Наваанэрэн

Ирэх сард үндэсний тусгаар тогтнолоо сэргээн босгосон түүхт 100 жилийн ой болно. Энэ бол Монгол орны хагийн том бахархал, их түүх, амьд омогшилоо санах алтан мөч. Тэртээх халхын ноёдын хийсэн гэрээ, дараагаар нь “Зуун мод”-д болсон тулалдаанаас хойш анх удаа Монгол гэгч нэр дэлхийн орнуудын засгийн газрын бичиг хэрэгт тусдаа улс хэмээн сэргээгдсэн тэр мөч яах аргагүй сэтгэл хөдөлгөм түүхэн агшин. Түүх гэхээсээ илүүтэйгээр тусгаар тогтнолын дараагийн олон жилийн тэмцлийн суурь. Гэвч өнөөдөр бид тусгаар болон амьдарч өөрийн толгой мэдэлтэй яваа тул тэр суурь “Батсуурь” байсан ажгуу.

Их хааны хамгийн ойр тасарсан түүний алтан ураг хэн байж вэ? 

1877 онд “Халхын Сэцэн хан” Арцадийн ач ( 1817–1874) Цэрэндондовын гэрт нэгэн хүү мэндэллээ. Хүүг Навааннэрэн гэнэ. Хожмоо язгууртан гаралтай хүний ёсоор Хятад, Манж хэл сурч цаашдаа лам болохоор завдаж байсан тэрээр улс төрийн ажил хэргийн хувьд ч зүгээр суулгүй “Халхын Сэцэн хан”-ы суудлын төлөө хүч үзэж байлаа. Аз дутаж Дэмчигдоржид суудлаа алджээ. Харин 1910 онд аз эргэн ирж Дэмчигдорж хорвоог орхисон ба тэрээр хүүгүй байсан тул Навааннэрэн “Сэцэн хан” болох нь тэр. Хожмоо дараах жил нь бүр том аз хийморь гийж Монгол орон “Манж”-ийн дарлалаас салж нэг амарлаа. Ийм цагт Навааннэрэн улс төрийн хувьд бүрэн эрх элдэх цаг эхэлсэн байна. Үүнээс хойш тэрээр “Далай” цолтой боллоо.

Жинс нэмж, залаа урт унжуулсан шинэ “Далай сэцэн хан” тайван, зөөлөн, сайхан сэтгэлтэй нэгэн байснаараа алдартай. Тэрээр “Богд”-ын засагт хууль зүйн сайдаар, дараагаар нь шинэ засгийн бодлогын хүрээнд хуучны язгууртан дээдчүүлийг төрийн туст ажиллуулах хэрэгт багтаж “Дотоод” явдлын яамны сайдаар хүртэл ажиллаж байлаа.

Харамсалтай нь 1937 онд нийтийн хэлмэгдүүлэлтэд өртөн насан эцэслэжээ.

Навааннүрэн гуай амьд ахуй байхдаа нэрээ сольж Юндэнбазар бас болж байсан байна.

Түүний хувьд төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж миний түрүүн дурьдсан батсуурийг бүтээлцэж байсан нэгэн болой.

Чингээд Навааннэрэн гуайн угийн бичгийг харвал:

  • – Батмөнх даян хаан /1464-1543/29 -дэх их хаан Хубилай хаанаар дамжин Чингис хааны (1162–1227)  шууд ураг
  • – Гэрсэнж жалайр хунтайж /1513-1549/, Даян хааны хамгийн бага хүү
  • – Аминдурал /1550/, Гэрсэнзийн 4-дэх хүү
  • – Морбуйм тайж, Аминдуралын хөвгүүн .
  • – Харзагал /1627 хүртэл/, Морбуйм тайжийн хүү.
  • 1. Шолой /1627-1652/,  Морбуйм тайжийн хүү,  Харзагал ахынхаа залгамжлагч анхны “Сэцэн хан” цол горьлогч.
  • 2. Бабу /1652-1683/, Шолойн тав дахь хүү.
  • 3.  Норов /1683-1701/, Бабуйн гутгаар хүү.
  • 4. Равдан /1688/
  • 5. Өмөхэй /Сономдорж/ /1701-1709/,Шолойн ач.
  • 6. Гүнчин /1709-1728/, Өмөхэйн ахмад хөвгүүн.
  • 7. Цэвдэнбайнжуур /1728-1733/, Гүнчингийн ахмад хүү.
  •  8. Чойжав /1733-1735/, Норовын ач.
  •  9. Дамиран/1735-1751/, Гүнчингийн удаах хүү.
  • 10. Маньбадар /1751-1767/, Дамирангийн ахмад хүү.
  • 11. Цэвдэнжав /1767-1788/, Дамирангийн удаах хүү.
  • 12. Цэвээндорж /1788-1795/, Цэдэнуавын ахмад хүү.
  • 13. Пунцагдорж/1795/, Цэвээндоржийн ганц хүү.
  • 14. Санзайдорж /1796-1800/, Чойжавын ач.
  • 15. Махшир /1800-1807/, Пунцагдоржийн авга ах.
  • 16. Энхтөр /1807-1816/, Махширийн хүү.
  • 17. Арцад/1817-1874/,  Энхтөрийн хүү .
  • 18. Цэрэндорж /1874-1893/, Арцадын  хүү .
  • 19. Дэмчигдорж /1893-1909/,  Цэрэндоржийн ахмад хүү .
  • 20. Навааннэрэн /1910-1922/, Арцадын ач.
Үүгээр үзвэл тэрээр  Хубилай хаан болон Батмөнх хаанаар дамжаад Монголд үлдсэн сүүлчийн “Чингис хаан”-ы алтан ураг байжээ. Чингисийн удам гэж бүх Монголчууд бахархах дуртай. Үнэхээр түүний үр удам учраас бахархаж басхүү түүний хамгийн сүүлчийн удам болох Навааннэрэн гуайг хэзээ ч бүү мартаасай гэж хүсэх байна.
Тусгаар тогтнол мандтугай.

(“Сэцэн хан”-ы хэрэглэж байсан  тамга)

Advertisements

One thought on “Наваанэрэн

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s