Доллар баяртай!!!

Европ дахь хямралын тухай би өмнө нь хоёр ч өгүүлэл бичиж байсан санагдана. Тэрхүү өгүүллүүдэд олон улсын эдийн засаг, тэр дундаа санхүүгийн зах зээл дээрх бодит хямрал сонирхон судлагч миний нүдээр ямар байгааг л бичсэн санагдана.

Түүнээс хойш даруй 3 сар өнгөрч тухайн үед таамаглаж байсан өрийн том тоонууд үндсэндээ биелэлээ олж, зарим нь нэг нь бүр давуулан биелэгдсэн байна. Давуулан биелэгдсэн гэх нь амжилттай, одтой байгаа юм шиг санагдаж байвч үнэн хэрэг дээрээ байдал яг л даалуунуудыг өрчихөөд эхнийхийг нь нурааж байгаа мэт харагдана. Удаах даалуунууд ээлжээ хүлээн унаж байгаа ба хэр удаан тогтохыг нь ёстой хувь заяа нь л мэдэж буй хэрэг.

Эндээс миний өмнөх гурван сард бичиж байсан, бодож байсан, таамаглаж байсан, судалж байсан гэх зэрэг зүйлүүд үнэхээр үнэн байсан ба хэдий би гутрангүй биш өөдрөг үзэлтэн хэдий ч зайлшгүй үгүй болох хэд хэдэн зүйлс байгааг хэлэх юун.

  1. Хамгийн эхнийх нь “Европын холбоо” ирээдүйгүй болсон гэж таамаглаж байна. Энэ таамгаа би өмнө биччихсэн тул хүсвэл эндээс уншаарай https://ochiroowits.wordpress.com/2011/06/27/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8F%D0%BC%D1%80%D0%B0%D0%BB/
  2. Удаах таамаг маань 2015 он гэхэд “Евро” болоод түүний дэлхийн валют болох гэсэн хүсэл мөрөөдөл бүрэн үгүй болох болно.
  3. 2014 он гэхэд Грек улсын санхүүгийн хямрал, өөртөө болон бусад хөрш орнууддаа эдийн засгийн хямрал болтлоо очих болно. Ажилгүйдэл, цомхтгол газар авах нь зайлшгүй.
  4. 2013 оноос Европ болон Америкийн засгийн газрууд төсөвтөө урьд нь байгаагүй их таналт хийх ба, энэ чинээгээрээ одоогийн ид байгаа төрийн оролцоо ирэх онуудад нь хумигдаж эхлэнэ байх.
  5. 2014 оноос дэлхийн төв банкууд алт худалдаж авах халуурал эхлэнэ.
  6. Америкийн доллар 2014 оноос олон улс дахь өмнөх 100 жил гүйцэтгэж байсан үүргээ алдах болно.

Эдгээр зүйлсийг зөвхөн таамаг гэдгийг л хэлье. Учир нь таамаг гэдэг болох үйл явдлыг баримтаас дүгнэж хэлэх цор ганц арга. Гэвч энэ нь ямар ч баталгаа байхгүй шүү дээ.

Хятад

Өмнөд хөрш дэлхийн хоёр дахь эдийн засаг болчихлоо. Одоо дэлхийн хаана ч очсон жижиг зүүнээс аваад IPAD хүртэлхийг Хятадууд хийж байна. Хямдхан ажиллах хүч, 1980-д онд Өмнөд Солонгост байсан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх ид хүсэл тэдэнд байна. Ердөө гучхан жилийн дотор Солонгосын “Samsung” Америкийн “Apple”-тай шүүхийн танхимд үзэлцэх гэж байна. Өмнө нь зүүн өмнөд Азийн ямар ч компани Америкуудтай халз үзэлцэж байсан түүх байгаагүй. Дэлхийн төв эргээд ДОРНО зүг заларч байна.

Ирэх зуун “Зүүн өмнөд Ази”-д буух болно. Азийн бар, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн гайхамшиг, ажиллах хүчний их эрэлт болсон энэ хэдэн аваргуудад манай Монгол орчихсон байгаа нь “Их хувь заяа”. Жил бүр ихсэх коксжсон нүүрсний энэ их эрэлтээс бид зөвхөн ашигтай, амжиргаатай, зах зээл дээрээ тогтвортой байхад маш их мөнгө олох боломжтой болчихлоо. Бүр маш их мөнгө. 

Европчууд Хятадуудаас мөнгө гуйж байна. Учир нь БНХАУ одоо дэлхий дээр байгаа хамгийн том гадаад валют нөөцлөгч болчихлоо. Хэзээ “Өрнийнхөн” “Дорнынхоноос” санхүүгийн тусламж гуйдаг байлаа. Тийм түүх хаана ч байхгүй. Гэтэл бид өнөөдөр дэлхийн маш том шилжилтийн үед амьдарч байна. Мэдээж энэ Монголд хэзээ ч байгаагүйгээр ашигтай.

Ингээд ирэх жилүүдэд бид улам ихээр дэлхийн валют болсон Мао даргийн зургийг хаа саагүй харах болно. Учир нь 1931 онд Англи алтны жинлүүрээс поунд стерлингээ гаргаснаар Америк 1941 оны гэрээгээр доллароо баталгаажуулсанаар мөнгөн тэмдэгт нь олон улсын валют болсон ажгуу. Тэр ч утгаараа “Евро” хоногоо хүлээж, “Доллар” түүхэн үүргээ гүйцэтгэж дууслаа.

Шинэ үе эхэлж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s