

Зурагтаар, интернетээр элдэв янзын сувгуудтай зураг, бичлэг их бий болжээ. Цаад илгээх гээд байгаа мэдээ, мэдлэг, санаа, үзэл нь “Эмэгтэй хүн бол тоглоом”, “Эмэгтэй хүмүүс бол эд юмс”, “Эмэгтэй хүмүүс мөнгөний төлөө юу ч хийдэг” гэхмэтчилэн тархины хог, тураалыг түгээнэ. Түгээхдээ дэлхий даяар түгээнэ. Нэг дууны клипен дээр хар хувцас өмссөн хэсэг залуус яг нөгөө “Белли бүжиг”-ийн хувцастай нүүрээ орхимжоор тагласан охиныг тиймэрхүү сувгийн утгатай байдлаар бүжиглүүлэн өөрсдөө нэг тийм баатар аягтай төрхөөр гарч байна. Түүнийг үзсэн залуус, тэр тусмаа хүүхдүүд юу гэж бодно гээч? “Эмэгтэйчүүд бол тоглоом.” Ингэж л далд ухамсартаа шингээж авна. Тэгээд удалгүй бодит амьдралдаа хэрэгжүүлнэ. Яг л зарим арабууд шиг.

Арабын орнуудад эмэгтэйчүүдийг машин барихыг хориглосоор. Заавал нэг дагуултай. Эрх чөлөөний энгийн хэм хэмжээ тэнд алга. Юунаас болов? Эмэгтэйчүүд хүн биш эд зүйлс юм чинь жолоочтой л байх ёстой гэсэн санаа.

Ийм ичгүүргүй, мунхаг, арчаагүй юмаар хөөцөлдөхөөсөө ичээсэй гэмээр л надад санагдаж байна. Заримдаа амаа дийлэхгүй тэр олон арабуудыг харахаар өөрийн эрхгүй, ээжийгээ халамжилдаггүй, эхнэрэээ хайрладаггүй доожоогүй, сул дорой амьтад юм даа л гэж бодогдох юм.

Advertisements

One thought on “Сул доройчууд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s