Бүхнийг эерэгээр

Амжилт…

Хүн бүхэн үүнийг бүтээхийг хүсдэггүй гэж үү? Тэгээд амжилтад яаж хүрэх вэ гэж толгойгоо гашилган, тархиа бодолд автуулдаггүй билэв үү?

Нэг ийм шүлэг гэж болохгүй ч, сэтгэл хөдөлгөм яруу үгс байна.

Хэрэв чи чадна гэдэгтээ итгэлтэй л бол чи чадна.

Хэрэв чи зоригдохгүй бол чадахгүй.

Хэрэв чи ялахыг хүссэн ч өөрийнхөө чадах эсэхэд

эргэлздэг бол хүүхдийн тоглоом шиг амархан зүйлийг ч хийж чадахгүй.

 

Хэрэв ялагдчих болов уу гэж бодвол чи аль эрт ялагджээ.

Учир нь дэлхий дээрхи амжилтууд нь

Хүмүүсийн хүсэлтэй хамт ирдэг.

Эдгээр нь оюун санаанд байдаг.

Амьдарлын төлөөх тэмцэл нь хамгийн хүчтэй,

Эсвэл хамгийн хурдан нэгэнд бус

Харин эрт орой хэзээ нэгэн цагт

Хэн нэгэн ялалт байгуулсан бол

“Би чадна” гэж бодсон тэр хүн л байх болно.

 

Америкчуудтай уулзах бүрт надад нэг сонин ч гэх үү, заримдаа бүр алмайрч орхимоор хандлага ажиглагддаг юм. Ер тэдний амьдрал өөртөө итгэх итгэлээр юутай дүүрэн бэ? Би чадна, бүх юм бүтнэ, “Америк” хамгийн шилдэг нь, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлд бид ялна гэсэн үргэлж эерэг өөдрөг үзэлээр цэнэглээстэй. Тэр нь бүр 8 настай балчирт хүртэл тодоос тод.

 

Нийгэм дээр хүн хүнээ дэмжих, тус болдоггүй гэхэд ус болохгүй байх, сэтгэл санаагаар урамшуулагч байх гэдэг амьдарлын маш тансаг хэлбэр юм шиг.

 

Амьдралдаа итгээрэй…. Эерэгээр харж, өөдрөг байгаарай.

 

Эерэг итгэлээс л зөвхөн “Амжилт” гэдэг асдаг болой.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s