Хувьсгалчид

Хувьсгал “Араб”-ын ертөнцөд болоодохлоо. Хуучин ерөнхийлөгч байсан, хэмжээгүй эрхт хаан байсан гээд олон хүмүүс ажил албаа орхиж, улс орон шинэ тогтолцоонд харъяалагдав. Энэ үйл явц яг одоо ч үргэлжилсээр. Цаашдаа ч үргэлжлэх байх.

Өчигдөр Арабын ертөнцөд хувсгалын салхи авчирсан Египетийн “Тахрир”-н талбай дээр томоохон үймээн дэгдлээ. Цагдаа нарлуу чулуу шидэж агсрангаа “Шударга ёсны төлөө” хэмээн хэсэг залуус хашгиралдана. Хашгираан үймээн болж, хэрүүл зодоон болов. Үнэндээ бол Каир өчигдөрхөн тайван байж байгаад өнөөдөр ийм болчихсон юм биш л дээ. Эсвэл Мубарак гэж муухай амьтан хүмүүсийг харгислан мөлжиж байгаад байхаар нь сольчихсон чинь амар болох байсан юм биш ээ. Огтоос биш.

Нүдний шилтэй Египет залуу ББС-р нэг хашгирлаа. Юу гэж байнав гэсэн чинь “Шилжилт хийсний дараагаар бид хангалттай хүлээлээ, ардчилал, шударга ёсыг би шаардаж байна” гэж цээжээ дэлдэнгээ “Эрх баригчид юу ч хийхгүй байна, тэд нар зөвхөн ярьж байна” гэхчилэнгээр агсам тавьна. Гэхдээ агсам тавихдаа гэртээ биш, дэлхий даяар нэг. Мунхаг толгой ямар ч бэлтгэлгүй, тогтолцооны гажигаа ололгүйгээр байсан ололтоо талаар нэг цацаснаа ерөөсөө ч үл ойлгоно. Мубарак өөдгүй, шуналтай, дарангуйлагч гээд муу бүхэн түүнд байсан ч эрх биш түүнийг засаг барьж байхад  Египетд гудамжиндаа явж байгаа хэн нэгнийг гэгээн цагаан өдрөөр дээрэмдчихдэггүй байсан гэдгийг энгийн аль ч Египет хэлж чадна. Хэн хожив?

Хувсгал хийнэ гэдэг тоглоом уу? Эсвэл хэн нэгэн болохгүйг нөгөө болохгүйгээр сольдог нэг ёсны халаа сэлгээ юу?

Ливийн дарангуйлагчийг эрүүл хүн сэтгэж үл болох байдлаар цааш нь харууллаа. Тэгээд тийм юм хийж байгаа хүмүүсийг эргээд бодоход Гаддафигаас дээр байна гэж хэлж болох уу?

Advertisements

One thought on “Хувьсгалчид

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s