Татах хүч

Нэг англи эр модноос унаад байгаа алимыг харсаар байгаад яах аргагүй хууль болох (өөрчлөгдөх боломжгүй) нэгэн дүгнэлтэд хүрчээ. Тэр нь “Газрын татах хүч”. Дэлхийн энэ л татах хүчин намайг,чамайг нисгэчихгүй амьд байлгаж байгаа юм. Үүнгүй бол газар дэлхий гэж үгүй, далайн ус гэж байхгүй, тэр чинээгээрээ хүний амьдрал гэж байхгүй. Амьдрал энэ л татах хүчин дээр оршин байна.

Хүн бүр өөрийн гэсэн сонирхолтой, хүсэлтэй. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд өөрсдийг нь сорон авч, татаж чангааж байдаг хүчин бий буюу. Энэ нь зоос цуглуулах, эс бөгөөс зураг дарах, хөгжим сонсох гээд цаанаасаа нэг тийм гэгээн гэлтэй юу, эсвэл тэнгэрлэг гэмээр юм уу, угшилтай. Олширох тусмаа амьдрал улам баян, баялаг болно. Яг сайн хараад, ажаад байвал хүнд гэмт хэрэгтэн хүн хүртэл сайн сайхан юм бодож явдаг юм билээ. Үүнийг нарийн тодоор уран зохиолд илтгэсэн байх нь цөөнгүй.

Тэгээд энэ бүхнийг нь ажиглан харж дүгнэвээс хүн гэдэг нэгэн зүйлд амь амьдарлаараа татагдаж, хагацаж чадахгүй болдог ч юм шиг. Тэр сайн зүйл нь угтаа зөв чиглүүлбэл дандаа хэн нэгнийг босгон байгуулах, чадваржуулах гэсэн сайны нигууртай зүйл байдаг ч юм шиг.

Газрын татах хүч дээр хүний амьдрал дэлгэрч болдог шиг, хүний гэгээн, цагаан, сайн, сайхан бүхэн л амьдарлыг чимж, энэ ертөнцийг өнгөлөх юм даа.

Тэр бүхнээ олчихоод, нэг сайхан амьсгаа аваад, бүх амьдарлаа тэр цэгт хатгаж, тойргоор хүрээгээ татан “Энэ миний гэгээн амьдрал” гэж бичихсэн.

Advertisements

One thought on “Татах хүч

  1. Чиний бичиж ярьж байгаа бүхэн таалагдлаа. Их өөдрөг эерэг юмаа. Баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s