Өгөөмрөөр өгөгчид

Дэлхий дээр маш олон баян хүмүүс байдаг. Зарим нэгэн баячуудын хувьд бүр сонирхолтой. Тэд энэ ертөнцөөс явсан хэрнээ мөнгө олсоор л. Хачирхалтай хэрэг хэдий ч ийм жагсаалтад Нобелийн шагналын эзэн Альфред Нобел,  хаан Элвис, Вал-Март эцэг, Жон Леннон гээд жагсаавал дуусахгүй олон баячууд хөвөрнө. Нэг бодлын сайн явах санааных, баяжина гэдэг заяаных гэмээр.

Могулын алдарт эзэнт гүрний Таж Махалыг олон хүмүүс ертөнцийн гайхамшиг гэж магтан дуулсаар ирсэн. Тэр гайхалтай гантигаар урласан хайрын бэлгэдэл, түүнийг бариулсан Шах Жаханд одоо болтол баялагийг онгоц, онгоцоор авчирсаар. Онгоц байдаггүй үед бол тэмээ тэмээгээр авчирдаг байсан нь лавтай. Гэвч “Их цагаан хэрэм” бий болохдоо цусаар тоосгоо өрж, “Гиза” пирамидууд босохдоо мянга мянган хүний амьдралд яаж ч эргүүлж болохгүй нус нулимс үлдээсэнг түүх гэрчилнэ. Өнөөдөр Шах Жахан тэр гайхамшигийг бүтээхдээ хэдий их зорилгын төлөө цустай замаар явсан ч гэлээ, амьд ахуй байхдаа өч төчнөөн баялагаар зөвхөн өөртөө гандирс бүтээсэн ч гэлээ ямар ашигтай вэ? Эцсийн эцэст ямар ч ашиг байхгүй.

Баян хүн их мөнгөтэй байлаа гээд өдөрт 10 идэхгүй, Лью Витоний хэрэглэл сайхан харагдлаа гээд мөнхийн амь өгөхгүйгээс хойш цаашид дэлхий дээр “Пирамид” бариулж, “Таж Махал”-даж, “Цагаан хэрэм”-дэх шаардлага ерөөсөө үгүй болжээ.

Дэлхий дээр олон сайн санаатнууд өгөөмрөөр гараа сунгасаар байна.

Одоогоор өвгөн Варрен Буффет 30.7 тэрбум доллар эрүүл мэндийн салбарт, боловсролын талбарт, мэдээлэл технологийг хөгжүүлэх чиглэлд, хамгийн чухал нь ядуурлын эсрэг өгөөмрөөр өгчээ. Тэр хүний яаж баяжсан, баяжаад хэр их сонин сэтгүүл дээр зургаа тавьсан нь чухал биш хамгийн гол нь олсон ч гэсэн өгч чаддагт нь үнэхээр бахадмаар.

Билл Гейтс мөн л 29 тэрбум доллар боловсролын салбарт болоод ДОХ-н эсрэг өгөөмрөөр хайрлажээ.

Энэ жагсаалт Ли Ка-Шинг (10 тэрбум) Жорж Сорос (6 тэрбум) Азим Премжи (2 тэрбум) гээд цаашаа үргэлжилнэ.

Сорос гуай гэхэд энэ их баялагаараа ямар олон залуусыг гэрэлт ирээдүйд, боловсролын харгуйд хөтөлсөнийг хэн ч мартахгүй байх биз ээ.

Их хаан (зөвхөн ойр хүмүүс нь л цөөн удаа нэрийг нь дурьддаг байсан тул) маань магадгүй хамгийн өглөгч хаадын нэг мөнөөсөө мөн байсан. Тэр их хүн “Монголын Эзэнт” гүрнийг цогцлоохдоо олсон баялагаа хэзээ ч аймаг сумаар нь талцааж, жалга дов хийлгүй эр хүн шиг хийснээр нь хувааж хүртээдэг байсан билээ.

Монгол орон мөнгөтэй болж эхэлж байна. Тэр Энержи Ресорс лав нэг тэрбумтан заалттай төрүүлсэн. Гэвч тэдгээр их хүмүүс бүгдээрээ хөрөнгийн жагсаалтаараа биш өгөөмрөөр өгсөнөөрөө түүхэнд тэмдэглэгдэн үлдээсэй гэж хүснэм.

Өдөрт 10 идэхгүйгээс хойш, гартаа 20 Омега бугйн цаг зүүхгүйгээс цаатал баялагаа харамгүйгээр өгч байгаарай.

Пирамид нүдэнд үзэгдэх ч хүн хүнээ хайрласан сэтгэл зүрхний гүнд мөнхөд орших болноо.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s